Л.Энх-Амгалан: Хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр бэлтгэж байна

2021-07-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Цар тахлаас болж жил гаруй хугацаанд цахимаар хичээлж орж буй. Тэгвэл энэ намар буюу есдүгээр сарын 1-нд хичээл танхимаар эхлэх эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Сургууль хичээл эхлүүлэх хугацааг Боловсролын хуулийн дагуу зохицуулдаг. Тийм учраас бид хуулиа хэрэгжүүлнэ. Гэхдээ ковидийн нөхцөл байдал сайжрах уу эсвэл муудах уу гэдгийг хэлэхэд хэцүү байна. Өнөөдөр 12-17 насны хүүхдүүдийн 70 орчим хувь нь вакцины хоёр дахь тундаа хамрагдаж байна. ЕБС-ийн багш нарын 80 орчим хувь нь мөн адил хоёр дахь тундаа хамрагдсан. Намар  хичээлийн жилийг хуулийн хугацаанд нээхийн тулд чармайн ажиллана. Есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхээр аймаг орон нутаг, сургууль цэцэрлэгийн удирдлагуудад чиглэл өгч бэлтгэл ажлаа хангаж байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана.

Бид энэ жилийн есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхгүй бол хоёр жилийн турш танхимын хичээлийг бүрэн хаасан цөөн хэдэн улсын тоонд орохоор байна. Хичээлийн хоцрогдол маш их үүссэн. Нэгэнт бид ковидтой дасан зохицон амьдрахаас хойш хичээлийн жилийн хугацаанд нь танхимаар эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

4 цаг 18 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

4 цаг 20 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

4 цаг 23 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

Уржигдар 17 цаг 50 мин
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

Уржигдар 17 цаг 48 мин
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

Уржигдар 17 цаг 48 мин
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

Уржигдар 17 цаг 46 мин
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

Уржигдар 16 цаг 21 мин
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Уржигдар 15 цаг 20 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Уржигдар 12 цаг 55 мин