Оюутнууд харьяалал харгалзахгүй сонгон судлах хичээлийн саналыг 9-нийг дуустал бүртгэнэ

2022-02-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ
Төрийн өмчийн зургаан их сургуулийг хөтөлбөрийн давхцалгүй болгох гэрээг өнгөрсөн хавар байгуулсан билээ.Энэ дагуу эхний үр дүнгүүд гарч эхэлсэн буюу оюутнууд аль сургуульд суралцахаас үл хамааран сайн багшийн хичээлийг сонгож, кредитээ нэмэх боломжтой болж байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Нөгөө талаас, сайн хөтөлбөртэй, чанартай хичээлийг олон оюутан сонгосноор тухайн багш илүү өндөр цалин, урамшуулал авах боломж бүрдэж байгаа юм байна.

2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд МУИС, АШУҮИС, ШУТИС, МУБИС, СУИС, ХААИС-ийн магистр болон докторын түвшний суралцагчид бусад их сургуулийн хичээлээс харьяалал харгалзахгүйгээр хичээл судалж эхэлсэн. Тэгвэл энэ хаврын улирлаас бакалаврын түвшний оюутнууд бусад сургуулийн ижил түвшний хичээлүүдээс сонгон судлах боломж нээгджээ.

Энэ удаагийн сонгон судлах хичээлийн саналыг 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийг дуустал https://hutulbur.num.edu.mn/exchange/ цахим системээр бүртгэх аж.

Мөн суралцагчид нь өөрийн хөтөлбөрийн төсөөтэй хичээлээр дүйцүүлэх, чөлөөт сонголтын багцын биелэлтэд тооцуулах эсвэл өөрийн хүсэл сонирхлоор хөтөлбөрийн биелэлтэд тооцуулахгүйгээр сонирхсон бусад их сургуулийн хичээлүүдээс сонгон суралцах боломжтой.

Хичээл солилцооны үйл ажиллагааны зорилго, хэлбэрийн талаар энэхүү холбоос дахь мэдээнээс дэлгэрэнгүй танилцах боломжтой. Мөн хичээл солилцооны үйл ажиллагааг зохицуулах журамтай энд дарж танилцана уу. 

Эх сурвалж: www.polit.mn

ДХИС-ийн хичээлийг нэмж оруулж өгөөч.
Буриад ахуйг илтгэх  “Хайрын домог”

“Зууны мэдээ” сонин “Кино ертөнц” буландаа UBS Pictures компанийн ээлжит уран бүт

1 цаг 15 мин
ТЕГ мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд хүндрэлгү

1 цаг 20 мин
Өчил-5

Өнөөдөр морь өдөр. Морь жилтэй байсан миний охины төрсөн өдөр.

1 цаг 25 мин
Инфляц буурсан нь эдийн засгийн сэргэлтэд нөлөөлжээ

Манай улсын эдийн засаг өнгөрсөн оны гүйцэтгэлээр долоон хувийн өсөл

1 цаг 30 мин
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг энэ жил "Эх дэлхийнхээ төлөөх

1 цаг 35 мин
Fake news нийгэмд ямар хор “шахдаг” вэ

Дэлхий даяар худал мэдээлэл сая саяараа үйлдвэрлэгдэж байна.

1 цаг 40 мин
Д.Болорсүрэн: Бодлого боловсруулж ажиллах эмэгтэйчүүдээр төр дутаж байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг

1 цаг 45 мин
Сонсголуудыг цуцлах уу?

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөдөөнөөс сонгогдсо

1 цаг 50 мин
Л.Оюун-Эрдэнэ: “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуу

1 цаг 55 мин
Шүүт гацааны малчин хос

Бидний хамтарсан аялал ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошу

2 цаг 0 мин