Л.Энх-Амгалан: НҮБ сурагчдад сэтгэл зүйн асуудал тулгарч буйг анхааруулсаар байна

2021-08-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

Ирэх сарын 1-нээс хичээлийн шинэ жилийг эхлүүлэхээр болсон талаар  БШУ-ны сайд Л.Энх-Амгалан байр, сууриа илэрхийллээ.

 

-Засгийн газрын хуралдаанаас ямар шийдвэр гарсан бэ?

-Хуралдаанд 2020-2021 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэх бэлтгэл ажлын талаарх мэдээллийг танилцуулж, хичээлийн шинэ жилийг хугацаанд нь эхлүүлэх үүрэг даалгавар авлаа. Ерөнхийдөө хичээл хоёр жил гаруй хугацаанд тасалдал, хоцрогдолтой явж ирлээ. Жишээ нь, 2019 оны хичээлийн шинэ жилд хичээл 75 өдөр танхимаар ороогүй. Нийт хичээлийн жилийн 47 хувь хаалттай, танхимын бусаар хичээллэсэн байна.

2020 онд гэхэд 100-110 хоног хичээллээгүй буюу 62-68 хувьд танхимын хичээл орж чадаагүй. Өнгөрсөн хичээлийн жилд танхимаар хичээллэх боломжийнхоо 60 хувийг алдсан. Энэ хугацаанд цахимаар хичээллэж ирсэн. Гэхдээ энэ асуудал ганцхан Монголд биш, дэлхийн нийтэд тохиолдсон асуудал юм. НҮБ-аас дэлхий нийтээр сурлагын хоцрогдлоос гадна сургуулийн насныхан дунд сэтгэл зүйн хувьд том асуудал үүсч байгааг анхааруулсан байна. Үүнийг нэгэн үеийнхний сүйрэл гэж нэрлэсэн байна.

-Хоцрогдолтой холбоотой асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Манай улсын хувьд ЕБС-ийн сурагчдын дунд хичээлийн хоцрогдол үүссэн. Зөвхөн зурагт, комьпютер, интернэтэд холбогдож чадаагүй 185 мянган хүүхэд байна. Өөр бусад хүчин зүйлийг оролцуулж тооцвол 470-500 мянган хүүхэд хичээлийн бодит хоцрогдолд өртсөн тооцоо судалгаа гарсан. Иймд хичээл сургуулийг эхлүүлэх нь маш чухал болоод байна. Засгийн газраас есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийг үе шаттайгаар танхимаар болон танхимын бусаар эхлүүлэх шийдвэрийг гаргалаа.  Нийт хүн амын 60 хувь вакцинд хамрагдсан байна. Үүн дотроо сургууль, цэцэрлэгийн багш нар, ажилтнуудын 90 хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан. Мөн 12-17 насны хүүхдүүдийн 60 хувь вакциндаа хамрагдсан учраас хичээл сургуулийг эхлүүлэх гол үндэслэл болж байна. Дийлэнх хүн амаа вакцинжуулснаар халдварт өртөх эрсдэл буурна гэж харж байна. Гэхдээ эрсдэл бий. Учир нь, вакцинд хамрагдаагүй 0-11 насны хүүхдүүдийн дунд эрсдэл өндөр байгаа учраас энэ наснынхандаа онцгой анхаарч явна.

-Хичээлийг ямар үе шаттай эхлүүлэхээр болсон бэ?

-ЕБС болон 4-5 насныхны цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс танхимын болон танхимын бус хэлбэрээр оруулахаар болсон. Ингэхдээ тав хоног танхимаар хичээллээд, дараагийн тав хоног цахимаар хичээллэх нөхцөлтэйгөөр явна. Халдвар бүртгэгдээгүй 28 хоносон ногоон бүсийн газар нутагт 100 хувь танхимаар хичээллэнэ. Харин эрсдэлтэй бүсэд цэцэрлэг, сургуулийг  тав хоног танхимаар, тав хоног цахимаар хосолж явна. МСҮТ, коллеж, их, дээд сургуулиудын хичээл есдүгээр сарын 1-нд цахимаар эхэлж, 13-наас танхим, цахимаар хосолсон хэлбэрээр явуулахаар төлөвлөөд байна.

-МСҮТ, коллеж, их, дээд сургуулиудын үйл ажиллагаа яагаад есдүгээр сарын 13-нд эхлүүлэхээр болсон юм бэ?

-Улсын хэмжээнд ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулна. Үүний дараа ЭЕШ-д тэнцсэн хүүхдүүд өөрсдийн сургууль мэргэжлээ сонгоно. Цар тахлаас болоод хүүхдүүд ЭЕШ-д орж чадахгүй байх тохиолдолд хоёр дахь ЭЕШ-ыг зохион байгуулна.  Тиймээс МСҮТ коллеж, их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 13 гэж товлосон. Харин 2-3 настай хүүхдүүд бол томуугийн хамгийн эрсдэлтэй бүлэг. Иймд томуугийн вакцинжуулалтын явцыг харж байж, эрсдэлийн үнэлгээг дахин хийнэ. 2-3 насны хүүхдүүдээ хэзээнээс цэцэрлэгт авах талаар есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр тусгай төлөвлөгөө гаргаж танилцуулна.

-Гадаадад суралцдаг оюутнуудын асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-ОХУ-д 8000, БНХАУ-д 13 мянга орчим оюутан суралцдаг. Гадаадад суралцаж байгаа оюутнуудыг аль болохоор цаг алдалгүй тухайн суралцаж байгаа улсад хичээлд нь хамруулах ажлыг манай яамнаас зохион байгуулж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус улсын гадаад харилцааны сайдад мөн энэ асуудлыг тавьсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.5 ПҮРЭВ № 152 (6629)

 

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

3 цаг 47 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

3 цаг 49 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

3 цаг 52 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

Уржигдар 17 цаг 50 мин
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

Уржигдар 17 цаг 48 мин
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

Уржигдар 17 цаг 48 мин
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

Уржигдар 17 цаг 46 мин
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

Уржигдар 16 цаг 21 мин
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Уржигдар 15 цаг 20 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Уржигдар 12 цаг 55 мин