Боловсролын салбарын хэтийн зорилгыг хэрхэн харав?

2021-08-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын 2020 сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан. “Алсын хараа-2050”-д боловсролын бодлогыг хэрхэн тусгасныг хүргэж байна. Бид хэтийн зорилго өөд чиглэн хэрхэн урагшилж байна вэ.

Гол зорилго нь ирэх 30 жилд монгол хүн бүр эрүүл аж төрж, аз жаргалтайгаар урт наслах, насан туршдаа чанартай, тэгш хүртээмжтэй боловсрол эзэмшиж, хангалуун амьдрах орчин бий болгоход оршино.

Түүнчлэн хүүхэд, залуучууд,

•Дэлхийн жишигт хүрсэн чанартай боловсрол эзэмшиж,

•Идэвхтэй амьдралын хэв маягтай болж төлөвшиж,

•Амьдралын баталгаа бүхий нийгмийн хамгааллын үйлчилгээ, шинжлэх ухаан, технологийн үр шимийг хүртэж,

•Амьдралын ээлтэй орчинд аж төрөхөд чиглэсэн энэ зорилгын хүрэх үр дүнг дараах байдлаар тодорхойлжээ. Мөн “Чанартай амьдралын баталгаа бүхий нийгмийн хамгаалалтай, аз жаргалтай амьдралын ээлтэй орчинд, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болсон чанартай боловсролыг хүн бүр эзэмших боломжийг бүрдүүлэн нийгмийн идэвхтэй МОНГОЛ ХҮН-ийг хөгжүүлж, Хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, аз жаргалын индексээр /87-д эрэмбэлэгдсэн/ эхний 10 орны тоонд багтах болно” гэж “Алсын хараа-2050”-д онцолсон.

 

Зорилгодоо хүрэхийн тулд

Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлэн хөгжлийн үе шатуудыг тодорхойлжээ. Уг баримтад дараагийн 30 жилийн боловсролын хөгжлийн бодлогыг чанартай, тэгш хамруулсан, эрх тэгш боломж бүхий насан туршийн боловсролын нээлттэй, уян хатан тогтолцоог бэхжүүлсэн байна гэж тодорхойлсон. Тодруулбал,

•Улс орных хөгжлийн суурь болсон чанартай боловсролыг хүн бүр эзэмших боломжийг бүрдүүлэх

•Хүн бүрт чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх

•Иргэн бүрт чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэн, тэгш хамруулж, санхүүжилтийг суралцагч нэг бүрийг амжилттай суралцахад чиглүүлэх, боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй эрсдэлт бүлгийн суралцагч нэг бүрт шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, боловсролд тэгш хамруулна.

•Бүх шатны сургалтын байгууллагын барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулан, стандарт, чанарын шаардлага хангасан тэгш хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх орчныг бүрдүүлж, сурах бичиг, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн, цахим болон зайн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж, суралцагчдын ялгаатай хэрэгцээг хангасан байхаар боловсруулж, түгээнэ...” гэжээ.

 

Монгол хүнээ хөгжүүлнэ

Аливаа нийгмийн хөдөлгөгч хүч бол дундаж давхаргын иргэд байдаг. Дэлхийн улс орнууд чинээлэг дундаж давхаргын нийт хүн амд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхэд голлон анхаарч байна. Харин Монгол Улсад дундаж давхаргын иргэдийн тоо бага, улмаар нийгмийн тэгш бус байдал үүсэх хандлага ажиглагдаж ирсэн нь 30 жилийн өмнө иргэдийн хүсэлтээр сонгосон ардчилсан нийгмийн үнэт зүйлд ч сөргөөр нөлөөлөх болов. Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92 дугаар байрт жагсаж байгаа нь ч үүний илрэл. Тиймээс ч Монгол Улсын хөгжлийн бодлогын цөм нь боловсролтой, эрүүл, монгол хүн байна хэмээн “Алсын хараа-2050”-д онцолж байна. Монгол хүүхэд дэлхийд оюуны чадавхаар долдугаарт жагсдаг ч оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49 дүгээрт, хэрэглэх чадвараа хөгжүүлэх байдлаар 59 дүгээрт, бүтээх үзүүлэлтээр 111 дүгээрт байгаад бид дүгнэлт хийх ёстой. Энэ хүрээнд хүн бүрт чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон авч үзжээ. Улмаар эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх, иргэн бүрийг хоёр жил тутамд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд тогтмол хамруулдаг болох, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд онгоц, агаарын тээвэр ашиглах гэсэн үйлчилгээг тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх зэргээр иргэдээ дэмжих бүхий л бодлогыг цогцоор нь тусгасан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.24 МЯГМАР № 165 (6642)

 

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

1 цаг 12 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

1 цаг 14 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

1 цаг 17 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

Уржигдар 17 цаг 50 мин
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

Уржигдар 17 цаг 48 мин
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

Уржигдар 17 цаг 48 мин
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

Уржигдар 17 цаг 46 мин
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

Уржигдар 16 цаг 21 мин
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Уржигдар 15 цаг 20 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Уржигдар 12 цаг 55 мин