Зардлаа нөхөх боломжгүй 200 гаруй ломбард хаалгаа барьжээ

2021-03-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТУУЛ

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 12:00 цагаас Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн холбооноос мэдээлэл хийлээ. Хуралд оролцогчид  КОВИД-19  цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний сарын хүүг 3 хувь, алдагдлыг 0.2 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Энэхүү шийдвэр нь дээрх бизнес эрхлэгчдийг алдагдалд оруулж байгааг  онцоллоо. Энэ тухай Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн "Ломбард нь санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг хамгийн бичил бизнес эрхлэгч юм. Үйлчлүүлэгчдийн авч буй зээлийн дундаж хэмжээ нь 80,000 төгрөг. Иргэд хүүхдэдээ эм авах, банкны зээлийн хүүгээ төлөх гэх мэтээр бичил зээл авдаг. Иймд бид бизнес эрхлэгч иргэдийн энэ эрх ашгийг зөрчиж буй хуулийн зүйл заалтыг хүчингүй болгуулах талаар холбогдох газарт нь албан шаардлагыг хүргүүлж байна. Бид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол Улсын Засаг газар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардах бичиг хүргүүлж байна” гэв.

Тус шаардлагад:

  • Үндсэн хуулийн 19.2 заалтыг зөрчсөн тул Үндсэн хуулийн цэцэд хандаж тус хуулийг хүчингүй болгуулах. Учир нь онц болон дайны байдал зарлаагүй нөхцөлд хүний эрх зөрчсөн, компаниудын үйл ажиллагааг алдагдуулсан хуулийг цар тахлын үед авах онцгой нөхцөл байдал гэдэг шалтгаанаар баталсныг эсэргүүцэж байна.
  • Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтууд зөрчиж байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/ын үндсэн чиг үүргийнх нь эсрэг үйл ажиллагаа явуулах үүрэг даалгаврыг УИХ-аас өгчээ. Учир нь ШӨХТГ нь аж ахуйн нэгжийн эрхийг хамгаалах ёстой байгууллага атал дээрх хуулийн хэрэгжилтийн хянах, биелүүлээгүй тохиолдолд торгох, шийтгэх байгууллага болоод байна. Иймд хуулиар хүлээсэн өөрийн үүргээ биелүүлж ажиллах боломжийг олгохыг шаардаж байна.
  • Иргэний хуулийн дагуу зээлдэгчийн эрх ашгийг хамгаалж, хүүг багасгах ёстой атал уг хуулийн зүйл заалтыг үгүйсгэсэн хууль баталсан тул хэрэгжих боломжгүйг бодолцон Иргэний хуульд нийцүүлэн арга хэмжээ авах
  • Энэ хуулиас болж алдагдалд орсон, үйл ажиллагаа нь хаагдсан барьцаалан зээлдүүлэх газруудад нөхөн олговор олгох
  • Төр аж ахуйн нэгжүүдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээх, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагыг тавьж байна" гэв.

 

Мөн "Ломбард нь Монгол Улсын бүх хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа явуулдаг. Санхүүгийн зах зээлийн нэг хувьд ажилладаг тоо бий. Ломбард хаагдсанаар хар зах зээл, далд эдийн засаг нэмэгдэж, хулгайлах гэмт хэрэг өсдөг тоо баримт байдаг бөгөөд үүнийг шийдэх гарц нь ломбард байдгийг олон улсад судлан гаргасан бөгөөд хууль эрх зүйн орчныг нь сайжруулан, стандартыг тогтоон ажиллуулдаг" гэв. Зах зээлд 1000 гаруй ломбард үйл ажиллагаа явуулж байсан бол зардлаа нөхөх боломжгүй болсноор 20 хувь буюу 200 гаруй нь хаагджээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Зочин
Зөв зөв луйварчид иргэдийн эд зүйлсийг хуурч худлаа хэмжиж аваад алт,монетыг заавал үрж гэмтээж хулгайлдаг нөхдүүд нь зайлж байгаа биз хаалгаа барих нь зөв.Үнэнээр хүний эд хөрөнгийг хадгалах хэрэгтэй шүү ломбардуудаа
МЭРГЭН БООДИЙ
ЗУГЭЭРЭЭ ШУЛААЧИД ЦООРЧ БАЙВАЛ САЙН Л БИЗ
болж
ёстой сайн байна.шунал ихэдвэл шулам болон гэдэг энэ дээ. болж болж. үгүй ээ хөөрхий хөөрхий.
Ломбардыг хааж, цөөлөх нь зүйтэй. Мөнгө хүүлж байж юундаа дампуураад байдаг юм.
Зээлдэгёч
ЛОмбардууд хаалгаа барьсан бол ковидын хуулиас болоогүй.Дууссашгүй шуналтнууд хууль далимдуулан өөрсдөө санаатай хаалгаа хаачихаад төрөөс мөнгө авах, хүүгээ нэмэх арга сэдэж буй нь тэр.Мөн ч цайчихсан луйварчид шүү
Үлдсэн 80 хувь нь ажиллаж болоод байгаа бол... Хаалгаа барьсан хүмүүс өөрсдөө муу л ажилласан байна шүү дээ. Тэгээд...
zochin
lombard garch irsneer hulgai deerem ihessen ihenhdee hulgai deermiin ed zuilsiig baritsaalj damlaj hudalddag mongo huulegchid buh lombard haagdval hulgai deerem ers bagasna shuu yag esregeer ni yariad bn daa ta nar oorsdiinhoo erh ashgii toloo
jagii
Lambard gedeg chin huviinh bizdee Z/B chadahgui bl haalgaa hadaad gertei suu! Zasag tejeeh gej bn
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

4 цаг 59 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

10 цаг 0 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

10 цаг 5 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

10 цаг 10 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

10 цаг 15 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

10 цаг 20 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

10 цаг 25 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

10 цаг 30 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин