Долоон хүүхэд хүлээж байсан ч есөн хүүхэд төрүүлжээ

2021-05-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

Мали улсын иргэн 25 настай Халима Циссе нэг төрөлтөөр есөн хүүхэдтэй болжээ. Энэ нь түүхэнд энэ төрлийн гавьяа анх удаа бүртгэгдсэн явдал болсон байна. Гэхдээ тэрээр долоон хүүхэд төрнө гэж хүлээж байсан аж. Харин таван охин, дөрвөн хүү төрсөн бөгөөд сайн нөхцөлд байгаа гэж Мали улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Хүүхдүүд хугацаанаасаа өмнө төрсөн бөгөөд олон хүүхдийн хувьд  30 хоногийн өмнө төрөх бол энгийн үзэгдэл аж. Мөн тэднийг 1.500 грамм жинтэй төрсөн гэж  хүүхдүүд төрсөн  Касабланка хотын  “Айн Боржа” хувийн эмнэлгээс мэдээлсэн байна.

Харин хүүхдүүдийн ээжийг  Малигийн Засгийн газраас  Мароккогийн  нэг эмнэлэгт  улсынх эмнэлэгт  энэ төрлийн өндөр эрсдэлтэй жирэмслэлтийг анхаарахад шаардлагатай  төхөөрөмж байхгүй учраас шилжүүлэн хэвтүүлжээ. Мөн Циссе нь ганцаараа долоон хүүхэд төрөхийг нь хүлээж байсан биш аж.  Кабабланка эмнэлгийн захирал үндэсний телевизийн хөтлөгчид  ойролцоогоор нэг сар хагасын өмнө Мали улсын эмч нартай энэ тохиолдлын улмаас холбоо тогтоож харилцаж байсан. Гэхдээ есөн хүүхэд төрнө гэж хэн ч хүлээж байгаагүй гэв. Мөн жирэмсэн болох эмчилгээ хийлгээгүй бол  нэг зэрэг олон хүүхэд төрүүлэх нь их ховор байдаг байна. Гэвч Циссе  энэ төрлийн эмчилгээ хийлгэсэн эсэх нь мэдэгдэхгүй байгаа аж. Одоогоор дэлхийн рекорд амжилтыг бүртгэдэг “Гиннесийн ном”-ынхон амжилт тогтоосон хүмүүсийнхээ жагсаалтад түүнийг нэмэхийн тулд энэ төрөлтийг баталгаажуулж байна гэж  “AP” цахим хуудаст бичжээ. Энэ амжилтыг АНУ-ын иргэн одоогоор хугацаанаасаа өмнө 2009 онд найман хүүхэд төрүүлсэн  Надья Сулеман эзэмшдэг байна.

Эх сурвалж: www.polit.mn

Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 28 мин
Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

1 цаг 43 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

7 цаг 20 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

12 цаг 22 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

12 цаг 27 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

12 цаг 32 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

12 цаг 37 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

12 цаг 42 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

12 цаг 47 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

12 цаг 52 мин