Б.Батдэлгэр: Шүүгч А.Энхтөр албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгөтэй талд шийдвэр гаргасан

2022-03-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Хишигбаатар, шүүгч А.Энхтөр нар албан тушаалаа урвуулан ашигласан талаар иргэн Б.Батдэлгэр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Шүүгч А.Энхтөр албан тушаалаа урвуулан ашиглаж, “Сант” сургуульд давуу байдал олгосон шийдвэр гаргасан. Энэ оны гуравдугаар сарын 9-нд шийдвэр гаргахдаа Монгол Улсын хуулийг уландаа гишгэллээ. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Монгол Улсын тухай хуулийг зөрчсөн. Манай “Бүрэн цутгамал” компанийн “Сант” сургуультай байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй гурван эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэргүүдийг заавал шийдэж байж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ёстой. Гэтэл шүүгч А.Энхтөр албан “Сант” сургуульд давуу байдал үүсгэсэнн шийдвэр гаргаж сургуулиас тухайн шийдвэрээр далимдуулж захиргааны болон эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэргүүдээ хэрэгсэхгүй болгох санаатай байгаа нь гуравдугаар сарын 28-нд болсон “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад оруулсан акттай холбоотой захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргаснаас тодорхой харагдаж байгаа юм. Мөн “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин өргөтгөлийн барилгад зарцуулсан манай компанийн 500 орчим сая төгрөгийн ажлын хөлс, материалын зардлын үлдэгдлийг өгөхгүйн тулд эрүүгийн гурван зохиомол хэрэгт гүтгэсэн. Би хуулийн байгууллагад 2365 хоног яллагдагч, шүүгдэгч нэртэйгээр хэлмэгдэж байна” гэв.

Тиймээс хууль зөрчиж албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгөтэй, танилтай талд шийдвэр гаргасан шүүгч нарыг шүүх, эрх мэдлээс шилжүүлэн цэвэрлэхийг хүсэж ирэх долоо хоногт шударга ёсны төлөө жагсаалт зохион байгуулах талаар мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

38 мин
Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

54 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

6 цаг 31 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

11 цаг 32 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

11 цаг 37 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

11 цаг 42 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

11 цаг 47 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

11 цаг 52 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

11 цаг 57 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

12 цаг 2 мин