Бээжингийн шинэ хууль Хонгконгчуудыг Англи руу “нүүхэд” хүргэв

2021-02-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

 Англи улс Хонгконгоос ирсэн 10 мянган цагаач иргэнийг хүлээж авах бэлтгэл ажлаа эхлүүлж, өмнө тус улсын колонид Хонгконгийн оршин суугчдад шинэ виз олгохоор болсноо өчигдөр зарлалаа. Хятад улс өнгөрсөн жил  Үндэсний аюулгүй байдлын тухай хууль баталж, автономит бүс болох хонгконгчуудын эрх чөлөөг хязгаарласан билээ. Үүний дараагаар нэр хүндтэй олон тэмцэгч болон улстөрчид дүрвэж, тус улсын иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж эхэлсэн юм. Учир нь шинэ хуулиар салан тусгаарлах оролдлого хийж, гадаадын хүчинтэй нэгдвэл бүх насаар нь хорихоор болсон. Тухайлбал, тус хуулийг эсэргүүцсэн жагсаалаас хойш 400 мянган хонгконг иргэнд паспорт олгосон нь 15 жилийн өмнөх иргэншил хүсэгчдийн нийлбэр дүнгээс их байна гэж Английн Дотоод хэргийн яам мэдээлэв. Энэ талаар  Английн ерөнхий сайд Борис Жонсон “Хонгконгийн иргэдтэй найрамдалт, гүн гүнзгий харилцаа холбоотой байсан түүхэн цаг үе бидэнд бий. Тиймээс бид Хонгконгийн эрх чөлөө, автономит байдлын эсрэг тэмцсэн.  Англи болон Хонгконг улс хэн хэнийхээ хувьд үнэ цэнтэй юм” гэж баасан гаригт мэдэгдэв.

Үүнийг хонгконгчуудыг Хятадад шилжүүлэн өгсөн гэрээг зөрчсөн хэмээн Бээжин буруутгав. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян “Их Британи Хонгконгийг эх газрын Хятадад 24 жилийн хугацаатайгаар буцааж өгсөн гэрээгээ зөрчлөө. Тус улсын иргэдэд иргэншил олгох шинэ төсөл нь Хятад болон Хонгконгийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, Хятадын бүрэн эрхт байдал ба олон улсын хуулийг ноцтойгоор зөрчиж байна” гэв. Хонгконгийн “South China Morning Post” сонинд бичснээр Бээжингийн Засгийн газар Английн паспорттой хонгконг иргэдийн  төрийн алба хаших, сонгууль өгөх эрхийг хасчээ.

Их Британийн олгосон энэ паспортоор Хятад руу аялахыг зөвшөөрдөггүй юм. Хонгконг иргэд гэр рүүгээ буцахын тулд Хонгконгийн иргэний үнэмлэх хэрэгтэй. Тиймээс дээрх шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Гэвч эдгээр бэрхшээлээс үл хамааран, үндэсний аюулгүй байдлын хуулиас шалтгаалан эхний гурван жилд 600 мянган хонгконг иргэн  Англи руу шилжинэ гэсэн тооцооллыг судлаачид гаргажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.22 ДАВАА № 34 (6511)

 

“Энгүн” бол эрхэм таны аяллын анд…

Манайхан нойтон салфетка гээд байдаг. Харин “Монгол хэлний их

1 цаг 24 мин
“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Хагас жил гаруйн өмнө УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, О.Батнайрамдал хоёр нэгэн асуу

5 цаг 34 мин
Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар томилогдоод 20 хонох гэж байна. Энэ хугацаанд өмнө нь оволзож байсан улс төр ч овоо намжлаа. Гэхдээ л ирэх намраас том намуудын Их хурал болно. Монголын улс төр дахиад л хална.

5 цаг 34 мин
Ардчилсан үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд Монгол улсын гүйцэтгэх үүрэг

"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт “Стан”-уудад Ерөнхийлөгчийг айлчлуулж дэлхийн шившиг болсоор байх уу,

17 цаг 57 мин
Гадаад харилцааны ган татлагат гүүр

Манай улс Төв Азийн орнуудтай идэвхтэй харилцаж байгааг өөлсөн нэгэн зурвас цахим сүлжээнээс харав. Дотоод, гадаадын алинаас нь шидсэн чулуу болохыг бүү мэд.

17 цаг 59 мин
Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үр дүнтэй төсвийн төлөвлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сөрөг хүчин АН-ынхан “…Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн арай даварч байна” гэжээ

АН хамтарсан Засгийн газраас гарснаас хойш УИХ албан ёсны сөрөг хүчинтэй болсон.

Өчигдөр 06 цаг 00 мин
Олон улсын эрдэмтэд Хархорин хотод чуулж байна

Хархорум хотын асуудлаар тусгай үүрэг гүйцэтгэгч, Хархорум хотын зөвлөлийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Энгүн” бол энгийн л хэрэглээ…

Аялал зугаалга, амралт сувилал, баяр наадам гээд зуны цагт бүгдээрээ хотоос гарцгаадаг. Энэ үед х

Уржигдар 17 цаг 19 мин
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хуульд заасны дагуу цалингаа авмаар байна”

ЭТТ ХК-ийн туслан гүйцэтгэгч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ТТЖВС

Уржигдар 15 цаг 29 мин