Диана гүнж ямар шалтгааны улмаас ослоор нас барсан шөнөө Парист үлдэх болсон бэ?

2021-06-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Х.ОЮУНБОЛД

Диана гүнж автомашины ослоор нас барсан 1997 оны наймдугаар сарын 31-ны өдөр Парист байх ёсгүй байжээ. Тэрээр сүүлийн мөчид консерватив намтай  зөрчилдсөнөөр хийх байсан аялалаа хойшлуулах гайтай шийдвэрийг гаргасан байна. Түүнийг ийм шийдвэр гаргасныг бие хамгаалагч нь байсан Колин Теббутт баталж хэлсэн байна. Мөн Диана гүнжийн жолооч “Дейли Мейл” сонинд ярилцлага өгөхдөө “Дианаг  Лондон руу наймдугаар сарын 28-нд буцах ёстой байсан. Гэвч нислэгээ солихоор шийдсэн. Энэ шийдвэрийг мина хайгчдын эсрэг хийсэн түүний тэмцлийг эсэргүүцсэн  консерватив намын  улстөрчдийн шүүмжлэлийн улмаас сүүлд нь гаргасан” гэв. Түүнээс гадна тэд түүнийг сонгуулийн компанит ажлыг өөрийн имижээ сайжруулахын тулд ашигласан гэж буруутгасан.  Энэ нь тааламжгүй байснаас түүнийг зовоож байсан. Тиймээс бидэн холбогдсоноос гадна Их Британид түүнийг  энэ бүх зүйл хүлээж байгаа бол үүнийг хүсэхгүй гэж хэлсэн юм. Үүний оронд ирэх долоо хоногт буцна гэж  ярьсныг  Колин Теббут дурссан байна. Мөн гүнжийг тэр пүрэв гаригт буцсан байсан бол, өнөөдөр бүгд амьд байх байсан гэж харамсчээ.

 Тэр үед 36 настай байсан Диана гүнж 1997 оны нэгдүгээр сард мина булсан талбайгаар явсан болон минанд өртсөнөөр хүнд шархадсан хүүхдүүдтэй уулзсан Ангол улс руу явсан байна. Харин тэр жилийнх нь арванхоёрдугаар сард мина хэрэглэх, үйлдвэрлэх, хадгалах, мина хайгч хүмүүст өгөхийг хориглосон  Оттавагийн гэрээнд 122 орон гарын үсэг зуржээ. Мөн шинжээчид энэ мина нь жирийн иргэдэд их аюултай болох талаар мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулсныг хүлээн зөвшөөрсөн байна.

Гэхдээ консерватив намынхан гүнжийн хийсэн үйл ажиллагаанд баярласангүй. Тиймээс 1997 оны наймдугаар сард  тухайн үед Батлан хамгаалахын сайд байсан, консерватив намын  гишүүн Эрл Хоу, Диана гүнжийг  “тэнэсэн сум” бас мина хайгчдын тухай буруу мэдээлэл авсан гэж үзжээ. Харин улстөрч Петер Виггерс “Гүнжийг хуурамчаар үйлдсэн баримтуудыг үл тоомсорлож байна” гэж буруутгасан байна. Гэхдээ Диана гүнж хэзээ  консерватив намын бодлогыг эсэргүүцэж байгаагаа нууж байгаагүй аж. Тэрээр 1997 оны наймдугаар сард  Францын нэг сонинд ярилцлага өгөхдөө үүнийг нь ашиггүй гэж үзэж байгаагаа ярьж байжээ. 

Мөн сонинд Диана гүнж ослоор нас барахынхаа өмнө хамгийн сүүл утсаар ярьсан ярианы талаар мэдээллийг тавьсан байна.  Эх сурвалжийн хэлснээр тэрээр түүний дотны найз “Дейли Мейл” сонины  Ричард Кэйтэй ярьсан гэж аж.  Тэрээр “Диана гүнжийг бага зэрэг бухимдсан байсан. Учир нь түүний бүх төлөвлөгөө буруугаар эргэсэн. Тэр гэртээ харихыг, хүүхдүүдээ  харахыг хүсч байсан”  гэж ярьжээ.

Мөн 1997 оны тавдугаар сард төрийн эрхэнд гарсан Тони Блэрийн “Лейборист” нам гайхамшигтай ажил хийнэ  гэж итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

1995 оны 1-сарын 21 Диана гүнж Парист гэрэл зургийг :PASCAL RONDEAU

Эх сурвалж:www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

4 цаг 40 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

9 цаг 41 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

9 цаг 46 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

9 цаг 51 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

9 цаг 56 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

10 цаг 1 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

10 цаг 6 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

10 цаг 11 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин