Ч.Чулуунцэцэг: Солонгосчууд хүүхдийн боловсролыг их чухалчилдаг

2021-03-29
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

 “Зууны мэдээ” сонин дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй элэг нэгт монголчуудынхаа үзэл бодлыг хүргэх үүднээс “Миний Монгол” буланг санаачлан эхлүүлж, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран цуврал ярилцлагуудыг хүргэж байгаа билээ. Энэ удаа БНСУ-ын Хууль зүйн яамны цагаач иргэдийн ментор, тус улс дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны тэргүүн Ч.Чулуунцэцэгтэй ярилцлаа.

 

-Та  Солонгосын Хууль зүйн яаманд ажилладаг. Тус улсын төрийн албаны ажил ямар онцлогтой байдаг вэ?

-Солонгост ирээд 20 орчим жил болж байна. Энэ хугацаанд олон ажил хийж үзсэн. Одоо Ёнсэй их сургуулийн нийгмийн ухааны докторын дипломын ажлаа хийхийн зэрэгцээ, Хууль зүйн яамны цагаач иргэдийн ментор, Эмэгтэйчүүд гэр бүлийн яамны харьяа Солонгосын эрүүл гэр бүлийн сангийн Олон соёлыг таниулах сургалтын мэргэжлийн лектор, “Ашиан Хоб” компанийн удирдах зөвлөлийн гишүүн, БНСУ дахь Монгол эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байна. Би 2011-2019 он хүртэл Сөүл хотын захиргааны гадаад иргэдийг хариуцсан хэлтэст төрийн албан хаагчаар ажилласан. Сөүл хотын захиргаанд ажиллаж байгаа 10 мянган хүнээс ганц Монгол ажилтан нь байлаа. Хамт ажиллаж байсан  хүмүүс маань намайг харж монгол хүн ийм байдаг юм байна гэдгийг дүгнэдэг байсан байх. Анх удаа монгол хүнтэй таарч байна гэж олон хүн  хэлж байсан. Монголынхоо нэрийг өндөрт өргөхийн тулд чадах чинээгээрээ хичээн ажиллаж байсны дүнд  зургаан сардаа нэг удаа хийдэг гүйцэтгэлийн үнэлгээгээр ихэнхдээ А гэсэн үнэлэмж авч, урамшуулалтай цалин авдаг байв.

Сөүл хотын захиргааны төрийн ажилчдын онцлог бол байнга сургалтад хамрагдах ёстой. Зэрэглэл болгон өөр өөр байх боловч жилдээ тогтоосон цагийн сургалтад заавал хамрагдана. Сургалт нь онлайн болон офлайн аль нь ч болно. Ажлын цагаар зөвшөөрөл аваад сургалтад сууна. Ажилтнууд 1-3 жил нэг газраа ажиллаад өөр хэлтэс рүү шилжин ажилладаг. Энэ нь нэг хэлтэст удаан ажиллахгүй өөр хэлтэст дамжин ажилласнаар олон салбарын ажлыг мэддэг өргөн мэдлэгтэй багийн ахлагч, хэлтсийн дарга, салбарын дарга, цаашлаад дүүргийн дэд засаг дарга нарыг бэлдэх түлхүүр болдог. Сонгуулиар салбарын дарга солигдсон ч жинхэнэ ажлаа гардан хийдэг төрийн ажилтан, багийн ахлагч, хэлтсийн дарга нар нь ажлын местэн дээрээ хэвээр байдаг учир ажлын явц нь мэргэжлийн түвшинд чанга хатуу шалгууртай хэрэгждэг. Мөн шинэ төлөвлөгөө, ажлыг зохион байгуулахаар бол тэр салбарын мэргэжилтэн, их сургуулийн багш, тэр салбарын янз бүрийн төвийн дарга гэсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн зөвлөх хороог байгуулан, тэр хүмүүсээс төлөвлөлтийн асуудлын талаар санал зөвлөгөөг авч, амьдрал дээр тулгамдсан асуудлуудыг эхлээд хэрэгжүүлж шийдвэрлэхийг хичээн ажилладаг. Ингэж зөвлөлийн хорооны мэргэжилтнүүдийн санал зөвлөгөө, тэр салбартай холбогдсон эрдэм шинжилгээний ажлууд, статистикийн баримт дээр тулгуурлан бодлогоо явуулдаг нь Сөүл хотын оршин суугчдын аж амьдралд хүрэхүйц бодлого болж чаддаг. 

Хүүхдэд гэр бүлийн хүмүүжил, суурь боловсрол, ёс суртахууны хүмүүжил маш чухал учир хүүхдийн төлөө, хүний төлөө гэсэн бодлогыг илүү их анхаарч үзэх хэрэгтэй юм шиг санагдсан.

-Ёнсэй их сургуульд докторын зэрэг горилж байгаа гэлээ. Магистрын зэргээ мөн Солонгост хамгаалсан хүний хувьд тус улсын боловсролын системийн давуу талыг хэрхэн тодорхойлох вэ?

-Би Ёнсэй их сургуулийн нийгмийн ухааны магистрыг 2011-2015 онд бүрэн тэтгэлэгтэйгээр суралцаж төгссөн. Солонгост сургууль болгон өөр боловч гадаад оюутнууд 50-70 хувь, онц сурвал 100 хувь тэтгэлэгтэй сурах боломжтой. Миний магистрын дипломын ажлаар хийсэн судалгааны өгүүлэл маань Ёнсэй их сургуулийн судалгааны шилдэг өгүүллийн урамшууллын шагналд шалгарч байв. 2016 оноос нийгмийн ухааны докторантад сурч байна. Социологийн тэнхим маань маш хатуу чанга, их шахалттай сургалттай. Магистрт сурч байхдаа Сөүл хотын захиргаанд ажиллаж байсан учир хичээл хийх цаг хүрэлцэхгүй бас хүүхэд маань ч  дөрвөн настай жаахан байсан. Өглөө ажилдаа явж, үдээс хойш сургуульдаа яваад, орой гэртээ ирж хүүхэдтэйгээ тоглож, ном уншиж өгч унтуулаад, 23:00 цагт унтаж, шөнийн 01:00 цагт босч даалгавраа хийж өглөө 07:00 цагт ажилдаа явах бэлтгэлээ хийж гардаг байлаа. Гэр бүлийн хүн, хадам ээжийн тусламжгүйгээр давахын аргагүй даваа байв. Өдөрт 2-4 цаг л унтдаг байлаа. Гурван хичээл сонгоход хичээл бүр өөр боловч долоо хоногт Солонгос дээр 300 хуудастай  гурван ном, нийлээд 1000 орчим хуудас болно. Нөгөө хичээл нь англи дээр 100 орчим хуудас болох гурван өгүүлэл уншина. Дахиад нэг хичээл нь солонгос дээр 100 орчим хуудас  гурван өгүүлэл, нийлээд долоо хоногт унших материал ихтэй хэцүү л байдаг байлаа. Бид чинь Монголд их уншиж, хэлэлцүүлэг хийж сураагүй хүмүүс өөр хэл дээр үзэж байгааг хэлэх үү дасахад их хэцүү байдаг юм билээ. Гэртээ харилгүй лабораторитоо шөнөжингөө хичээл хийдэг оюутнууд ч байдаг. Сургуулийн  ариун цэврийн өрөөнд шүршүүр байдаг учир хонож хичээл хийсэн оюутнууд хэрэглэх боломжтой. Гадаад дотоодын эрдэм шинжилгээний хуралд оролцох бол сургуулиас 100 хувь дэмждэг учир гадаадын эрдэмтэдтэй танилцах, аль ч улсын эрдэм шинжилгээний ажлуудыг сургуулийн номын сангаас үнэ төлбөргүй авч унших боломжтой. Оюутан өөрөө л хичээх юм бол сурах боломж болон хангамж сайтай байдаг давуу талтай.

-Та БНСУ дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны тэргүүнээр ажилладаг. Тус улсад амьдарч байгаа эмэгтэйчүүдэд хамгийн их тулгамддаг асуудал юу байдаг вэ? 

 -Солонгост сурч, ажиллаж, гэр бүлээрээ амьдарч байгаа олон эмэгтэй бий.Тэдэнд тулгардаг асуудал нь өөр өөр. Ажлын байрны хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хуулиар зохицуулдгийг мэдээгүйгээс хохирох тохиолдол их байна.  Солонгос хэл, соёл, хууль, дүрэм журмыг мэдээгүйгээс үүдсэн  асуудал гардаг. Сөүл хотод Сөүл Глобал төв, дүүрэг болгонд Олон соёлт гэр бүлийг дэмжих төв, Гадаад ажилчдын зөвлөгөө өгөх төв, Cолонгосын цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв гэсэн байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ байгууллагуудад монгол хүн ажиллаж байгаа тул эх хэлээрээ хуулийн, ажлын байрны, визний зөвлөгөө авах бүрэн боломжтой болсон.

-Солонгос бол хурдацтай хөгжиж буй орон. Бид юу суралцаж болох вэ?

-Солонгосчууд хүүхдийн боловсролыг их чухалчилдаг. Тийм ч болохоороо Солонгосын дайны үед өнчин хоцорсон хүүхдүүдийг цуглуулж бичиг үсэг заах сургалт явуулж байсан гэдэг. Хүүхдийн боловсрол бол нийгмийн давхаргыг нь дээшлүүлэх арга зам гэж үздэг. Аав нь эдийн засгийн асуудлыг нь шийдэж, ээж нь хүүхдийнхээ сурлага боловсролд анхаарах нь солонгос гэр бүлийн нийтлэг шинж. Хүүхдээ сургахын тулд ээж нь хүүхдээ гадаад руу авч явж, аав нь ажил хийж сургалтын мөнгийг нь шийддэг гэр бүл  олон байдаг. Солонгосчууд гэр бүлийн гишүүний хариуцлага их өндөртэй. Үе удам залгуулах мах цусны тасархай болсон хүүхдийнхээ төлөө бүх зүйлээ зориулдаг гэж хэлэхэд буруудахгүй. Хүүхдэд гэр бүлийн хүмүүжил, суурь боловсрол, ёс суртахууны хүмүүжил маш чухал учир хүүхдийн төлөө, хүний төлөө гэсэн бодлогыг илүү их анхаарч үзэх хэрэгтэй юм шиг санагдсан.Солонгост ирээд сурсан зүйл бол нэг зүйлийг хийхийн тулд эртнээс эхлэн нэг бүрчлэн цаг минут, хариуцах эзэнтэй нь маш тодорхой төлөвлөж, бэлдэж давтдаг гэдгийг сурсан. Тэгвэл алдаа гардаггүй их цэгцтэй, зохион байгуулалттай байдаг.  Солонгосчууд их эелдэг харьцаатай, үйлчилгээний газруудаас л мэдэрч эхэлнэ.  Өрсөлдөөн ихтэй учир үйлчилгээгээ сайжруулах талаар их анхаарал тавьдаг ч байж магадгүй. Энгийн хүмүүс нь харьцаж буй хүнээ таагүй байдалд оруулахгүйн тулд цаг зав боломжийг нь харгалзан хүсэлт тавьж, сайхан харьцахыг илүүд үздэг. Хүүхдээ хэлд орж эхлэхэд л том хүнтэй эхэлж мэндлэхийг заадаг. Мэндлэх, хүндлэх, буруу зүйл хийвэл уучлалт гуйх, хэлсэндээ хүрэх, баярласнаа илэрхийлдэг нь сайхан санагддаг. Жишээлбэл, орон сууцны дээд давхрын айл шуугилдлаа гэж доод давхрын айл гомдол гаргахад маргааш нь уучлаарай гээд захиатай ямар нэг эд материалын зүйлийг гэрийнх нь үүдэнд тавиад явсан байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.29 ДАВАА № 61, 62 (6538, 6539)

 

МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

Өчигдөр 17 цаг 50 мин
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

Өчигдөр 17 цаг 48 мин
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

Өчигдөр 17 цаг 48 мин
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

Өчигдөр 17 цаг 46 мин
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

Өчигдөр 16 цаг 21 мин
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Өчигдөр 15 цаг 20 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Өчигдөр 12 цаг 55 мин
Эверестийн оргилд авирахаар явсан хоёр уулчны нэгнийх нь цогцос олджээ

Эверестийн оргилд авирахаар явсан хоёр уулчны нэгнийх нь цогцос олджээ

Өчигдөр 12 цаг 51 мин
С.Одонтуяа: Төр нь хувийн хэвшлээ үзэн яддаг байдал чинь хэрээс хэтэрлээ

С.Одонтуяа: Төр нь хувийн хэвшлээ үзэн яддаг байдал чинь хэрээс хэтэрлээ

Өчигдөр 12 цаг 44 мин
Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон

Монгол Улсад орчин цагийн онцгой байдлын байгууллага үүссэний 20 жилийн ой тохи

Өчигдөр 07 цаг 20 мин