Назарбаевын үеэлийн нэр “Казахтелеком”–ыг эзэмшдэг оффшор компанийн  үүсгэн байгуулагчийн жагсаалтанд багтжээ

2021-02-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.Батцэцэг

Кайрат Сатыбалдыулы нь Казахстаны ерөнхийлөгч асан Нурсалтан Назарбаевын дүүгийн хүү юм байна. Түүнийг Skyline Investment Company S.A оффшор компаний цорын ганц эзэмшигч нь гэжээ. Уг компани нь “Казахтелеком” харилцаа холбооны компаний 24%-иас илүүг эзэмшдэг гэдэг нь Люксембургийн бүртгэлийн бичиг баримтнаас гарч ирсэн байна. Эзэмшигчийн нэр, овог, төрсөн он сар нь Назарбаевын үеэлтэй яг таарч байгаа юм.

“Казахтелеком” нь Казахстаны харилцаа холбооны зах зээлд томоохон монопол компани ба эзэмшигч дунд нь Люксембургийн компани байдаг гэж яригдаж байсан ч, ашиг хүртэгч нь одоог хүртэл тодорхойгүй байсан юм. Люксембург өөрийнх нь улсад бүртгэлтэй Европын компаниудын жагсаалтыг ил гаргаснаар Кайрат Сатыбалдыулын тухай мэдээлэл ил болжээ.

Люксембург олон жил оффшор компанийн бүртгэлийг нууж байсан юм. Гэвч гурван жилийн өмнөөс Европын холбоо мөнгө угаахын эсрэг тэмцэлийн хүрээнд тухайн улсыг мэдээллээ ил болгохыг шаарджээ.

Оффшор компанийн хөрөнгийн мэдээлэл, орлого, алдагдлыг Казахстаны үндэсний мөнгө тенгээгээр тэмдэглэжээ. 2008 оны санхүүгийн мэдээллээр  Skyline Investment Company S.A компанийн нийт хөрөнгө 87 тэрбум тенге (тухайн цаг үеийн ханшаар бол энэ нь 266 сая ам доллар), алдагдал нь 21 сая тенге байна.

Казахстаны томоохон бизнесмен Александр Клебанов компанийн үнэт цаасыг дамжуулснаар “Казахтелеком” компанийн 25% Люксембургийн компанийн мэдэлд 2018 онд оржээ. Засгийн газрын тэргүүн Бакытжан Сагинтаев байх үед гэрээг хийхийг зөвшөөрчээ. Гэрээний нөхцөл тодорхойгүй байна.

Сатыбалдыулы өмнө0 нь Skyline Investment Company S.A компанийн талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Уг компани нь Люксембургт хувийн байшингийн хаягаар бүртгэгдсэн байна. Урьд нь өөр гудамжинд хаягтай байсан бол одоо бичиг баримтаас харахад олон давхар орон сууцны хаягтай байна.

Цэвэр орлогын 5% нь Люксембургийн төрийн санд ордог байна. Казахстаны албан ёсны байгууллагын мэдээллийн санд оффшор компанийн талаарх мэдээлэл алга байна.

Нээлттэй мэдээллээр бол Сатыбалдыулы өмнө нь харилцааны холбооны томоохон компанийн хувьцаа эзэмшдэг байжээ. Тэрээр 2016 онд өөрийн Alatau Capital Invest компаниар дамжуулан “Казахтелеком”-ын 4% хувьцааг авсан байна. Уг компани нь 2019 онд 172 мянган тенге, 2020 онд 11 тенгений татвар төлжээ.

Санхүүгийн тооцооллоор, “Казахтелеком” нь 2019 оны цэвэр орлого нь 60 тэрбум тенге буюу ойролцоо 170 сая амдоллар юм. Хувьцааны 51% нь үндэсний “Самрук-Казына” фондод, 24,46% нь Люксембургийн компанид, 9,58% нь BNY Mellon компани, 14,96% нь цөөнхийн хувьцаа эзэмшигчид эзэмшдэг юм байна.

Казахстаны Форбс Сатыбалдыулын хөрөнгийг 163 сая ам доллар гэж үнэлжээ. Тэрээр нөлөө бүхий бизнесмены жагсаалтад ордог. 2015-2018 оны үед Казахстаны томоохон банк болох Каспид хувьцаа эзэмшдэг байжээ.

Урьд нь Сатыбалдыулы нь төрийн алба хашдаг, хотын даргын орлогч, үндэсний компанид (Казахойл, Казахстан темир жолы) удирдах албан тушаал хашиж байжээ. 2010-2015 онд авга ах Нурсултан Назарбаевын “Нур Отан” намд ажиллаж байсан.

Эх сурвалж: www.azattyq.org

 

oorsdiigee hichee, enebidend yamar hamaatai yum bee
dovj
Ene manaid ymar hamaatai ym! Uursdiinhuu asuudliig shiidej chadahgui bj busdiin ymand ugen durlah iluu zan shuu!
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

1 цаг 38 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

1 цаг 41 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

7 цаг 11 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

7 цаг 11 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин