“Хятад улсад дагаар орох санаагаа Ерөнхий сайд илэрхийлээ”

2022-02-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ГАНТУЛГА

“Гал үндэстэн холбоо”-ноос өнөөдөр “Зуун дамжсан урвагчид” уриатай хэвлэлийн хурлыг хийлээ. Тэд Бээжингийн олимпийн үеэр Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа хэлсэн үг нь эх орноо үл тоомсорлосон, том гүрний улыг долоосон увайгүй үйлдэл болсон тул Л.Оюун-Эрдэнэ огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Холбооны тэргүүн Я.Хундаганай “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын хөгжлийн хурдны галт тэргэнд суухад Монгол Улс бэлэн байна. БНХАУ бол алтаар ч солимгүй сайн хөрш юм гэж хэлсэн нь монголчуудаа басамжилж, дорд үзсэн хэрэг боллоо. Бид бол тусгаар тогтносон, бие даасан улс. Гэтэл төрийн өндөрлөг нь ийм зүйл ярьж зогсох нь зүйд нийцэхгүй үйлдэл боллоо. Түүний хэлсэн эдгээр үг Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд туйлын харш үг. Хятад улсад дагаар орох санаагаа Ерөнхий сайд илэрхийлээ. Тиймээс энэ үг, үйлдлийнхээ төлөө Ерөнхий сайд огцрох ёстой” гэв. Н.Цэгмид “Л.Оюун-Эрдэнэ зөвхөн дээрх алдааг гаргасан юм биш. Үл мэдэх шингэнийг Хятад улсаас өндөр үнээр авч, ард иргэдээ туршилтын туулай болгосноос хойш цар тахал гаарсан. Мөн авлига, үнийн өсөлт, утаа гээд олон асуудалд хариуцлагагүй хандаж ирлээ. Тиймээс Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж байна. Хэрэв энэ тушаалд суусаар байвал нэг өглөө сэрэхэд тусгаар тогтнол маань алдагдаж, харийн боол болсон байж мэдэх нь. Монгол ард түмнийхээ төлөө бид энэхүү шаардлагыг тавьж байна.” гэсэн юм. “Гал үндэстэн холбоо”-ны гишүүд нэгэн цагт Ерөнхий сайдад итгэж дэмжиж байсан үе байсан гэдгээ хэлээд, харин сүүлийн үед ард иргэдийнхээ итгэлийг алдаж байгааг нь тэвчихийн аргагүй болж байна. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагаа төрийн өндөрлөгүүдэд хүргүүлнэ гэдгээ хэлж байв.

Эх сурвалж www.polit.mn  

tsog
zuvlhuud n yatsarsan ym ,ingej hund buruu uguh hereg bn uu? er n tegeed bid 2 hurshuudee l sn hartsaatai bvl boloh bishuu? 3 dagch hursh gej balairch tsereg oruulj yostoi ulsaa suitgeed zogsohgui ene bus nutagt unuudriin har utaanaas iluu hort uil avchirah ayul bhiig hen medej bgaa ym be?
зочин
ҮАБЗ-өөр авч хэлэлцэх шаардлагатай. Санаандаа орсон болгоныг бурж болохгүй.Ам алдвал барьж болдогүй. . . гээд үг байдгийг сана!
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

3 цаг 47 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

8 цаг 48 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

8 цаг 53 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

8 цаг 58 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

9 цаг 3 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

9 цаг 8 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

9 цаг 13 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

9 цаг 18 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин