Ц.Ганзориг:Гэр бүлийн гишүүдийн нэг нь шинжилгээ өгч хамтдаа зорчиж болно

2021-03-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс нээж байгаатай холбогдуулан ЗГОНХХ-ийн дарга Ц.Ганзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Орон нутаг руу зорчиж байгаа гэр бүлийн гишүүд бүгд шинжилгээ өгсөн байх шаардлагатай юу, эсвэл нэг гишүүн нь өгсөн байхад болох уу?

-Хамт яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь PCR шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гэр бүлийн гишүүдээс шинжилгээ шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол тус тусдаа шинжилгээ өгнө. Галт тэргээр явах зорчигч бусад тээврийн хэрэгслээр зорчигчийн нэг адил PCR шинжилгээ өгч зорчино. Өнөөдрөөс орон нутгийн нислэг эхлэх бол  энэ сарын 3-наас нийтийн тээвэр орон нутагт явахад бэлэн болж байна.

- Иргэд очоод тусгаарлагдах уу?

-Тухайн орон нутгийн байнгын оршин суугч УБ-аас очсон тохиолдолд гэрээр  долоо хоног тусгаарлагдана. Мөн орон нутагт суурин ажилладаг хүн очсон үед мөн адил долоо хоног гэрээр тусгаарлагдана гэж журамд туссан. Учир нь нууц үеийн хугацааг тооцсон.

- PCR шинжилгээ өгсөн өдрөөс 72 цагийг тооцох уу? Хариу гарсан цагаас тоолох уу?

- Шинжилгээний хариу гарсан өдөр,цагаас 72 цаг гэдэг хугацааг тооцно. ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу PCR шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх талаар чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл, хүний биед COVID-19 вирус халдварласан бол 72 цагаас эхлэн тухайн хүний биед эмнэлзүйн шинж тэмдэг гарч шинжилгээнд илрэх боломжтой учраас 72 цаг гэж шаардаж байгаа юм. Иргэдтэй харилцаа үүсгэхгүй тул шинжилгээний хариу нь очсон газраа 72 цаг өнгөрсний дараа ч хүчинтэй байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

3 цаг 13 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

3 цаг 37 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

3 цаг 37 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

3 цаг 38 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

4 цаг 49 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

5 цаг 24 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

5 цаг 46 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

6 цаг 7 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

6 цаг 24 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

6 цаг 40 мин