ЭЕШ-д бэлтгэгчдэд: 30 сая төгрөгийн сантай тэтгэлэг зарлагдлаа

2021-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

“Сайн сургуулийг таны дэргэд” ТББ нь “goodschool.mn” цахим сургалтын платформтой хамтран 2022 онд Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгөхөөр зорьж буй 12-р ангийн сурагчдад зориулан “SQUID-2.022 тэтгэлэгт хөтөлбөр”-ийг зарлалаа. Энэхүү хөтөлбөрийн онцлог нь суралцагчдыг шилдэг багш нарын сургалтуудаар дэмжих явдал юм.

Төрийн болон хувийн өмчийн ЕБС-ийг сурагчдад дэмжлэг үзүүлэх, сайн багшийн шилдэг туршлагыг түгээх, боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой SQUID-2.022  хөтөлбөрөөр нийт 31,104,000 төгрөгийн үнэ бүхий сургалтад хамруулах юм. Хөтөлбөрт шалгарсан сурагчид “goodschool.mn” цахим сургалтын платформоор дамжуулан сайн багшийн, шилдэг хичээлүүдэд үнэ төлбөргүй суралцсанаар ЭЕШ-ын бэлтгэлээ хангах аж.

Зохион байгуулагчид “Сурагчдын бие даан суралцах чадварыг дэмжих, суралцах чин хүсэл, тэмүүллийг урамшуулахыг зорьж байгаа ба аль болох олон хүүхдэд боломж олгон, хэрэгцээт мэдээлэл, зөвлөгөө өгч, сайн хичээлүүдийг заахын тулд “1 хүүхэд-1 хичээлд” зарчмаар сонгон шалгаруулалт явуулж, аймаг, дүүрэг тус бүрээс дөрвөн сурагчид 100 хувийн тэтгэлэг  олгоно. Мөн сайн багшийн туршлагыг түгээх нь бидний нэг зорилт юм” гэдгийг хэлж байна. 

Тэтгэлэгт шалгарсан сурагчид Математик, Нийгэм, Хими, Физик, Англи хэл, Биологи гэсэн 6 хичээлээр сургалт авах боломжтой аж. Хүсэлтийг https://forms.gle/RijGWjxpABafFpTj9 google.form-оор хүлээн авах юм.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Уржигдар 13 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Уржигдар 13 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Уржигдар 13 цаг 02 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Уржигдар 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Уржигдар 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Уржигдар 09 цаг 48 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

Уржигдар 07 цаг 15 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

Уржигдар 07 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

Уржигдар 07 цаг 05 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

Уржигдар 07 цаг 00 мин