Халдварын тоо буурсан тул Япон хөл хориогоо сулруулна

2021-02-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

COVID-19 халдварын тархалтыг хумихын тулд Япон улс зарим мужууддаа гуравдугаар сарын 7-ныг хүртэл хөл хорио тогтоогоод байсан билээ. Тэгвэл зарим мужид тархалт буурсан тул хөл хориог хугацаанаас нь өмнө сулруулахыг хотын эрх баригчид Засгийн газартаа уриаллаа.

Халдварын улмаас өнгөрсөн сард 11 мужид онц байдал зарлаж, бизнесийн байгууллагуудын ажиллах цагийг багасгаад байсан юм.Энэ тухай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Като Кацунобу “Онц байдлын зэргийг энэ долоо хоногоос үе шаттайгаар бууруулна. Гэхдээ бизнесийн байгууллагуудын цагийг богисносгох журам хэвээр байж магадгүй. Токио болон хөрш зэргэлдээ хотуудад онц байдлын дэглэм хэвээр үргэлжилнэ” гэж өнөөдөр мэдэгдлээ.

Ерөнхий сайд Сүга Ёшихидэ зургаан хотын эрх баригчидтай уулзаж, хөл хориог бууруулах талаар хэлэлцжээ. Тэрээр эцсийн шийдвэрийг баасан гаригт танилцуулна гэж Засгийн газрын эх сурвалж мэдээлэв.

Япон улсад мягмар гаригт 1083 халдвар бүртгэгдсэн бол Токио хотод өнөөдөр 213 хүнээс халдвар илэрсэн нь арваннэгдүгээр сараас хойших хамгийн бага үзүүлэлт юм. Нэгдүгээр сарын 8-нд халдвар оргилдоо хүрч, нэг өдөр 8000 орчим халдвар бүртгэгдэж байв. Халдварын гуравдугаар давалгаанд хамгийн ихээр өртсөн Япон улс цар тахлын эсрэг дархлаажуулалтыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлээд байна.

Эх сурвалж:Reuters

 

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

13 цаг 20 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

17 цаг 8 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

17 цаг 22 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

17 цаг 30 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

17 цаг 40 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

21 цаг 46 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

21 цаг 46 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

22 цаг 16 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

23 цаг 37 мин