Амжилтын түүх: Миний аав намайг орхиогүй, би ч түүнийг орхихгүй

2021-02-23
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Х.ОЮУНБОЛД

 


Фредди Фиггерсийг өргөж авсан аав Натан, ээж
Бетти Мэй нар хүүхэд нэмж үрчилж авахыг болихыг шийдээд
байсан үе-Фредди иржээ

Хогон дээр хаягдсан хүү ба саятан Фредди Фиггерс

 

Саяхан хийсэн үнэлгээгээр түүний компани 62 сая ам.доллараар үнэлэгдсэн. Харин Фредди Фиггерс АНУ-ын Флорида дахь хөдөөгийн хэдэн хогийн савны хажууд орхигдсон хүүхэд байжээ. “Хүүхдүүд намайг шоолдог байсан. Тэд намайг хогийн хүүхэд гэж дууддаг. Хэн ч чамд хайргүй,  чи бохир” гэж хэлдэг байсан.  Хүүхдүүд намайг барьж авч, хогийн сав руу шиддэг. Намайг шоолж инээдэг байсныг санаж байна гэж “BBC”-гийн "Outlook" нэвтрүүлэгт зориулсан Жо Фигдентэй хийсэн уулзалтын үеэр ярьжээ. Гэхдээ миний аав намайг сургуулийн автобус зогсдог буудал дээр хүлээж, намайг гэр хүртэл дагаж явдаг үе ирсэн. Харин хүүхдүүд намайг илүү дарамталдаг. “Ха ха, хараач тэр таягтай хөгшнийг” гэж түүнийг тохуурхдаг байсан. Түүний аав ээж нь хүүхдүүдтэй байснаас гадна олон жилийн турш аав нь шоронд байгаа 10 гаруй хүүхдийг асарч байсан гэнэ. Тэд хөгширсөн учраас үүнийгээ хийхээ болих үед нь Фредди ирснээр хүүг үрчлэн авч хүү шигээ өсгөсөн байна. Фредди Фиггерс “Миний аав ээж надад хэн нэгэн хайрлаж чадахгүй бүх хайраар намайг хайрласан. Бүгдийг миний төлөө хийсэн. Миний жинхэнэ гэр бүлийг хайх хэрэгтэй гэж би мэдэрч байгаагүй. Яагаад гэвэл ээж аав, миний Бетти, Натан нар миний хувьд бүх юм байсан. Би тэднийг хайрладаг байлаа” гэв. Тэд гайхалтай хүмүүс байсан. Надад үнэнч шударга байх, зөв хийх, хэзээ ч гарал үүслээ мартахгүй байхыг заасан. Би аавыгаа хүмүүст үргэлж тусалж байхыг, гадны хүмүүсийг замд нь нийлэхийг хориглодог байсан. Мөн гэр оронгүй хүмүүсийг тэжээдэг байсан. Тэр гайхамшигтай хүн байв. Би түүн шиг байхыг хүсч байна.

 

Хогноос алт эрдэнэс рүү

Фреддигийн ирээдүйгээ олж харсан компьютер

Натан засвар үйлчилгээний оператор гэсэн хоёр ажил хийдэг. Бетти Мэй хөдөө аж ахуйн салбарт ажилладаг байсан. Харин Фреддиг есөн нас хүрэхэд тэд их мөнгөгүй байсан ч бүгдийг өөрчилсөн Макинтош компьютерийг худалдан авч түүнд бэлэглэжээ. Тэрээр компьютерууд үргэлж надад таалагддаг байсан. Би “Gateway” компьютертэй болохыг мөрөөддөг байв. Гэвч бид түүнийг худалдаж авч чадаагүй.  Нэг удаа аав нь түүнийг хуучин, гэмтсэн компьютерийг 24 ам.доллараар худалдаж авсан худалдагчийг нь энэ үнээр зарахыг ятгасан хуучин бараа худалддаг дэлгүүр рүү авч явжээ. Асахгүй байсан учраас компьютерийг задалснаар нэг эд анги нь эвдэрхий байгааг анзаарчэ. Бусад нь хэвийн ажиллаж байлаа. Засвар үйлчилгээний газар ажилладаг миний аавд гагнуурын аппарат, радио, цагнууд гэсэн олон зүйл байв. Би сэрүүлэгтэй радионы нэг хэсгийг авч гагнасан. 50 гаруй удаа оролдсоны дараа компьютерийг ажиллуулж чадлаа. Тэр үед л би миний амьдралд хийхийг хүссэн зүйл минь тэр гэдгийг мэдсэн. Харин энэ үеэр сургуульд тэд намайг зовоосоор байсан юм. Гэхдээ би  өөрийнхөө компьютерээр тоглохын тулд гэртээ харихыг их хүсч байгаа талаар боддог байв.

10, 11 настайдаа код бичиж сураад үндсэн программ бичиж эхэлсэн. Тэр үеэс би ахиж эхэлсэн юм.

 

Цалинтай болох хүслэн

 

Компьютерийнхээ хэлийг сурснаас бага хугацааны дараа тэрээр 12 настайдаа эхний ажлаа олжээ. Хичээлийн дараа сургалтад сууж, компьютерийн өрөөнд цагийг өнгөрөөдөг байв. Компьютерийн засварчин байгаагүй. Тиймээс  нэг компьютер ажиллахаа болихоор нь түүнийг салгаж бусад эвдэрсэн зүйлтэй нийлүүлдэг байсан. Тэднийг нь авч эвдэрч гэмтсэн хэсгүүдийг бусад сайн хэсгээр нь дахин сольдог байсан аж. Тэр үед Куйнси хотын дарга байсан сургалтын гүйцэтгэх захирал нь Фреддигийн хийснийг хараад гайхжээ. Тиймээс түүний аав ээжийн зөвшөөрснөөр хүүг хотын захиргаа руу авч явсан байна. Тэнд эвдэрсэн 10 гаруй компьютер байсныг Фредди коллежоо тарсны дараа засахын тулд өдөр болгон явдаг боллоо. Түүнд цагт 12 ам.доллар төлж байжээ. Гэхдээ тэр нь их мөнгө байгаагүй ч их баярлаж байлаа.

Харин гурван жилийн дараа 15 настайдаа муждаа үргэлжлүүлэн ажилласаар байв. Нэг компани 600 мянган ам.доллараар усны даралтны хэмжигч төхөөрөмжийг хянахад зориулсан программыг хийх санал тавьжээ. Албан хаагчид түүнд өгдөг цалингаар тэдэнд хэрэгтэй программыг бүтээсэн Фреддид үүнийг хариуцуулах нь сайн санаа гэж бодсон байна. Тэр үед Фредди Фиггерс сургуулиа орхихоор шийдсэн байна. Түүнээс гадна аав ээж нь зөвшөөрөхгүй байсан ч хувийн бизнесээ эхлэхээр шийдээд байв.

 

Залуу ба цорын ганц

Аавыгаа олох төхөөрөмж, харилцаа холбооны хэрэгсэл болсон аавынх нь гутал

Фредди цөөхөн жилийн дараа аавыгаа хамгаалахын тулд бүтээсэн ухаалаг гуталныхаа технологийг  хоёр сая гаруй ам.доллараар худалдсан байна. Гэхдээ тэр үед Натаны эрүүл мэнд доройтож, нас баржээ. Тэрээр ”Тэгэхэд би мөнгө бол нэг багаж хэрэгслээс илүү зүйл биш гэж ойлгосон. Миний явах ээлж ирэхэд дэлхийг илүү дээр орхихын тулд боломжтой бүхнийг хийхийг зорьсон. Учир нь миний аав баян байгаагүй ч олон хүний амьдралд нөлөөлсөн. Би адилхан зүйл хийхийг хүссэн. Надад нэг төлөвлөгөө байсан. Зах зээлд хоосон орон зай байгааг илрүүлснээр харилцаа холбооны компани байгуулах, том компаниуд миний амьдарч байсан Флорида мужийн хойд, Жоржиа мужийн өмнөд хэсэгт гэсэн хөдөө бүсэд хөрөнгө оруулалт хийдэггүй. Тиймээс тэнд хурдан сүлжээтэй болох дэд бүтэц байгаагүй гэж ярьжээ.

Мөн ихэнх хүн интернэтэд орохын тулд диал ап холболтыг хэрэглэсээр байсан. Тиймээс 3934 удаа оролдсоны эцэст Харилцаа холбооны комиссоос надад зөвшөөрөл олгосон юм хэмээжээ. Энэ комисс нь бүх төрлийн харилцаа холбоог хариуцдаг АНУ-ын бие даасан төрийн агентлаг, Конгрессийн шууд хариуцлага хүлээдэг байгууллага аж.

Харин Фредди эцэст нь 21 настайдаа харилцаа холбооны оператораар ажиллах зөвшөөрөл авсан хамгийн залуу, цорын ганц африк гаралтай америк хүн болжээ.

Тэрээр оптик шилэн кабель суурилуулж, хэдэн 10 сая ам.доллараар үнэлэгдсэн “Figgers Communications” компаниа байгуулахын тулд өөрөө утасны цамхагийг барьжээ. Гэхдээ олсон ашгаараа юу хийж байгаа нь түүнийг бусдаас ялгаатай харагдуулдаг аж.

 

Сүлжээний ач тус

 

Фиггерс сан нь африк гаралтай америк оюутнуудад тэтгэлэг санал болгодог. Мөн  гамшгийн нөхцөлд тусламж үзүүлдэг байна. Цар тахлын үеэр ч бие даасан хамгаалалтын баг, эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулсан дижитал сургалтын төхөөрөмж нийлүүлжээ. Харин Фредди аавдаа хийсэн шиг ухаалаг гутал зэрэг эрүүл мэндэд зориулсан бүтээгдэхүүн хийхийг зорьж байгаа аж.

Түүнийг бусад бүтээгдэхүүнээ бүтээхэд зоригжуулсан  шалтгаан нь найман настайдаа аав ээж нь Бетти Мэйгийн авга ахынд зочлохоор явах үеэр болжээ. Тэд түүнийг чихрийн шижин өвчний улмаас шоконд орж нас барсан байхад нь олсон байна. Харин 14 жилийн дараа Фредди энэ төрлийн өвчнөөр нас барахаас сэргийлсэн программ бий болгосон аж. Энэ нь чихрийн шижинтэй хүмүүс түүний цусан дахь сахрын хэмжээг тэмдэглэдэг. Гэхдээ хөдөө миний ээжийн авга ах амьдардаг байсан Жоржиа мужийн өмнөд хэсэгт үүнийг тогтмол шалгах хэн нэгэн байсангүй. Тиймээс  ухаалаг хэмжигч бүтээснийхээ дараа чиний, чиний эмч нар, гэр бүлийнхэн, даатгалын компанийнхны гар утсанд суулгасан. Ингэснээр ямар нэг зүйл хэвийн биш байвал анхааруулсан дохио илгээж чадах болсон гэж ярьжээ.

Бетти Мэй хэдийгээр альцгеймерээр өвчилсөн ч амьдарсаар байна. Тэр надаар үргэлж бахархдаг байсан. Хэдийгээр компьютертэй ажилладгийг ойлгоогүй ч гэсэн. Тэр намайг видео хуурцаг тоглуулагчтай ажилладаг гэж итгэдэг гэж ярьжээ.

Эх сурвалж www.polit.mn

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

3 цаг 53 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

4 цаг 21 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

4 цаг 23 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

4 цаг 27 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

4 цаг 31 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

4 цаг 47 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

10 цаг 56 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

11 цаг 1 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

11 цаг 7 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

11 цаг 16 мин