ОХУ, Украины асуудалд болгоомжтой хандахыг уриалав

2022-03-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

“Даяар монгол”, “Хөх монгол” хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал хийж Орос, Украины дайны асуудалд болгоомжтой хандахыг уриаллаа. Тухайлбал, “Даяар Монгол” хөдөлгөөний тэргүүн Г.Бямбатулга “Төв талбайд хийсэн дайныг эсэргүүцсэн жагсаал болон АН-ын мэдэгдэл нь улсын байр суурийг илэрхийлэх учир үүнд хариуцлагагүй хандаж болохгүй. Эдгээр хариуцлагагүй үйлдлүүд нь Украин улсын талд байгаа мэт харагдуулж байна. Тэдний гаргасан буруу үйлдлийн горыг ард түмэн амсах учир талбайн жагсаалыг “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн очиж хүчээр зогсоосон. Бидний энэ үйлдэл нь ОХУ-г өмөөрсөн эсвэл аль нэг улсын талд байгаа үйлдэл биш. ОХУ-аас шатахуун, эрчим хүчний хамааралтай байгаа үед дайны асуудалд хайхрамжгүй хандаж болохгүй. Жагсагчид аль нэг улсын далбааг барьж жагсах нь зохимжгүй” гэв.

Түүнчлэн “Хөх монгол” бүлгэмийн тэргүүн Д.Гансүрэн “Сүхбаатарын талбайд Украин улсын далбааг барин жагссан нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж үзэж байна. Энэ үйлдэл нь Монгол Улсын байр суурийг илэрхийлж буруу ойлголт төрүүлэх магадлалтай. Түүнчлэн эгзэгтэй үед санаатайгаар залуусыг өдөөн турхирсан үйлдлийг нэр бүхий хүмүүс гаргаж байна” гэв. Тэдний зүгээс дайны эгзэгтэй нөхцөл байдлын үед болчимгүй үйлдэл гаргаж, өдөөн хатгахгүй байхыг уриаллаа.

Эх сурвалж: www.polit.mn

Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 4 мин
Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

2 цаг 20 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

7 цаг 56 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

12 цаг 58 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

13 цаг 3 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

13 цаг 8 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

13 цаг 13 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

13 цаг 18 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

13 цаг 23 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

13 цаг 28 мин