Хөдөө аж ахуйг дэмжих Ложистикийн төв удахгүй ашиглалтад орно

2021-02-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Улаанбаатар хотоос 50 километрийн зайд Төв аймгийн Аргалант сумын хоёр дугаар багийн нутаг дэвсгэрт “4 га” газарт байрлах Ложистикийн төвийг “Хөдөө аж ахуйн бирж” ХХК  барьсан. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжааг идэвхжүүлэх, зах зээлийн нэгдсэн дэд бүтцийг сайжруулах зорилготой тус төвд ноос, ноолуурын 600 метр квадрат агуулах, мах, хүнсний 200 метр квадрат хөргүүртэй агуулах, 210 метр квадрат талбайтай оффисын байр барьж байгаа бөгөөд энэ нь дуудлага худалдаа хийх танхим, лаборатори, албан контор байх юм.

Ложистикийн төв нь Улаанбаатар хотод хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг бэлтгэх, чанарыг тодорхойлох /лаборатори/, тээвэрлэх, хадгалах, даатгах болон биржээр арилжих цогц үйл ажиллагааг явуулахаар төлөвлөсөн бөгөөд дараах боломж бүрдэнэ.

Үүнд:

  1. Арилжаалсан бараа, түүхий эдийг итгэмжлэгдсэн агуулахад хадгалах, ложистикийн систем болон хяналтын системээр дамжуулан биет бүтээгдэхүүний арилжааг хөнгөвчлөх,
  2. Дуудлага худалдааг тогтмол зохион байгуулах,
  3. Дотоодын үйлдвэрүүдийг арилжаанд оруулах, тэднийг дэмжих.

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь ложистикийн төвийн барилга барихад зориулж биржийн 2019 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинд 2,000.0 сая төгрөг төсөвлөсан юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу тендер зарлаж тендерт “Түшигт арга констракшн” ХХК шалгарч, тус барилгын ажлыг 1,753.24 сая төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээлж, 246.76 сая төгрөгийг хэмнэсэн.  Одоогоор тус төвийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд энэ оны хоёр дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж:www.polit.mn

С.Батмөнх: Бид сургалтыг зөв технологиор явуулдаг

“Их засаг” олон улсын их сургуулийн Нисэхийн тэнхимийн багш, доктор, профессор Санжаажавын Батмөнхтэй ярилцлаа.

8 мин
Газрын тухай хуулийг ингэж өөрчилжээ

Засгийн газраас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өө

13 мин
МАН-ын даргын “…Нэр дэвшүүлэхгүй” гэчихсэн, АН-ынхны “…Нэр дэвшүүлмээргүй байна” гэж яриад байгаа лидерүүд нь хэн бэ?!

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа зургаа хоногийн дараа эхэлнэ

18 мин
Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ

Монгол Улс анх удаа Үндэсний баялгийн сангийн хуультай болсон. “...Сайн, муу” гээд ян

23 мин
Цагаан зураасаар тусгаарласан ослын зогсоолтой Хөшигийн хөндийн зам

“Хөшигийн хөндийн замаар сүнгэнэтэл давхиад ирлээ. Сайхан зам болж” хэмээн Я.Баярбат гэрийнхэндээ гайхуулав.

28 мин
ТОДРУУЛГА: Хүмүүжигч зүрхний архаг дутагдал гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ

ТОДРУУЛГА: Хүмүүжигч зүрхний архаг дутагдал гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ

13 цаг 30 мин
2024 оны сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

2024 оны сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

16 цаг 17 мин
"E-Mongolia 4.0" шинэчлэгдсэн хувилбарыг танилцууллаа

"E-Mongolia 4.0" шинэчлэгдсэн хувилбарыг танилцууллаа

16 цаг 21 мин
“Бүс ба зам” санаачилгатай уялдах Монгол Улсын бодлогууд

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны Төвийн хятад судлаач, Боловсролын ухааны салбарын Доктор (Ph.D), 

23 цаг 48 мин