ДЭМБ: Вакциныг хамгаалалтын бусад арга хэмжээтэй хослуулах хэрэгтэй

2021-02-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдээ уриалж “COVID-19”-ийн эсрэг АстраЗенека вакцины анхны тунг хийлгэснээр вакцинжуулалт албан ёсоор эхэллээ. “Ингэснээр манай улс улаанаас шар түвшинд шилжиж амьдралын энгийн горимд орохтой зэрэгцэн вакцинжуулалт эхэлсэн Ази тивийн анхны улсуудын нэг болж чадсан. Тулж ирсэн сорилтын өмнө үндэстнээрээ нэгдэн зогсож чаддагийн бас нэгэн жишээ болсон 12 хоног ард хоцорлоо. Өнөөдрөөс  бид шинэ, гэхдээ идэвхтэй эрүүл мэндийн хэмнэлд шилжин орсон. Вакцинжуулалттай зэрэгцэн “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхэлнэ. Энэ төлөвлөгөө эдийн засаг -6 хувь агшсан байгааг өөрчилж, 70 орчим мянган ажлын байрыг сэргээн, зах зээлд эргэх байсан ч гацсан найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулж цусны эргэлтийг сэргээнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Одоо иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлага, хамтын хүчин чармайлт бүхнийг шийдэх учиртай. Ажилчдаа вакцинжуулах чиглэлээр хувийн хэвшлийнхэн Засгийн газартай хамтарч ажиллаарай. Ингэж чадвал бид хаагдсан бүхнээ эргүүлэн нээж чадна. Бизнес, хичээл сургууль, хил хязгаар, том хөрөнгө оруулалт, аз жаргалтай амьдралын хэмнэлээ эргүүлэн олж авч чадна. Өнгөрсөн 12 хоногийн хөл хориог 98 хувь хамтдаа хийж чадсан шигээ ирээдүйн томоохон шийдлүүдэд ч гэсэн Засгийн газартаа эргэлзэлгүй итгэж, бидэнтэй хамт байхыг Ерөнхий сайдын хувьд уриалж байна” гэдгийг Ерөнхий сайд онцлов.

НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра “Бидний өмнө бүх нийтийг вакцинд хамруулах үйлсийг бодит ажил болгох том сорилт хүлээж байна"

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Хүн бүр амны хаалтыг тогтмол зүүж хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх нь халдварын гинжин хэлхээг таслах хамгийн хямд, төсөр арга юм. Бидний коронавируст халдвартай тэмцэх зорилго, үйл ажиллагааг дэмжиж БНЭУ-ын Засгийн газраас 150,000 тун вакциныг манай улсад хандивласан. Төлөвлөгөөний дагуу эхний ээлжид халдвартай нүүр тулан тэмцэж байгаа эрүүл мэндийн ажилчдыг дархлаажуулна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс насанд хүрсэн нийт хүн амаа дархлаажуулахаар төлөвлөн, бэлтгэлээ бүрэн хангасан. Дараагийн ээлжид хүлээн авах вакцинуудаа төлөвлөгөөнийхөө дагуу ээлж дараатайгаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж, энэ ондоо багтаан вакцинжуулалтыг хийж дуусгана.Хувийн хэвшлийн байгууллагууд вакцин хийх тал дээр  төлбөрийн тодорхой тогтсон зааг байхгүй. Тухайн компаниуд тухайн үйлдвэрлэгч оронтой ямар журмаар гэрээ хэлэлцээ хийж байгааг бид хянах боломжгүй. Засгийн газраас ямартай ч хүн амынхаа 60 хувийг үнэ төлбөргүй вакцинжуулна. Гэхдээ мэдээж хувийн хэвшилд боломжийг нь олгоно, хамтран ажиллана. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхэн өөрсдийн гэрээ журам, зааврын дагуу вакциныг оруулж ирж болно. Үүнд Засгийн газар нээлттэй байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

Мөн энэ үеэр НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтарсан мэдээлэл өгөхдөө вакцины эхний тун орж ирсэн нь итгэл найдвар авчирч буй ч урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлэх шаардлагатайг тэмдэглэв. НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “Бидний өмнө бүх нийтийг вакцинд хамруулах үйлсийг бодит ажил болгох том сорилт хүлээж байна. Дархлаажуулалтыг сайтар төлөвлөж, вакцины хангамж, түгээлт зэрэгт онцгой анхаарах нь маш чухал” гэсэн бол “Вакциныг хамгаалалтын бусад арга хэмжээтэй хослуулах нь бидний тэмцэлд нэн тустай байх болно. ДЭМБ мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх замаар вакциныг хүн ардад тэгш хүртээмжтэй хүргэх нөхцлийг хангах, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх, вакцины хадгалалт, хамгаалалтыг сайжруулахад шаардагдах тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах, эрүүл мэндийн ажилтнууд, тэргүүн шугамд ажиллаж буй хүмүүсийг вакцин болон бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаархи мэдлэг, мэдээллээр хангах зэргээр үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ” гэдгийг  ДЭМБ-ын Суурин төлөөлөгч, доктор Сергей Диордица баяр хүргэлээ.

Манай улс БНЭУ-ын Сэрүм институтэд  үйлдвэрлэсэн, ДЭМБ-аас яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрсөн “АстраЗенека-Оксфорд” вакцины эхний 150 мянган тунг хүлээн авсан. Мөн өчигдөр хөрш орон БНХАУ-ын Синофарм компанийн үйлдвэрлэсэн дархлаажуулалтын 300 мянган тун вакцин Монголд буусан юм. Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн тус вакциныг яаралтай горимоор хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ судалж байгаа аж. Бусад төрлийн вакциныг татан авсны дараа зорилтот бүлэг, тухайлбал өндөр настан, суурь өвчтэй, өвчлөх эрсдэл өндөр хүмүүсийг дархлаажуулах юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.24 ЛХАГВА № 36 (6513)

 

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

12 цаг 52 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

16 цаг 39 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

16 цаг 54 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

17 цаг 1 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

17 цаг 11 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

21 цаг 17 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

21 цаг 17 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

21 цаг 47 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

23 цаг 8 мин