ИНЕГ-т үүссэн эмх замбараагүй байдлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та мэдэж байгаа юу

2021-02-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

 

Улс орон даяар хөл хорио тогтоосон амаргүй цаг үед салбар бүрт хариуцлага гэдэг зүйлийг ягштал хэрэгжүүлэх учиртай. Төр, засгийн удирдлагууд ч албан хаагчдаа хариуцлагатай байхыг сануулж, анхааруулсаар байна. Шинэ Засгийн газрын тэргүүн, Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа хүлээж аваад “Төрийн албан хаагчийн сэтгэлгүй,  хариуцлагагүй үйлдлээс болж, бүхэл бүтэн Засгийн газар өмнөөс нь ёс зүйн хариуцлага хүлээж огцорсон гэдгийг шат шатны төрийн албан тушаалтнууд хэзээ ч битгий мартаарай” хэмээн хэлж байв.

Гэвч энэ бүх   анхааруулга, сануулгыг хүлээж авдаггүй, удирдлагынх нь хариуцлагагүйн улмаас гарч буй  зөрчил, дутагдал нь ар араасаа овоорч байгаа нэг газар байна. 

Энэ нь бол ИНЕГ. Уг нь улсын онцгой объект.  Хариуцлагагүй, ёсзүйгүй, дүрмийн бус ажиллах эрх тэдний хэнд ч байхгүй.  Харин ч эсрэгээрээ хариуцлага,  ёс зүй, мэргэжлийн байдлаараа бусдыг уриалан дуудаж, үлгэр дууриалал үзүүлж байх учиртай газар.  Гэвч байдал эсрэгээрээ ИНЕГ-т хариуцлагагүйн зуд аль хэдийнэ нүүрлэчихээд байна.  Дараах баримтуудаас Монгол Улсын Иргэний нисэхийн Ерөнхий газар, түүний удирдлагууд ямар хэмжээнд ажиллаж байна вэ гэдгийг харж болно.

2020 оны есдүгээр сарын 13. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийн “Воинг-767” онгоцны экипажийн дарга А.Энхжаргал Япон Улсын “Нарита” олон улсын нисэх буудлаас гурван хайрцаг “Caster” тамхи буюу 50 блок нийтдээ 150 ширхэг тамхийг Токио дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудтай хуйвалдан тээвэрлэн авчирсан.  Улмаар гааль, хил, хорио цээрийн ямар ч хяналтгүйгээр хулгайн тээвэр хийсэн ноцтой зөрчил илэрчээ.  А.Энхжаргал нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн найз гэдэг.

 2021 оны нэгдүгээр сарын 15.  “Геосан” авиа компанийн JU-9993 улсын бүртгэлийн дугаартай С208  онгоц  Улаанбаатар-Булган чиглэлд нислэг үйлдэхээр сумлагаа хийхдээ болон цааш явгалан гүйхдээ онгоцныхоо сүүлний тулгуурыг авалгүйгээр нислэг үйлдсэн байна.  Азаар үүнийг таслан зогсоожээ.  Мөн Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын хэрэглэлийн буултын системийн баталгаат гэрчилгээжүүлэлтийн хугацаа 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон тул хугацаат баталгаажуулалтын шалгалтын нислэгийг БНХАУ-ын шалгалтын нислэгийн баг агаарын хөлгөөр гүйцэтгүүлэх  УОК-ын 2020 оны наймдугаар сарын 27-ны өдрийн шийдвэрийн биелэлтийг хангаагүй, тус хэрэглэлийн буултын системд одоог хүртэл баталгаажуулалт хийгдээгүй байна.

2020 оны долдугаар сарын 6. “Сөүл-Улаанбаатар” чиглэлд тусгай үүргийн ОМ-302 чиглэлийн “Боинг- 737” онгоцны  хөдөлгүүрт гал гарч, улмаар хөдөлгүүр татгалзан, Бээжин хотод ослын буулт хийсэн.  Үүний улмаас эх орондоо ирж байсан 160 зорчигч дөрвөн цаг орчим онгоцондоо  хүнд байдалтай байжээ.

2020 оны зургадугаар сарын 4.  Улсын онцгой комиссын чухал объектын нэгэнд тооцогдож буй “Чингис хаан” ОУНБ-ын хориотой бүсэд нэгэн иргэн чөлөөтэй нэвтэрч, МИАТ  ХК-ийн ангарын дэргэд маргаашийн нислэгт бэлтгэн үйлчилгээ хийлгэж байсан “Бионг-737” агаарын хөлөгт ороод зугаалж явсныг инженерүүд нь барьж өгчээ.  Үүний улмаас 5-ны өдрийн өглөө гүйцэтгэх байсан “МИАТ” ХК-ийн нислэгүүд гурван цагаар хойшилж, зохих алдагдлыг учруулсан байна.

2020 оны арваннэгдүгээр сарын 25.  Иргэний нисэхийн үндэсний төвийн Аюулгүй байдал, хамгаалалтын албаны дэд дарга Б.Гүен, /ТЕГ-ын дарга асан  Б.Хурцтай ойр хүн/ МИАТ ХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх /ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн дүү/ нар Буянт-Ухаа ОУНОБ дахь ажлын өрөөндөө архидан согтуурч, ноцтой зөрчил гаргасны улмаас цагдаагийн байгууллагад баригдсан.  Гэвч ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, ТЦА-ны дарга С.Амарсайхан нарын тусламжтайгаар хариуцлагаас мултарсан байна.

2020 оны арванхоёрдугаар сарын 29. Иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны нислэгийн хөдөлгөөний удирдлагын автоматжуулсан “Эйркон-2100” систем 30 минут доголдож саатсан.  Улмаар гар ажиллагаанд шилжсэн бөгөөд Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байсан гадаад улсын 12 агаарын хөлөг хяналтгүй болсон.  Энэ доголдол удаа дараалан давтагджээ.

2020 оны арванхоёрдугаар сарын 25. “H-125” нисдэг тэрэг Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхдээ хөдөлгүүр нь доголдож, Булган аймгийн Баяннуур сумын нутагт хээрийн нөхцөлд ослын буулт хийжээ.

2020 оны арванхоёрдугаар сарын 20. Бээжингээс Улаанбаатар чиглэлд карго нислэг үйлдэж байсан ОМ-224 МИАТ ТӨХК-ийн Боинг-767 агаарын хөлөг “Буянт Ухаа” ОУНОБ-д газардах үед шувуутай мөргөлджээ.  Үүний улмаас агаарын хөлгийн удирдлагад гэмтэл учирсан тул онгоц нислэгээ цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ.   Улмаар онгоцноос их хэмжээний ачааг буулган JU-1021 дугаартай “Боинг-767” шилжүүлэн ачих ажиллагааг шөнө дөлөөр гүйцэтгэсэн аж.  Ингэснээр төлөвлөгдсөн гадаадын нислэг удаан хугацаагаар саатан компанид зохих хохирлыг учруулжээ.   Мөн онгоцонд учруулсан гэмтлийг засах гэж инженер техникийн ажилтнууд 24 цагийн турш тасралтгүй ажил үйлчилгээг хийж, нислэгт бэлэн болгосон бөгөөд багагүй хэмжээний хохирлыг  МИАТ ТӨХК-нд учруулсан байна.

2020 оны арваннэгдүгээр сарын 16. ИНҮТ-ийн НХҮА-ны нислэгийн хөдөлгөөний удирдлагын хамааралтай ажиглалтын АDS-В системд доголдол гарч, 21 минутын хугацаанд Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байсан таван агаарын хөлгийн нислэг удирдлага хяналтгүй болжээ.

Энэ мэтчилэн Л.Бямбасүрэн, дэд дарга Б.Алтанцом нарын удирддаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг,  ИНЕГ-ын үйл ажиллагаатай холбоотой зөрчил, дутагдал үргэлжилж байна.  ИНЕГ-т үүссэн  энэ замбараагүй байдлыг та мэдэж байгаа юу, Ерөнхий сайд аа.  Хариуцлагагүй алба хаагчидтай холбоотой гомдол мэдээлэл таны сонорт хүрсэн үү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.23 МЯГМАР № 35 (6512)

 

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага 2026 оны өсөлтийн таамгаа бууруулав

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын /UN Tourism/ есдүгээр сарын "Дэлхийн аялал жуулчлалын барометр"-т 202

10 цаг 30 мин
Трамп Ираны долоо хоног гал зогсоох саналыг няцаав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны санал болгосон долоо хоногийн  хугацаатай гал зогсоох саналы

10 цаг 33 мин
Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

12 цаг 52 мин
С.Магнайсүрэн: Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь инфляцыг өдөөх эрсдэлтэй

С.Магнайсүрэн: Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь инфляцыг өдөөх эрсдэлтэй

12 цаг 55 мин
Х.Тэмүүжин: Монгол Улсын төрөөр тоглох бодолтой гишүүд байна

Х.Тэмүүжин: Монгол Улсын төрөөр тоглох бодолтой гишүүд байна

13 цаг 23 мин
Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч, тэргүүлэгч компаниуд хүртэл хүндрэлтэй нөхцөл байдлыг д

19 цаг 0 мин
Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д төрийн айлчлал хийсэн

19 цаг 0 мин
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны “Асуулгын цаг”-т Ерөнхий сайд Н.Учрал “Төрөө хямралаас гаргасан

19 цаг 0 мин
Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

“Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат Хөгжлийн банканд 174 тэрбум төгрөгийн өртэй. Өдгөө, тэрээр Хөгжлийн банкнаас дээрх зээлийг ямар аргаар, яаж авсныг одоо ярих

19 цаг 0 мин
2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын Байнгын хороод өчигдөр төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах өөрчлөлтийг хэ

2026-09-25