М.Нямсүрэн: Халдварын улмаас 130 цэцэрлэг, 41 сургууль цахимд шилжсэн

2021-09-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Цар тахлын халдвар нэмэгдэж байгаа ч хичээлийн шинэ жилийг эхлүүлсэн. Гэвч зарим сургууль, цэцэрлэг халдварын улмаас цахимд шилжээд байгаа юм. Энэ талаар МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн “Одоогийн байдлаар цар тахлын улмаас  танхимын сургалтаас цахимд шилжсэн цэцэрлэг орон нутагт 112, нийслэлд 18 байна. Ерөнхий боловсролын сургуулийн тухайд орон нутагт 100 хувь цахимд шилжсэн 28, зөвхөн бага ангиуд нь цахимд шилжсэн 106,  нийслэлд  13 сургууль бүрэн цахимд шилжсэн байна.

МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Эхний шатны буюу сургалтын орчны аюулгүй байдал, сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, хангамж хүрэлцээ, шинэ хичээлийн жилийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулахад чиглэсэн шалгалтыг 08 дугаар сарын 11-нээс 09 дүгээр сарын 03-ны хугацаанд хийсэн. Хоёр дахь шатны хяналт шалгалт сургалтын байгууллагын эрүүл ахуйн нөхцөл шаардлага, үдийн хоолны үйлчилгээ, сургууль орчмын бүсийн худалдаа үйлчилгээ рүү чиглэх ба 09 дүгээр сарын 17 хүртэл  үргэлжилнэ. Уг шалгалтад сургуулийн өмнөх боловсролын 478, ерөнхий боловсролын 271 байгууллага болон 33  дотуур байр, 8 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, 2 их, дээд сургууль хамрагдаад байна. Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хамрагдалт 70,  ерөнхий боловсролын хамран сургалт 98  хувьтай байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

3 цаг 33 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

3 цаг 35 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

3 цаг 38 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

Уржигдар 17 цаг 50 мин
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

Уржигдар 17 цаг 48 мин
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

Уржигдар 17 цаг 48 мин
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

Уржигдар 17 цаг 46 мин
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

Уржигдар 16 цаг 21 мин
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Уржигдар 15 цаг 20 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Уржигдар 12 цаг 55 мин