Эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин буурсаар байна

2021-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТУУЛ

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:30 цагаас Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо ТББ-аас Хөдөлмөр эрхлэлтийн бодлого эмэгтэйчүүдэд өгөөжгүй байгаа талаар мэдээлэл хийлээ. Хуралд, Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо ТББ-ын тэргүүн Ш.Ариунаа, гишүүн Х.Цэвэгжав нар, эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус холбооноос эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сайжруулах талаар УИХ-ын Тамгын газарт шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлсэн юм. Энэ тухай Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо ТББ-ын тэргүүн Ш.Ариунаа хэлэхдээ “Эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин эрэгтэйчүүдийнхээс бага байсаар байна. Мөн хөдөлмөрийн зах зээл дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн оролцооны түвшин нэлээд ялгаатай байна. Энэ судалгаагаар хоёр хүртэлх насны хүүхэдтэй ээжүүд, тэтгэврийн насныхан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эхчүүдийн амжиргааны түвшин буурсаар байна. Ажил эрхлэх хувь багассаар байна. Мөн  эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, албан тушаалын ахиц дэвшил,тэтгэврийн хэмжээ болон ядуурлын түвшинтэй шууд холбогдож байна. Иймд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих, төр засгийн шийдвэр, зорилго зорилт хөрсөн дээрээ буухгүй байна. Иргэдийн амьдралд тус дэмээ өгөхгүй байна. Тиймээс бид  Монгол Улсын Их Хурлын дарга Занданшатар, УИХ-ын гишүүдэд “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг идэвхийлэн дэмжээч” хэмээн бодит судалгаанд үндэслэсэн тоон мэдээлэл бүхий албан шаардлагыг  хүргүүлж байна. Мөн төр засгийн зүгээс энэ чиглэлээр хийсэн ажлын тайлан, санхүүгийн тайлан зэрэг холбогдох бичиг баримт, хийсэн ажлуудыг нийтэд мэдээлээч. Мөн энэ чиглэлээр дахин ажлын хэсэг томилж, илүү хөрсөн дээрээ буусан ажлуудыг хийж хэрэгжүүлээч гэсэн албан шаардлагыг орон нутгийн Эмэгтэйчүүдийн байгууллагын оролцоотойгоор хүргүүлж байна. Мөн энэ шаардлагаа төрийн байгууллагынханд бас тараан өгч байгаа. Яагаад гэвэл, эмэгтэйчүүдэд ажлын байрны дарамт шахалт, бэлгийн дарамт  их байна. Эдгээр тулгамдаж буй асуудлыг нааштайгаар шийдвэрлэх, үүрэг хариуцлагыг улам сайжруулах талаар Хүний эрхийн комисс, хууль хяналтын байгууллагатай хамтран илүү сайжруулж ажиллахыг шаардаж байгаа юм” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 28 мин
Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

1 цаг 43 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

7 цаг 20 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

12 цаг 22 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

12 цаг 27 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

12 цаг 32 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

12 цаг 37 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

12 цаг 42 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

12 цаг 47 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

12 цаг 52 мин