Зээлийн хүүг гурван хувь болгох нь тодорхойгүй байна

2021-02-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Цар тахлаас болж гурван удаагийн өндөржүүлсэн хол хорионы үед манай эдийн засаг царцаж зогсонги байдалд орсон. Харин энэ удаагийн хатуу хол хорио маргааш зогсоно. Хүмүүс цар тахалтай дасан зохицох амьдарлын хэв маягт шилжинэ. УОК болон Сангийн сайд хөл хорио зогссон 23-ны өдрөөс  эдийн засгийн хатуу бодлого зөөлөрч банкуудаар дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй зээлээ өгөхөөр бэлтгэл ажлаа хангасан байна хэмээн мэдэгдсэн нь хүлээлт үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэгчид болон ажлын байр хамгийн ихээр бий болгодог компаниудад хоёр их наяд төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэйгээр арилжааны банкуудаар дамжуулан гаргах болсон. Гэвч гурван хувийн хүү нэмэгдэж 5-6 хувь болох магадлал байгааг эдийн засагчид хэлж байна. Учир нь эдийн засаг царцаж Төвбанкинд төвлөрсөн  банкуудын идэвхгүй пассив орлого болох эрсдэлтэй 7.8 их наяд төгрөгөөс 3-4 их наядыг нь Засгийн газар өөртөө татан авч өөрийн өмчийн Төрийн болон Хөгжлийн банкаар бага хүүтэй бонд гаргаж арилжих боломж байгааг эдийн засагч Ж.Дэлгэрсайхан хэлж байна. Эрсдэлийг Засгийн газар өөр дээрээ үүрч, үнэт цаас гаргахгүй бол  жижиг дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжид очих зээлийн хүү нэмэгдэхээр байгаа нь гурван хувийн хүүтэй зээл олгох амлалт няцаагдахаар байна. 

Харин дотоод бонд гаргах тохиолдолд Засгийн газрын өрийн таазад нэг их нөлөө үзүүлэхгүй аж. Одоогоор Засгийн газрын өрийн тааз ДНБ-ий 62 орчим хувьтай байна. Дээд хязгаар 70 хувь гэж үзэж байгаа бол найм орчим хувь буюу 3-4 их наяд төгрөгийг  Засгийн газрын бонд  гаргах байдлаар татаж авах юм. Зах зээлийн зарчмаар ингэхээс өөр гарцгүй аж. Тэгэхээр гурван хувийн хүүг нэмэгдүүлэхгүйн тулд Засгийн газрын өөрийн өмчийг ашиглах хэрэгтэйг ийнхүү эдийн засагч зөвлөж байна.

Гэхдээ ойрын эх сурвалжийн мэдээлснээр Монголбанк дээрх хоёр их наяд төгрөгийн нэг их наядыг Хармагтайн ордоор эдийн засгийн бонд гаргах бол нөгөө нэг их наяд төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан дотоод бонд гаргахаар энэ жилдээ арван их наяд төгрөгийн арав орчим хувийг гаргаж аажмаар эдийн засгаа тэтгэх учраас инфляцид нөлөөлөхгүй гэж үзэж байгаа гэв.

Төвбанкны бодлогын хүү зургаан хувь болж буурсантай холбоотойгоор Репо санхүүжилтийг жилийн 7-10 хувийн хүүтэй гаргаж 250 орчим тэрбум төгрөгийг зах зээлд нийлүүлсэн. Энэ зээлийн хүүгийн тухайд Төвбанкнаас 4.5 хувьтай гаргасан бол арилжааны банкууд гурван хувиа нэмээд 7-10 хувь болсон бодит жишээ байгаа нь дээрх магадлалыг  бататгаж байна. Тиймээс хоёр их наяд төгрөгт Засгийн газраас арилжааны банкуудын гурван хувийн хүүний зөрүү болох 80 тэрбум төгрөгийг татаас өгөх байдлаар өөр дээрээ эрсдэлээ үүрэхийг сануулж байна. Төвбанкны 4.5 хувийн хүүнд гэхэд 144 тэрбум төгрөг ногдож байна. Засгийн газар өрөө нэмэгдүүлэхгүй гэвэл төсвийн татаасын зардлаа нэмээд  өөрийн банкаар бонд  гаргах нь зөв гарц аж. Гэхдээ өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Төвбанк мөнгө хэвлээд ч болсон зах зээл рүү нийлүүлэх нь сульдсан эдийн засгаа аврах гарц гэдгийг эдийн засагч аль дээрээс хэлсээр байгаа.  Нөгөөтэйгүүр, Засгийн газрын хуралдаанаас Засгийн газрын батлан даалтын санд 50 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр болсон нь барьцаа хөрөнгөгүй жижиг дундынханд том боломж боллоо. Гагцхүү энэ зээл хэрхэн эзэндээ очиж үр дүн гарах вэ гэдэг нь Засгийн газар, Монголбанкны үйл ажиллагаанаас шалтгаалах нь тодорхой. Өнөөдрийн байдлаар цар тахлаас болж 70 мянган иргэн ажилгүй болсон бол ирэх III улирал гэхэд ажлын байр хадгалах арга хэмжээ авахгүй бол 130 мянган хүн ажлын байраа алдана гэсэн судалгааг МҮХАҮТ гаргасан. Тэгвэл дээрх зээл энэ иргэдийг ажлын байраа хамгаалахад зориулагдах ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.22 ДАВАА № 34 (6511)

 

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

9 цаг 22 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

9 цаг 52 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

9 цаг 57 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

12 цаг 41 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

13 цаг 36 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

19 цаг 29 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Уржигдар 16 цаг 57 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

Уржигдар 15 цаг 22 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

Уржигдар 15 цаг 20 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

Уржигдар 15 цаг 17 мин