Австраличууд Facebook-т мэдээлэл хуваалцах эрхээ олж авлаа

2021-02-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Австралийн Засгийн газраас олон нийтийн сүлжээний тэргүүлэх Facebook, Google  компанийг платформ дээрээ мэдээ нийтлэхдээ төлбөр төлдөг болох тухай хууль  боловсруулж байгаагаа пүрэв гаригт зарласан. Үүний дараа Facebook компани Австрали иргэд өөрсдийн хаягаараа мэдээлэл олж авах, хуваалцах эрхийг хаасан юм.Тэгвэл тус улсын иргэдийн мэдээлэл олж авах эрхийг дахин сэргээж байгаагаа Facebook компани өчигдөр зарлалаа.

Австралийн Засгийн газрын хэлэлцэж байгаа хуулиар Facebook дээр мэдээллийн линк байршиж, түүнийг хуваалцсаны тоогоор тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төлбөр төлөх юм. Энэ нь тухайн мэдээллийг Facebook хэрхэн ашиглаж байгааг  үндсээр нь буруу ойлгосон хэмээн маргаан үүсгэж,  Австрали иргэд Facebook хаягаараа дамжуулан мэдээлэл унших, хуваалцах боломжгүй болсон юм. Үүнд Австралийн Засгийн газрын эрүүл мэнд болон онцгой байдлын албаны 100 гаруй цахим сайт багтсан нь сард 17 сая  хүн Facebook-ийг ашигладаг тус улсад ихээхэн хүндрэл учруулсан билээ.

Австралийн төрийн сангийн тэргүүн Жош Фриденберг “Манай улсын санаачилсан хуулийн зорилго нь технологийн тэргүүлэх компаниуд болон мэдээллийн хэрэгсэл хооронд мэдээллийн агуулгын үнэ цэнийн талаар шударга хэлэлцээр хийх юм” гэв.Харин Facebook компанийн мэдээлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Кампбелл Браун “Албадан хэлэлцээр хийхгүйн тулд Австралийн Засгийн газар Facebook дээр мэдээлэл  гарч ирэх эсэх шийдвэрийг илүү тодорхой болгоно гэж найдаж байна” гэсэн байна.

 Эх сурвалж:BBC

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Уржигдар 17 цаг 11 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

Уржигдар 17 цаг 09 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

Уржигдар 13 цаг 53 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

Уржигдар 11 цаг 09 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

Уржигдар 11 цаг 00 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Уржигдар 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Уржигдар 06 цаг 00 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

Уржигдар 06 цаг 00 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

Уржигдар 06 цаг 00 мин