М.П.Сингх:Монгол Улс вакцин нэмэлтээр худалдан авахад нь Энэтхэг туслахад бэлэн

2021-02-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ДОЛЖИН

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас манай улсад Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн AstraZeneca компанийн “Covishield” вакцины 150 мянган тунг  өнөөдөр хүлээлгэн өгсөн. Энэ үеэр Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх “Энэтхэг Улс нь COVID-19-ийн эсрэг вакциныг бидний оюун санааны хөрш, стратегийн түнш болох Монгол Улсад өгч байгаа анхны улс болж байгаадаа баяртай байна. Энэтхэг Улс нь эхний ээлжинд 6.3 сая тун вакциныг 13 найрсаг түнш орнуудад бэлэглэж байгаа. Монгол Улсад эхлэх гэж байгаа вакцинжуулалтын хөтөлбөр нь тус улсад шаардлагатай эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангаж, эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон цагдаа, онцгой байдал, хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналтын байгууллага гэсэн олон салбараас дайчлан ажиллаж байгаа зорилтот бүлгийн ажилчдын аюулгүй байдлыг бэхжүүлж, Монголын эдийн засгийг хэвийн өсөлтөд оруулахад хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Өнөөдөр бэлэглэсэн тунгаас гадна Энэтхэг улсаас  цар тахлын вакцины нэмэлт хангамжийг арилжааны шугамаар худалдан авахад нь туслахад бэлэн” гэлээ.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин