Цэцэрлэгийн "дундын бүлэг"-т хүүхдээ өгөх бол хүсэлт гаргана

2021-12-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УЯНГА

 

Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын 8499 бүлэгт 247 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Тэгвэл Засгийн газраас ЕБС болон их, дээд сургуулийг энэ сарын 10-наас цахимд шилжүүлж, 18-наас бүрэн амраах шийдвэрийг гаргахтай зэрэгцэн сургуулийн өмнөх насныхныг яах вэ гэсэн асуудал хөндөгдсөн юм. Өөрөөр хэлбэл,  цэцэрлэгийг нийслэлд энэ баасан гарагийг дуустал, орон нутагт 17-ны өдрийг дуустал хичээллээд үйл ажиллагааг нь зогсоохоор болсон юм. Үүнтэй холбоотойгоор  бага насны хүүхэд харах хүнгүй өрхийн хүүхдийг үргэлжлүүлэн сургах холимог анги нээхээр болсон юм. Эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургах боломжоор хангахаар тогтсон. Энэ талаар  БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар “Цэцэрлэг амрах хугацаанд цахим болон теле хичээл явагдахгүй. Тиймээс амрах хугацаанд гэртээ харах хүнгүй, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд буюу цэцэрлэгт зайлшгүй хамрагдах шаардлагатай хүүхдүүдээ цэцэрлэгт авна. Нөгөөтэйгүүр, хажууд нь харах хүн байсан ч тэр нь өндөр настай, эсвэл хүнд өвчтэй, гэрт нь түлээ нүүрс, халуун хоол ундгүй буюу амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдээ хүлээн авна.Хүүхдээ цэцэрлэгт үргэлжлүүлж хамруулах хүсэлтэй эцэг, эхчүүд цэцэрлэгийн захиргаанд хүсэлтээ гаргана" гэлээ. Харин  холимог анги нээж буй цэцэрлэгүүд энгийн цагийн хуваариар буюу 09:00-17:00 цагт ажиллах юм байна.

Харин ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 18-наас эхэлнэ. Амралтын 16 долоо хоногийн хугацаанд сурагчдад даалгавар өгөхгүй байх. Ингэхдээ цахимаас холдуулж, номтой нөхөрлүүлэх чиглэлийг БШУЯ-наас аймаг, нийслэлийн Боловсролын газруудад өгчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.8 ЛХАГВА № 240 (6717)

 

Өндөг үйлдвэрлэгч CEO Ж.Болд

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа тавдугаар сарын 5-нд төрсөн

39 мин
Г.Занданшатар: Ногоон автобус, газрын тухай сонсголыг яаравчилмаар байна

Г.Занданшатар: Ногоон автобус, газрын тухай сонсголыг яаравчилмаар байна

2 цаг 6 мин
Тэргүүн хамбын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

Тэргүүн хамбын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

2 цаг 11 мин
Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх автозамыг маргаашаас хаана

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх автозамыг маргаашаас хаана

2 цаг 18 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Уржигдар 13 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Уржигдар 13 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Уржигдар 13 цаг 02 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Уржигдар 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Уржигдар 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Уржигдар 09 цаг 48 мин