“Pfizer” компани вакциныхаа хадгалах шаардлагыг буурууллаа

2021-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн анхны зөвшөөрлийг авч, одоогийн байдлаар хамгийн өндөр үр дүн үзүүлсэн вакцин бол Pfizer юм. Гэвч цельсийн -60ºC-80ºC градуст хадгалах шаардлагатай нь тус вакциныг зориулалтын хөргүүргүй дунд орлоготой болон буурай орнууд руу тээвэрлэх боломжийг хязгаарлаж байсан юм. Тийн вакцинаа илүү олон оронд хүргэхийн тулд хадгалах градусаа цельсийн -15 ºC -25 ºC болгон бууруулах хүсэлтээ өчигдөр АНУ-ын Хүнс, эмийн удирдах газарт /FDA/ хүргүүлжээ.Хүнс, эмийн захиргаа тус компанийн хүсэлтийг хүлээн авч, хадгалах хугацааг өөрчлөхийг зөвшөөрч буйгаа мэдэгдэв.

COVAX хөтөлбөрийн хүрээнд Pfizer-BioNTech вакциныг дэлхийн улс орнууд руу түгээхээр болсон ч  хадгалах төхөөрөмжийн дутагдлаас болоод тээвэрлэлтэд асуудал үүсээд байсан юм. Энэ талаар ДЭМБ “Хадгалалтын градусыг бууруулахыг бид хамгийн их тэсэн ядан хүлээж байсан юм. Энэ шийдвэр амжилттай хэрэгжиж эхэлвэл вакциныг дэлхийн бүх улсад ялангуяа ядуу орнуудад хүргэх боломжтой болно” гэж ярилаа. Гэхдээ Сингапур, Мексик, Израйль болон Европын бусад орнууд руу вакцин тээвэрлэсэн “Deutsche Post” компани -25 градус болгосон ч тээвэрлэхэд тийм ч амаргүй байна гэж мэдэгджээ. Үр дүнгээрээ өндөр үзүүлэлттэй байгаа Moderna вакциныг мөн -15 ºC -25 ºC градуст хадгалах боломжтой юм.

Эх сурвалж: Global news

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 16 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 33 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 25 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 36 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 42 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин