Онцлох сурвалжлах: БНХАУ, ОХУ-д сурдаг 14000 гаруй оюутны эрх хөндөгдөж байна

2021-07-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

БНХАУ болон ОХУ-д суралцдаг Монгол оюутнууд өнгөрсөн оноос хойш сургуульдаа явж чадалгүй, үргэлжлүүлэн сурахад асуудал үүсчээ. Учир нь өнгөрсөн оны нэгдүгээр сард цар тахал анх дэгдэж эхлэхэд Монголд ирсэн оюутнууд одоог хүртэл буцаж чадаагүй. Мөн одоог хүртэл Хятад, Оросын талаас Монгол оюутнуудыг хүлээн авах тодорхой шийдвэр гаргаагүй байгаа юм. Хятадын тухайд өнгөрсөн тавдугаар сараас бүх сургуулийн хичээл танхимаар эхлээд байгаа бол Орос улсад халдварын тархалт буураагүй байгаа ч мөн танхимаар хичээллэж эхэлсэн. Энэ талаар Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр “Сүүлийн хоёр жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гадаадад сурдаг Монгол оюутнуудын суралцах эрх хөндөгдөж байна. Учир нь ОХУ болон БНХАУ-д суралцдаг оюутнууд одоог хүртэл сургууль руугаа явж чадаагүй. ОХУ-д одоогийн байдлаар 4000 орчим оюутан суралцдаг. ХЧМЗ-ын төлөөллүүд Гадаад харилцааны яамны дипломат албаны төлөөлөгчидтэй уулзалт хийж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан бичгийг хүргүүлсэн. Албан бичигт БНХАУ, ОХУ-д суралцдаг Монголд байгаа оюутнуудын асуудлыг анхааралдаа авч, шийдвэрлэж өгөхийг дурдсан. Одоогоор хариу ирээгүй. Мөн ГХЯ-ны сайд Б.Батцэцэг БНХАУ-д албан айлчлал хийх гэж буйтай холбоотойгоор БНХАУ-д суралцдаг Монгол оюутнуудын асуудлыг анхааралдаа авч ажиллахыг хүссэн” гэв. 
БНХАУ-ын мэдээллийн систем гадны улс орнуудаас хандахад хаалттай байдаг учир оюутнуудад хичээлээ давтахад шаардлагатай унших, судлах мэдээлэл хомс байгаа учир цахим хичээлээ ойлгохгүй, олон бэрхшээл тулгарч буйг тэд хэлсэн юм. БНХАУ-ын Яаньжөү их сургуулийн оюутан Г.Даваасүрэн “Хятадын өвлийн амралтын үеэр буюу Монгол оюутнууд гэртээ ирсэн байх үеэр коронавирус дэгдэж, улс орнууд хилээ хаасан. Үүнээс хойш Хятадад суралцдаг Монгол оюутнууд сургуульдаа явж чадаагүй, ихэнх нь жилийн чөлөө авсан. Албан бус тоогоор 10 мянга гаруй Монгол оюутан Хятадад сурдаг. Зарим төгсөх ангийн оюутнууд сургууль дээрээ очиж судалгаа, дадлагаа хийгээгүйн улмаас төгсөж чадалгүй жил алдаж байна. Мөн өнгөрсөн онд шинээр элссэн оюутнууд Хятад руу очиж үзээгүй, хятад дугаар байхгүй учир сургуулийн болон мэдээллийн сайтад нэвтэрч чадахгүй зэрэг олон асуудал үүсч байгаа. Хятадын Засгийн газраас Монгол оюутнуудыг хүлээн авахгүй байгаа ч Солонгос оюутнуудыг хүлээн авсан. Тиймээс бидний зүгээс нарийн мэргэжлийн, заавал танхимаар хичээлээ үзэх шаардлагатай, төгсөх ангийн оюутнуудыг үе шаттайгаар явуулж өгөхийг хүсэж байна” гэсэн юм. 
Мөн Москвагийн их сургуулийн хуулийн ангийн оюутан Б.Анужин “ОХУ-д суралцдаг 4000 орчим оюутнны 90 хувь нь Монголд гацсан. Бид сайн дураараа нэгдэж 1100 оюутнаас судалгаа авсан. Үүнд 21 хотын 64 их сургуульд суралцдаг оюутнууд хамрагдсан. Шинээр элссэн оюутнуудыг биечлэн ирж сурахгүй бол сургуулиас чөлөөлөх, Монголын их сургууль руу шилжүүлэх санал тавьсан. Мөн дадлагаа заавал ОХУ-д ирж хийх шаардлагатай, хийгээгүй тохиолдолд дараагийн улиралд сурах боломжгүй болж байгаа оюутнууд бий. Судалгаанд хамрагдсан бүх оюутнууд коронавирусын эсрэг дархлаажуулалтанд бүрэн хамрагдсан шууд явахад бэлэн байгаа” гэв. 
Тэд өөрсдийн сайн дураар бүлгэм үүсгэж Ерөнхийлөгч  асан Х.Баттулга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг нарт өнгөрсөн оноос эхлэн албан бичиг хүргүүлсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Оюутнуудын зүгээс бүрэн вакциндаа хамрагдсан очоод тусгаарлагдах зардлыг өөрсдөө гаргаад явахад бэлэн гэдгээ мөн хэлсэн юм. Тиймээс эдгээр 14000 гаруй оюутнуудын асуудалд холбогдох яамдууд анхаарч ажиллах шаардлагатай байна.

Эх сурвалж: www.polit.mn
 

2 jil yamar h hicheel nom vzehgvi 1 hamag saihan surah estoi 2 jilee gertee ongroono gedeg vnheer saihan on jilvvd maani ongorch bnaa togsoh kvrsiin outnuud bolon ehlej surch bgaa ouytnuudaa oruulaachee
гадаадад сурдаг оюутны талаар нэг шийдэлд хүрэх хэрэгтэй.Онлайн сургалт байхгүй тул 1 жилийн чөлөө авсан.Хил нээгдэхгүй бгаа тул дотоодын их, дээд сургуульд сурах гэхээр 1 жил ухарч орох гээд үнэхээр хэцүү бна.
Да
Хүний амь амьдралтай холбоотой чухал асуудлуудаа шийдээчээ.Баяр наадам яриад байхаар ирээдүйрүүгээ анхаараач
xc
ene gadaadad surdag oyutnuud uneheer hetsuu baigaa baihaa zailuul omnoos n bur uur hureed baih yum. Bi bagsh hun edgeer huuhduudig sain oilgoj baina. Yaj iij baigaad ehnii eeljind ene 9sariin hicheel n ehlhs omno oyutnuudaa hytad oros ruu n yvuulah heregtei
до
1 жил хоцорлоо,
Яаг цагаа олсон сэдэв байна яаралтай шиийдэхгүй бол олон олон хүүхдүүд хохирч хоцорно
Албан журмаар, судалгаатайгаар оюутнууд нэгдэж байгаа тул бидний асуудлыг наашай шийдэж өгнө гэдэгт найдаж байна🙏
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

1 цаг 51 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

1 цаг 54 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

1 цаг 56 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

Уржигдар 17 цаг 50 мин
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

Уржигдар 17 цаг 48 мин
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

Уржигдар 17 цаг 48 мин
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

Уржигдар 17 цаг 46 мин
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

Уржигдар 16 цаг 21 мин
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Уржигдар 15 цаг 20 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Уржигдар 12 цаг 55 мин