Үнийн өсөлтийн хөөрөгдлийн талаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

2022-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

П.АМГАЛАНБАЯР

Аюулгүй байдлын  төлөө  ээжүүдийн  холбооноос   “Үнийн  өсөлтийн  хөөрөгдөл  ба тусгаар тогтнол” сэдвээр  хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлын үеэр БНХАУ-аас өргөн хэрэглээний  болон  бусад  бараа бүтээгдэхүүнийг  саадгүй хэвийн горимоор орж ирдэг байх,  дотооддоо  үнийн хөөрөгдлийг  бууруулах  арга хэмжээг нэн даруй авахыг хүсэж  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж буй талаар мэдээллэсэн юм.  Мөн тус холбооны тэргүүн  Г.Алтанцэцэг  “Уг  шаардлагыг  нэн даруй  хугацаанд  шийдвэрлэтэл  Засгийн газрын  байрны баруун  хаалган дээр “Монголын ээж нар  бид эвлэлдэн нэгдэж, тусгаар тогтнолынхоо төлөө  тэмцэж,  иргэдээсээ гарын үсэг цуглуулна” гэдгээ илэрхийллээ. Тодруулбал,  БНХАУ-аас  оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүний  тээвэрлэлтийн  хомсдолоос  үүдэлтэйгээр  Замын-Үүдийн  тээврийн 7000 жолооч гэсэн хэсэг бүлэг хүмүүс  тээврийн үнэ ханшийг  2020, 2021 онд тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлсэн.  Энэ нь  одоогийн үнийн хөөрөгдлийг үүсгэж байгаа аж. Мөн нэг сагс хүнсний багц  2019 онд  35313 байсан бол  2021 онд 46619,  энэ онд 50000  төгрөг болсон  байна.

Эх сурвалж www.polit.mn

Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

50 мин
Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

1 цаг 6 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

6 цаг 43 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

11 цаг 44 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

11 цаг 49 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

11 цаг 54 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

11 цаг 59 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

12 цаг 4 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

12 цаг 9 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

12 цаг 14 мин