Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиуд заавал судална

2021-03-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзаж, хүний эрхийн боловсролыг дэмжих, боловсролын салбарт хүний эрхийг хангах, хамгаалах хүрээнд тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцлоо.

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан Боловсрол, шинжлэх ухааны сайдад хандан Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилтууд, Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг товч өгүүлж, цаашид хүний эрхийн хичээлийг бүх шатны сургалтуудад заавал үздэг хичээл болгох, хүний эрхийн хөтөлбөр боловсруулах, боловсролын салбар дахь албан хаагчдад хүний эрхийн сургалт явуулах зэрэг асуудлыг анхаарч, хамтран ажиллах саналаа танилцууллаа. Сайд Л.Энх-Амгалангийн хувьд Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагаа, бодлого, шийдвэрт хүний эрхийн асуудлыг чухалчлан авч үзэх бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын тавьж буй санал, санаачлагыг дэмжинэ, нэн даруй ажил хэрэг болгоход бэлэн байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, хүний эрхийн боловсрол олгож буй тогтолцоо, боловсролын салбар дахь хүний эрхийн хэрэгжилтэд үндэсний түвшний судалгаа үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх, гарсан үр дүн, бодлогын зөвлөмжийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хүний эрхийн боловсролын хөтөлбөр боловсруулахыг дэмжинэ гэв.

Улс орнууд НҮБ-аас баталсан Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, хүний эрхийн боловсрол олгох, иргэдийн мэдлэг, чадавхыг дээшлүүлэх талаар зохих ололт, амжилт гаргасан байна. Харин Монгол Улс албан боловсролын тогтолцоогоор хүний эрхийн боловсролыг тодорхой хэмжээнд олгож байгаа ч иргэд, хүүхэд залуучууд хүний эрхийн соёл, хандлага төлөвшөөгүй, багш нарын мэргэжлийн үйл ажиллагаа, өдөр тутмын сургалтад үр дүнтэй нэвтрэн хэрэгжиж чадахгүй байна. Иймд боловсролын салбарт хүний эрхийг хангах, хамгаалах талаар ХЭҮК болон Боловсрол, шинжлэх ухааны яамны ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтарсан Ажлын хэсэг байгуулж, боловсролын салбарт хүний эрхийн нарийвчилсан үнэлгээ хийж, хүний эрхийн хөтөлбөр боловсруулж, үр дүнтэй хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: www.polit.mn

МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

Уржигдар 17 цаг 50 мин
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

Уржигдар 17 цаг 48 мин
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

Уржигдар 17 цаг 48 мин
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

Уржигдар 17 цаг 46 мин
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

Уржигдар 16 цаг 21 мин
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Уржигдар 15 цаг 20 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Уржигдар 12 цаг 55 мин
Эверестийн оргилд авирахаар явсан хоёр уулчны нэгнийх нь цогцос олджээ

Эверестийн оргилд авирахаар явсан хоёр уулчны нэгнийх нь цогцос олджээ

Уржигдар 12 цаг 51 мин
С.Одонтуяа: Төр нь хувийн хэвшлээ үзэн яддаг байдал чинь хэрээс хэтэрлээ

С.Одонтуяа: Төр нь хувийн хэвшлээ үзэн яддаг байдал чинь хэрээс хэтэрлээ

Уржигдар 12 цаг 44 мин
Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон

Монгол Улсад орчин цагийн онцгой байдлын байгууллага үүссэний 20 жилийн ой тохи

Уржигдар 07 цаг 20 мин