Facebook, Google -ийн эсрэг Австралийн шинэ хуулийн эргэн тойронд

2021-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Дэлхийн технологийн салбарыг хэрэглэгчийн тоо, үйлчилгээний хүртээмж, ашиг орлогоороо тэргүүлж байгаа Google болон Facebook компанийг өөрсдийн платформ дээрээ мэдээ байршуулах бүрт төлбөр төлдөг болох дэлхийн анхны хуулийг Австрали улс өчигдөр баталлаа. Энэ шийдвэрийг Засгийн газар батлахаас өмнө өнгөрсөн долоо хоногт Facebook компани Австрали дахь хэрэглэгчдийг цахим хаяг дээрээ мэдээ нийтлэх, хуваалцах эрхийг хаагаад байсан билээ. Үүний дараа хоёр тал хэлэлцээр хийж тохиролцсон ч Мэдээний кодын тухай  хуулиар  Google болон Facebook хоёр Австралийн томоохон мэдээллийн хэрэгслүүдэд төлбөр төлөх шаардлагатай боллоо. Дээрх хоёр компани ирэх гурван жилд дэлхийн хэмжээнд хэвлэл мэдээллийн салбарт нэг тэрбум ам.доллар зарцуулах үүрэг хүлээсэн юм.

Хуулийн дагуу Google, Facebook болон хэвлэл мэдээллийн байгууллагууд төлбөрийн хэлэлцээр хийх юм. Гэвч хэвлэн нийтлэгчдийн эрх мэдэл, технологийн монополь компаниудаас бага тул хэлэлцээрт тийм амар хүрэхгүй гэж ажиглагчид үзэж байна. Харин Google болон Facebook компани платформ дээрээ мэдээллийн линк байршуулж,  тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг дэмжиж, олон хүнд хялбар аргаар мэдээллийг нь түгээдэг хэмээн хуулийг эсэргүүцэж байна. Хуулийг баталсны дараахан Google компани Австралийн орон нутгийн хэвлэл болох Nine Entertainment, Seven West Media гэсэн хоёр хэвлэлтэй 60 орчим австрали долларын гэрээ байгуулжээ. Түүнчлэн Facebook компани мягмар гаригт хоригоо цуцлахаа мэдэгдсэн ч  өчигдрийн байдлаар Австралийн төрийн томоохон байгууллагууд цахим хуудсандаа мэдээлэл хуваалцаж чадахгүй хэвээр байна.

Дэлхий нийтээрээ Австралийн шинэ хуулийн хэрэгжилт, үр дүнг чих тавин чагнаж байна. Олон нийтийн сүлжээгээр мэдээлэл олж авах хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ цаг үед технологийн компаниудын төлөх төлбөр улам нэмэгдэх юм. Тиймээс бусад улс орнууд ижил хууль батлах вий гэсэн айдас технологийн толгой компаниудыг хамгийн ихээр сандаргаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.26 БААСАН № 38 (6515)

 

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

8 цаг 41 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

16 цаг 10 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

17 цаг 1 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

17 цаг 8 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

17 цаг 21 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

17 цаг 43 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

22 цаг 7 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

22 цаг 12 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

22 цаг 22 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

22 цаг 27 мин