З.Батбаяр: Монгол Улс усны нөөцийн хомсдолд орсноо зарлах цаг болжээ

2022-02-22
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.ОЛДОХ

 “Усны төлөө иргэдийн нэгдэл” ТББ, “Сэтгүүлч Батдорж сан”-гаас   “Үндэсний мэдээллийн төв”—д хэвлэлийн хурал хийлээ. Ирэх сарын 22-нд тохиох Дэлхийн усны өдрийг угтаж Монгол Улсын усны өнөөгийн байдлын талаар сонирхолтой тоо, баримтуудыг дурдав.

 

“Нийслэлчүүд хоногт 240 мянган м/куб ус хэрэглэдэг”

“Усны төлөөх иргэдийн нэгдэл” ТББ-ын тэргүүн З.Батбаяр хэлэхдээ “Усны талаар хэдхэн тоо баримтыг та бүхэнд хэлье. Дэлхий дээр амьдарч байгаа долоон тэрбум хүний тал нь буюу хоёр хүн тутмын нэг нь газрын доорх уснаас ус ууж байна.Дэлхий дээр  байгаа нийт  аж үйлдвэрийн  гуравны нэг нь газрын доорх усаар тэжээгдэж байна. Тэгвэл Монгол Улсад байдал ямар байна вэ? Жишээ хэлэхэд, хэрэв ямар нэг байдлаар маргааш өглөө гэхэд Монгол Улсад газрын доорх усыг авах боломжгүй болно хэмээн бодоод үзвэл, бидэнд юу тохиох вэ? Монгол Улсад  байгаа Говь-Алтай аймгийн Алтай хотоос бусад бүх аймаг, сум, Улаанбаатар хот болоод бүх  хот суурин газрын ундны болон ахуйн хэрэглээний ус, усан хангамж бүрэн зогсоно. Хэрэв тийм боллоо гэж бодвол, байдал ингэж өөрчлөгдөх нь.  Нөгөө талаас  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж үйлдвэрүүд бүгдээрээ бүрэн зогсоно. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, аж ахуйн газрууд бүгдээрээ газрын доорх уснаас усны хэрэглээгээ авдаг. Сүүлийн үед бидний  цээж бардам ярьдаг болчихсон, Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур  болсон  уул уурхай маань гэхэд  үндсэндээ усныхаа хэрэглээг 100 хувь буюу  нарийн тооцвол 97-98 хувиар газрын доорх уснаас авдаг. Ингээд бодохоор газрын доорх ус  ямар өндөр хэрэглээтэй байгааг та бүхэн харж болно.  Дэлхий дээрх  хүн амын 50  хувь нь  газрын доорх  ус хэрэглэж байхад бид бараг 100  шахам хувь нь буюу  92-93 хувь руу  гурван хувь руу орж байна. Үүгээр  юу хэлэх гээд байна вэ гэхээр Монгол Улсад усны нөөц дээр та бүхэн  хэдэн тоог мэдэж байдаг. Усны салбарынхан 10-20-оод жилийн өмнө буюу  өнгөрсөн зууны төгсгөлөөр Монгол орны усны нөөц 608   км/ куб  усны нөөц жилд байдаг  гэж  тооцдог байсан. Саяхан  Байгаль орчны яамнаас  өгсөн мэдээллээр энэ  нөөц маань 564.8 км/ куб болж багассан гэсэн тоог хэлж байсан. Энэ бол бараг 50  км/куб-ээр багассан гэсэн үг. Км/ куб гэдэг бол хааш хаашаа 50 км/куб  дөрвөлжин дотор багтах ус багассан гэсэн үг юм. Ус  яагаад багассан бэ гэхээр маш олон  гол, горхи, мөрөн ширгэж, мөнх цас, мөсөн голууд хайлсан байна.  Гэтэл монгол орны газрын доорх ус ямар хэмжээтэй юм бэ?  Энэ хэмжээ бол 10 км/ куб байгаа.  Өөрөөр хэлбэл,  бидэнд байгаа газрын доорх ус буюу 10  км/куб уснаас тав дахин их ус сүүлийн 20-30  жилийн дотор алга болчихжээ.

Хоёр дахь асуудал нь, тухайлбал  Улаанбаатар хотод бидний хэрэглэж байгаа ус хоногт 160  орчим  мянган м/куб усыг хэрэглэдэг. Км/ куб, м/куб  хоёрын хооронд  том ялгаа бий. Тэгэхээр  Улаанбаатар хотод нийтдээ 1980-аад онд тогтоосноор бол хоногт хамгийн дээд талдаа 220 орчим м/куб усыг  хэрэглэх боломжтой. Өөрөөр хэлбэл, хэрэглээний дээд хязгаар нь энэ юм  гэж  тогтоосон байдаг. Гэтэл өнөөдөр бид  УСУГ-аас тарааж байгаа 160 мянган м/куб ус, 30-40 м/куб ус ыг цахилгаан станцууд, дээр нь 12 мянган худгаас авч байгаа ус нийлээд нийтдээ 230-240 мянган м/куб ус хэрэглэдэг. Энгийнхээр хэлэхэд хоёр литрээс илүү  ус хэрэглэх боломжгүй байхад бид гурван литр усыг хэрэглээд байна гэсэн үг. Энэ хэрэглээний маань түвшин сүүлийн үед хэрэглэх болсон улаан түвшин, шар түвшин гэдгийг “Улаан түвшин”-д хүрч  бид усны нөөцийн хомсдолд орох нь ээ.  Монгол Улс  маш өргөн уудам нутаг дэвсгэртэй учраас 10  км/ куб гэдэг том тоо боловч зөвхөн Улаанбаатар хотыг аваад үзэх юм бол, эсвэл зөвхөн аймгийн төвүүдийг аваад үзэх юм бол, эсвэл аж үйлдвэр  юм уу, уул уурхай  бөөгнөрсөн говийн бүсийг аваад үзэх юм бол бид  үнэхээр усны  хомсдолд орчихжээ. Тэгэхээр төр, засгаас  Дэлхийн усны  өдрийг тохиолдуулаад юм уу,  эсвэл ирээдүйгээ бодохын тулд өнөөдөр  усны нөөцийн хомсдолд орлоо гэдгээ дэлхий даяар зарлах цаг нь болжээ. Усны нөөцийн хомсдол гэхээр мэргэжлийн сайхан үг хэлээд байж магадгүй. Тэгвэл  бид  зоригтойгоор хэлье. Ундны  ус, усан хангамжийн асуудлаар  бид  аюултай түвшинд иржээ. “Улаан түвшин”-д ирж байна гэдгээ зарлая.

“Сэтгүүлч Батдорж сан”-гаас уралдаан зарлана

“Сэтгүүлч Батдорж сан”-гаас  жил бүрийн гуравдугаар сарын 6-нд сэтгүүлчээр суралцаж байгаа оюутнуудын дунд уралдаан зарлан дүгнэж, нэг оюутны сургалтын зардлыг даах зэргээр ажил санаачлан зохион байгуулж ирсэн. Энэ жилийн сэдвээ усны тухай байхаар төлөвлөсөн байна. Мөн усны сэдвээр сэтгүүлчдийн дунд сургалт зохион байгуулна гэдгээ хэвлэлийн хурлын үеэр тэмдэглэв.

Монгол Улсад өнөөдөр усны хомсдол, нөөц тулгамдсан асуудлын нэг болсон. Тэр дундаа усны хэрэглээ гэдэг ойлголтыг  илүү нарийвчлалтай анхаарч үзэхгүй бол “Улаан шугам”-д орчихсон. Иймд анхаарлын төвд байхаас аргагүй сэдэв болж байна. Төр, засгийн зүгээс тодорхой шийдвэрүүд гаргахгүй бол усны асуудал орхигдож байна. Нөгөөтэйгүүр, усны тухай ойлголт өөрөө маш чухал. Бид нэгдсэн байдлаар нэг ойлголтод хүрэхгүй бол ус гэдэг үнэхээр үнэгүй зүйл юм уу, эсвэл үнэтэй зүйл юм уу гэдэгт олон нийт зөрүүтэй ойлголттой байдаг. Иймд  “Сэтгүүлч Батдорж сан”-гийн зүгээс  нийгэм дэх  усны талаарх ойлголтыг нэмэгдүүлье,  сэтгүүлчдийг энэ талын сургалт судалгаанд  хамруулъя гэсэн зорилго тавьж  “Усны төлөөх иргэдийн нэгдэл” ТББ-тай хамтран ажиллаж байгаа гэв.  

Эх сурвалж: www.polit.mn

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

4 цаг 23 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

9 цаг 24 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

9 цаг 29 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

9 цаг 34 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

9 цаг 39 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

9 цаг 44 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

9 цаг 49 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

9 цаг 54 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин