О.Нарантуяа: Өрх толгойлсон эхчүүдийг төрөөс дэмжихийг хүсэж байна

2022-03-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ЖАРГАЛ

Өрх толгойлсон эхчүүдийг төрөөс дэмжих шаардлагатай байгаа талаар иргэн О.Нарантуяа хэвлэлийн хурал хийлээ. Тодруулбал, иргэн О.Нарантуяа “Би ардчилсан хувьсгалын үеэр ажилгүй болж өрх толгойлсон ээж болсон. Үүнээс хойш үр хүүхдийнхээ төлөө зүтгэж 20-иод жил гудамжинд дуулж бүжиглэж явлаа. Үүний үр дүнд өвчтэй охиноо босгож одоо хамт урлагт хөл тавьсан. Сүүлийн дөрвөн жил тоглолт хийж олсон орлогоороо байшинтай болсон. Нийгмийн хүнд үед олон хүүхэдтэйгээ ажилгүй үлдсэн эхчүүдэд төрөөс тодорхой бодлого явуулахыг хүлээж ирсэн ч дорвитой дэмжлэг одоог хүртэл алга. 1992 оноос дөрвөөс дээш хүүхэдтэй ээжүүдийг төрөөс ажилгүй болгож нөхөн олговор олгож тэтгэвэрт гаргаж байсан. Би улсад 16 жил ажилласан ч нөхөн олговор болон халамжид хамрагдаагүй. Тиймээс надтай адил нөхөн олговорт хамрагдаагүй эхчүүдийг судалж нөхөн олгохыг хүсэж байна. Түүнчлэн гадуур дуулахад цагдаагийн эсэргүүцэлтэй тулгардаг. Ард түмэндээ өөрийн дуу хоолойгоо чөлөөтэй хүргэмээр байна. Алдарт эх гэдэг нэрийг эхчүүд амиа дэнсэлж олж авсан юм. Тиймээс өрх толгойлсон алдарт эхчүүдээ дэмжиж хандив хүсэж байна” гэв.

Түүний зүгээс нийгмийн өөрчлөлтийн үед төрийн бодлого, дэмжлэгээс хоцорч үлдсэн өрх толгойлсон, амьдралын боломжгүй байгаа эхчүүдийг төрөөс дэмжихийг хүслээ.

Эх сурвалж: www.polit.mn

Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 мин
Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

37 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

6 цаг 13 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

11 цаг 15 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

11 цаг 20 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

11 цаг 25 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

11 цаг 30 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

11 цаг 35 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

11 цаг 40 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

11 цаг 45 мин