Ж.Номин-Эрдэнэ: Арилжааны бус итгэлцлийн харилцааг эрхэмлэж ажилладаг

2021-03-02
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

“ZM” © Л.БАТДОРЖ

Б.НАМУУНТАМИР

 

Сүүлийн жилүүдэд Монголд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг нь интерьер дизайн гэж хэлж болно. Учир нь энэ салбарт хувийн хөрөнгө оруулалттай, чадварлаг залуучуудын шинэ компаниуд бий болж, өөрсдийн уран бүтээлээрээ өрсөлдөж байгаа билээ. Бид тэдний төлөөлөл болох “Номи студи”-ийн үүсгэн байгуулагч Ж.Номин-Эрдэнийг энэ удаагийн “Старт апп” буландаа урьж ярилцлаа.

 

- Тан “Номи студи”-г хэрхэн байгуулж байв. Ер нь яагаад хувийн бизнесээ эхлүүлье гэж бодсон бэ?

- Интерьер дизайны чиглэлээр 11 дэх жилдээ ажиллаж байгаа. Студиэ байгуулахаас өмнөх ажлын туршлага гэвэл электрон барааны компанид бүтээгдэхүүний өрөлт, харагдацыг хариуцан хэрэглэгчдийн таашаал болон стандартыг нэг шугамд огтлолцуулан, хамгийн үр дүнтэй дизайн гаргах чиглэлээр ажиллаж байсан. Дараа нь Францын хөрөнгө оруулалттай компанид орон сууцны  барилгын интерьерийг хариуцсан ахлахаар ажиллаж байсан. Салбартаа харьцангуй туршлагажаад, ажлаа гартаа оруулаад ирэхээр өөрийн өнгө аяс, төсөөлөл мэдрэмжээ хэн нэгнээс хараат бусаар хийхийг хүсдэг юм билээ. Ингээд л бие дааж, өөрийгөө сорихоор шийдээд, өнгөрөгч оны нэгдүгээр сард “Номи студи”-ээ байгуулсан.

-Мэдээж Covid-19  цар тахалтай эдийн засаг хүнд хэцүү үед хувийн бизнесээ эхлүүлэхэд хүндрэл бэрхшээл цөөнгүй байсан байх. Эрсдэлээ хэрхэн тооцоолж байв?

-Анх студиэ нээхдээ ганцаараа жижиг оффисын өрөөнд компьютертэй л эхэлж байлаа. Өмнөх ажлын маань давуу тал нь дундаас дээш зэрэглэлийн харилцагчид үйлчлүүлдэг байсан. Тэдгээр захиалагчид маань эргэн холбогдож, өөр төслүүдэд хамтран ажиллах санал илгээснээр тусдаа гарсан эхний саруудад захиалгаар тасрахгүй боломж бүрдсэн. Захиалгын дагуу дан ганц зураг төсөл боловсруулахаас гадна олон нийтэд зориулан мэдээлэл боловсрол олгох видео контент бэлдээд эхний бичлэгүүдээ цацаж эхлэсэн маань олон хүмүүст хүрч маш их таалагдсан. Хүн амьдралынхаа ихэнх хугацааг дотор байгууламж буюу гэр, ажил, сургууль гэх мэт дотоод орчинд өнгөрүүлдэг.

Хүмүүс яагаад гэрээ тохижуулахад тэгж их анхаарах ёстой вэ?  Ажлын бүтээмжид ажлын орчин гэдэг шалгуур яагаад дээгүүрт ордог билээ. Энэ бүгд хүний сэтгэл санаа, баяр баясалд орчин тойрон, түүний өнгө төрх ихээхэн нөлөөлдгийн илрэл юм. Бид өөрсдөө ч анзааралгүйгээр байгаа орчныхоо нөлөөнд автаж, сэтгэл зүйгээрээ удирдагдаж байдаг. Ялангуяа цар тахлын үеэр хүмүүс орчноо солилгүй удаан хугацаанд нэг газарт байснаар гэрийн тохижилт, гэртээ ажил хийх хэсгийг тусад нь шийдэхийн ач холбогдлыг ойлгож эхэлж байгааг анзаарч мэдээлэл, боловсрол олгох контент бэлдэж олон нийтийн сүлжээнд байршуулсан нь цаашдын захиалагчаа татахад багагүй нөлөөлсөн.

Түүнчлэн зураг төслийнхөө хажуугаар Монголын хэрэглэгчид дэлхийд алдартай тавилга болон бусад бүтээгдэхүүнийг хэрэглэхэд бэлэн үү гэдгийг мэдэхийн тулд туршилт болгон зарим нэг загварын хуулбаруудыг галлерейн зарчмаар буюу түүвэрлэн импортолж хэрэглэгчдэдээ санал болгодог. Дэлхийд алдартай, үнэ цэнэтэй дизайнерын бүтээгдэхүүнүүд хэлбэр, материал, эргономикийн маш их судалгаа хийгдсэн байдаг учир интерьерийн ажилтайгаа хослуулахад үр дүнтэй байдаг.

Манай дэлгүүрийн импортын зарчим нь өөрөө нэг брендийн гэрээт борлуулагч болоод, зөвхөн тэр брендээр хязгаарлагддаггүй. Хэрэглэгчдийнхээ хүсэлтээр өөрсдийн гаргасан интерьерт хамгийн сайн зохицно гэж үзсэн тавилгуудын судалгааг хийж, түүвэрлэн импортлодог. Энэ ажлаасаа маш их нөөц боломж, эрэлт хэрэгцээг харж, туршлагажиж байна.

-Одоогийн байдлаар захиалагчид хэр байна. Ямар төсөл дээр ажиллаж байна вэ?

-Нөхцөл байдал 50:50 хувьтай байна. Хүмүүс хөл хорионд гэртээ ихэнх цагийг өнгөрүүлж байгаа болохоор гэрийнхээ дизайнд ихээхэн анхаарч орон сууц, хувийн хаусны захиалгууд ихэсч байна. Харин эсрэгээрээ бизнесийн байгууллагуудын захиалга багассан ч гоо сайхан, шүдний эмнэлгүүдийн захиалга буураагүй.  Нэг төслийн гүйцэтгэх хугацаа ихэвчлэн 3-4 долоо хоног байдаг. Зарим жижиг төслүүдэд үүнээс бага хугацаа зарцуулна. Том төслүүд, эсвэл нарийн хийц ихтэй байвал хугацаа нь арай уртасдаг. Гэхдээ төслөө яаран хурдан гаргахыг илүүд үздэггүй. Илүү нухацтай, нямбай удаан хугацааг зарцуулан төвлөрч хийдэг. Ингэж байж сайн интерьер гарч ирнэ шүү дээ.

-Танай студи зөвхөн хувийн үйлчлүүлэгчтэй төдийгүй корпорацийн үйлчлүүлэгчидтэй хамтарч ажилладаг. Зөвхөн нэг сегмэнтээр хязгаарлагддаггүй, бүхий л төрлийн барилга байгууламжийн интерьерийг гаргадаг юм байна?

- Интерьер дизайны үйлчилгээ эрхэлдэг олон компаниуд бий. Гэхдээ бид их хумигдмал зах зээл дээр ажиллаж байна. Монголд ийм үйлчилгээ авах боломжтой нь хэр билээ. Гадны орнуудын хувьд интерьерийн зах зээл сегментээрээ хуваагдчихсан байдаг. Тухайлбал, зөвхөн residential, commercial, эсвэл health гэх мэтчилэн хуваагдан түүндээ мэргэшсэн компаниуд бий.

Монголын зах зээлд ингэж ажиллахад бэрх. Тиймээс бид төрөл бүрийн чиглэлээр л ажиллаж байна.

-Интерьер дизайны үйлчилгээ эрхэлдэг олон компаниуд бий. Салбарын өрсөлдөөн ямар байгаа вэ.

- Дээр дурдсанаар Монголд интерьер дизайны үйлчилгээ эрхэлдэг олон компаниуд бий. Энэ салбарын компаниуд бие биенээ өрсөлдөгчид гэж харахаасаа илүү дор дороо хариуцлагатай ажиллаж, ирээдүйгээ томоор нь харж, Монголынхоо интерьер дизайны салбарыг хөгжүүлэх хэрэгтэй.

Интерьер дизайнерын ажил нь үйлчлүүлэгчидтэйгээ нягт холбогдож, ажлын явцад харилцан ойлголцол үүсгээд хэрэгцээг нарийвчлан тодруулахад суурилдаг. Үйлчлүүлэгчид ихэнхдээ дизайны студитэй холбоо барихдаа өөрийн орон зайд ямар интерьер хүсч байгаагаа тодорхой тайлбарлаж чаддаггүй. Бид үйлчлүүлэгчидтэй хэдэн минутын турш ярилцаж, түүний давуу талыг ойлгож, яг юу дуртайг нь санал болгодог.

-Тэдгээрээс “Номи студи” юугаараа онцлог вэ?

-Бидний гол ялгарал бол хэрэглэгчдэдээ сайн бүтээгдэхүүн нийлүүлэх замаар энэ салбарын хөгжлийг харуулж, боловсрол мэдлэг олгодог. Тиймээс бид зөвхөн гэрээ байгуулсан харилцагчдад бус шоурүүмээр ирж үйлчлүүлэн, энэ чиглэлийн мэргэжлийн санал зөвлөмж хэрэгцээтэй бүх хүмүүстэй ажилладаг.

Бид бүх л төсөл дээрээ харьцангуй их цаг гаргаж, нягт нямбай ажилладаг. Ингэснээр хэрэглэгч маш сайхан сэтгэгдэлтэй үлддэг. Түүнчлэн интерьер дизайны тухай мэдлэгтэй болж, дараа дараагийн удаа илүү туршлагаждаг. Улмаар салбарыг маань илүү хүндэтгэж, мэргэжилтнүүдийг үнэлж сурдаг юм. Аль болох ирээдүйн үнэ цэнийг нь бодож арилжааны бус итгэлцлийн харилцааг эрхэмлэж ажилладаг нь л манай гол ялгарал байх. Үүний тулд л бид төсөл бүрийн өмнө харилцагчтайгаа маш сайн ярилцаж, амьдралын хэв маяг, хувь хүний зан төлвийг хүртэл судалж байж зураг төслөө боловсруулдаг.

-Дөнгөж бизнесээ эхлүүлж байгаа залуу боловсон хүчний хувьд Монголын интерьер дизайны хөгжлийг дэлхийн хэмжээнд ахихад хувь нэмрээ оруулахыг хүсдэг байх. Таны цаашдын зорилго?

- Өмнө нь би өөрийн зураг төслөө олон улсын тэмцээнд илгээж, улмаар орон орноос ирсэн 180-аад бүтээлээс шалгарч, есдүгээр байранд орж байсан юм. Тухайн үед “шагнал авчихлаа” гэж баярлахаас илүүтэй “Монгол дизайнер бусадтай эн зэрэгцэж байна, болох юм байна” гэдэг итгэлтэй болсон. Тиймээс ирээдүйд монгол дизайнерууддаа гүүр нь болж, дотоодын оюуны бүтээлийг дэлхийд экспортолж, хамтдаа хөгжих зорилгыг байнга тээж явдаг.

Сүүлийн үед монгол хүний зан төлөв интерьерийн онцлогт хэрхэн нөлөөлдөг юм бэ, орчин цагийн интерьерийн соёл, чиг хандлага өнөөгийн монголчуудад тохирч чадаж байна уу гэсэн чиглэлийн мэргэжлийн судалгааг хийж, эхний ээлжинд нийгмийн төрөл бүрийн төлөөлөл болох хүмүүсээс уг судалгаагаа авахаар бэлтгэлээ ханган, арга зүйгээ боловсруулан ажиллаж байна.

Урт хугацаанд салбараа хөгжүүлэхийн тулд боловсрол, эрдэм шинжилгээний талыг орхигдуулалгүй авч явах зайлшгүй шаардлагатай.

Одоогоор үндсэн баг маань арваад хүний бүрэлдэхүүнтэй.  Дөрвөн дизайнер зураг төслөө боловсруулдаг. Хүргэлт, угсралтын болон гүйцэтгэлийн багууд бас бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.2 МЯГМАР № 41 (6518)

 

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

11 цаг 24 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

15 цаг 11 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

15 цаг 26 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

15 цаг 33 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

15 цаг 43 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

19 цаг 50 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

19 цаг 50 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

20 цаг 20 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

21 цаг 41 мин