Японы Засгийн газрын тэтгэлгийн бүртгэл зарлагдлаа

2021-05-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль/-ийн бүртгэл зарлагдлаа.

Бүртгэл 2021 оны тавдугаар сарын 10-ны /Даваа гараг/ өдрөөс тавдугаар сарын 21-ний /Баасан гараг/ өдрийн 17:45 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд бүртгэлийн материалыг шуудан эсвэл цахим шуудангаар хүлээж авна. Шинэ төрлийн коронавирусийн цар тахлын улмаас хөтөлбөрт өөрчлөлт орох, сонгон шалгаруулалтыг хойшлуулах, цуцлах тохиолдол гарч болзошгүйг анхаарах нь зүйтэй гэв.

Тодорхой шалтгааны улмаас шуудан эсвэл цахим шуудангаар материалаа илгээх боломжгүй тохиолдолд тавдугаар сарын 7-ны 12:00 цагаас өмнө Япон улсын Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтэстэй холбоо барихыг Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээлээ.

Япон Улсын Элчин сайдын яам, Соёл, мэдээллийн хэлтэс

Утасны дугаар:  99104966 (ажлын цаг үдээс өмнө 9:00-13:00, үдээс хойш 14:00-17:45)

- Их сургууль болон ЕБС-ийн хэдэн жилийн сурлагын дүнг үзүүлэх хэрэгтэй вэ

- Хэрэв одоо ЕБС-ийн төгсөх ангийн сурагч бол 10,11,12-р ангийн сурлагын дүн болон 3 жилийн дундаж голч оноог, Их сургуулийн оюутан бол ЕБС-ийн голч онооноос гадна 1, 2-р курсийн сурлагын дүн болон голч дүнг бичсэн сургуулийн тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай. Хэрвээ энэ улирлын дүн хараахан гарч амжаагүй бол, дүн нь гарсан улирал хүртэлх сурлагын дүнг бичүүлж авна.

 - Одоо Японд хувийн зардлаар сурч байгаа бол Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалт өгч болох уу?

- Болохгүй.

- ЕБС-аа хугацаанаас өмнө төгссөн хүн шалгалт өгч болох уу.

- Их сургуулийн үндсэн оюутан, техникийн коллеж, мэргэжлийн сургуульд шалгалт өгөх бол 1997 оны 4 сарын 2-ны өдрөөс 2005 оны 4 сарын 1-ний өдрийн хооронд төрсөн бол шалгалт өгөх эрхтэй.

- ЕБС төгсөөд Их сургууль болон Коллежид оролгүй өнжсөн хүн шалгалт өгөх боломжтой юу.

- Болохгүй. Зөвхөн ЕБС-ийн 12-р анги болон Их сургуулийн 1, 2-р курсийн оюутан өгөх боломжтой.

 - Шалгалтын агуулга хэр хүнд вэ. Жишээлбэл, Англи хэлний TOEFL, IELTS –ын хэдэн оноо авсан байх ёстой вэ.

- Өнгөрсөн жилүүдийн шалгалтын талаарх доорх линкээр үзнэ үү.

https://www.studyinjapan.go.jp/en/planning/scholarship/application/examination.html

Мөн тухайн жилийн шалгалтын босго оноо жил бүр өөр байдаг тул TOEFL зэрэг оноо нөлөөлдөггүй болно.

- Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалтын ярилцлагын шалгалтад тэнцсэн байтал 12 сард тэнцээгүй гэсэн хариу ирсэн. Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтад тэнцсэн байхад яагаад тэнцээгүй гэсэн эцсийн хариу ирдэг юм бэ?

- Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтад тэнцсэн оюутныг тус Элчин сайдын яам Японы Боловсрол, Шинжлэх ухааны яамд нэр дэвшүүлдэг. Түүний дараа Японы Боловсрол, Шинжлэх ухааны яам дахин сонгон шалгаруулалт явуулж эцсийн хариуг гаргадаг.

Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн элсэлтийн шалгалт зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бүх орнуудад зохион байгуулагддаг ба дэлхийн бусад орнуудаас нэр дэвшүүлсэн нийт оюутнууд дундаас эцсийн байдлаар сонгон шалгаруулдаг тул Монгол дахь сонгон шалгаруулалтад тэнцлээ гэдэг нь Японд суралцах боллоо гэсэн үг хараахан биш гэдгийг анхаарна уу.

Эх сурвалж: www.polit.mn

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

3 цаг 47 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

3 цаг 49 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

3 цаг 52 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

Уржигдар 17 цаг 50 мин
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

Уржигдар 17 цаг 48 мин
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

Уржигдар 17 цаг 48 мин
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

Уржигдар 17 цаг 46 мин
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

Уржигдар 16 цаг 21 мин
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Уржигдар 15 цаг 20 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Уржигдар 12 цаг 55 мин