Дутуугийн “комплекс” ба монголчууд 

2021-08-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ЗОТОЛ

 

Монголын нийгэмд болж, бүтэж байгаа зүйл нэг ч алга. Бүгд л тэр болохгүй, энэ ч биш  гэцгээн шүүмжилдэг. Тэгэхгүй л  бол сэтгэл нь амардаггүй шиг байгаа юм.  Хэний ч сэтгэлд  таарч, таашаалд нь нийцэх зүйл алга гэхээр  танд ямар санагдаж байна вэ. Хааяа ч гэсэн та тэгж бодож үзсэн үү. 

Манайхны жишиг бол ямар нэг зүйлийг нэг хэсэг тэнгэрт тултал  магтана. Удалгүй “Сониноо буурахаар  соохолзоно” гэгчээр амаа олохгүй магтаж байсан нөгөө зүйлээ, баатар хэмээн өргөж залж байсан хүмүүсээ  элдвээр хэлж шүүмжлээд эхэлнэ. Зах хязгаар нь үл үзэгдэх цахим ертөнцөд бол “цаазаар авч”, тэр чигээр нь яллаад дуусна. Доромжлуулж байгаа нөгөө хүн нь сэтгэлийн хаттай нэгэн биш бол бараг л амиа хорлочихмоор, тийм их  гадуурхал, доромжлол, гүтгэлгийг тоох ч үгүй чулуудна. Дөрвөн жилд нэг удаа тохиодог  олимпийн өдрүүдэд энэ байдал улам ч тод мэдрэгдэв.

 Олимпод  оролцож байгаа тамирчдаа эхлээд “Манай тэр мундаг, хэн ч таарсан аваад шиднэ. Гайхалтай, хүчтэй, хурдтай, авьяаслаг” гээд л магтав. Ерөөсөө дэлхийд зөвхөн Монголын тамирчид  л олимп, дэлхийн аварга болж байх  ёстой,  “босоо” төрсөн мэт сэтгэгдлээр булах. Ялагдахаар  нь  “Ганц удаа унаа л биз яадаг юм. Яршиг л байна. Дараагийн тэмцээнд нь амжилт хүсч байна” гээд л  давалгаална. Төд удалгүй төрийн зардлаар явчихаад медальгүй ирлээ, хариуцлага тооцох ёстой гээд шуурна. Тэгснээ “хөгширчээ, больжээ, харьсан байна”, “энийг яах гэж явуулсан юм бэ” хэмээн харааж зүхнэ. Бас болоогүй бие биеэ  “дутуугийн комплекс”-той энэ тэр   хэмээн цоллож талцах ч энүүхэнд.

 Гэтэл “дутуугийн комплекс”  хэмээх  үг сэтгэл судлал, философийн бүтээл дундаас гарсан нэр томъёо  учраас хүний стрессийн түвшинг тодорхойлохоос  ялгаатайг судлаачид  хэлдэг юм байна.  Хүмүүс  аливааг өөртөө “авах” гэж хичээсээр дуусдаг нэг ёсондоо дуусашгүй шуналтай.  Өөрт дутуу байгаа  зүйлээ дүүргэх, хэрэгцээгээ нөхөх  гэж зүтгэх нь хүний амьдралын  жам. Зарим талаар хүнийг зорьсон  зорилго, хүсэл мөрөөдөлд нь хүргэж өгдөг хүчин зүйл болдог. Үүгээрээ давуу талтай байж болох юм. Мэдээж бусадтай өрсөлдөх, өөрийгөө хөгжүүлэхэд муу зүйл үгүй. Харин байнгын ийм  хямралтай байж, болж бүтэж байгаагаа голоод зогсохгүй, өөрийгөө бусдаас  илүү, хүч чадалтай гэж төсөөлөх, ингэж ойлгох, сурталдахыг  мэргэжилтнүүд “дутуугийн комплекс”  гэж томъёолдог ажээ. Өөрийгөө  дөвийлгөж, бусдаас илүү хэмээн тунхаглаж  таашаал авах нэг ёсны эмгэг өвчин. Тэгвэл монголчууд нийтээрээ энэ өвчинд нэрвэгдчихжээ.

Уг нь “Токио-2020”  зуны олимпийн наадам бүх улс орон, оролцож буй тамирчид  адил тэгш эрхтэйг нээлтээсээ эхлэн  тунхагласан. Олон өнгө нэгдэн нийлж нэгэн дэлхийг бүтээж байгааг харуулсан  олимпийн бэлгэдэл нэгийг хэлж, хоёрыг ухааруулсан бус уу.

Түүнчлэн олимпийн  бүхий л үйл ажиллагаа нь хүний эрхийг дээдэлдсэн  түвшинд зохион байгуулагдаж байна. Харин Монголд   болж бүтэж байгаа зүйл нэг ч алга. Уг нь монголчууд “Амны билгээс ашдынх”  гэж үздэг  ард түмэн. Сэтгэл дундуур байсан ч түүнийг дүүрэн хэмээн сэтгэж аливаад бэлгэдлийг эрхэмлэдэг. “Дутуугийн комплекс”-оо гайхуулсан сошиал орчны пост, комментын  давалгаа нь  олимпт оролцож байгаа тамирчдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө үү гэхээс сайн зүйл  авчирахгүй нь мэдээж. Ганц олимпийн наадам ч биш  ерөөс бүх зүйл дээр монголчуудын “дутуугийн комплекс” илэрсээр. Сонгууь болохоор хөөсөрч, туйлширч байгаад аль нэг улс төрийн хүчинд давуу эрх өгч  саналаа өгцгөөнө. Төд удалгүй огцруулна гээд жагсана. Өчигдөр гоё байсан нь маргааш муухайд тооцогдоно. Хоёр туйлын дунд ямар ч жаргалгүй ард түмэн зовлонд живлээ  л гэнэ. Юу ч болсон хэзээ ч   сэтгэл ханахыг мэдэхгүй, үргэлж дутууг мэдэрч, муу санаж байхад бүтэх  зүйл гэж байх болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.6 БААСАН № 153 (6630)

 

tiim shuu
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

5 цаг 22 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

10 цаг 23 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

10 цаг 28 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

10 цаг 33 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

10 цаг 38 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

10 цаг 43 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

10 цаг 48 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

10 цаг 53 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин