Улсын хэмжээнд хагас сая орчим мал хорогджээ

2021-02-19
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Монгол Улсын Засгийн газраас 2020-2021 оны өвөлжилт хүндрэхээс урьдчилан сэргийлж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг ХХААХҮЯ-наас танилцууллаа.

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад  өвс, тэжээл хөнгөлөлттэй үнээр олгов

Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн “Улсын нөөцөөс өвс, тэжээл гаргах тухай” 212 дугаар тогтоолоор өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн болон хүндрэх төлөвтэй байгаа Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Ховд аймагт улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байсан, нийт 2.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 3800 тонн өвс үнэгүй, 1900 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олгохоор шийдвэрлэсэн. Дээрх аймгуудын Засаг дарга нар  захирамж гаргаж малчдад өвс, тэжээл олгох ажлыг зохион байгуулав.

Мөн   Дэлхийн банкны  санхүүжилтээр хэрэгжиж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн таван сая ам долларын эх үүсвэрээр Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын болон отроор явж буй малчин өрхөд 300 мянган төгрөгийн хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр болсон. Тэжээл хүргэлт 40 хувийн гүйцэтгэлтэй  үргэлжилж байна.

120 мянган тонн тэжээл импортолно

Мал аж ахуйн үйлдвэрлэл дэх 2021 оны өвөл, хаврын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр яамнаас дараах  бодлогын арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, тэжээл импортлох чиглэлээр 50 гаруй  аж ахуй нэгжтэй, 120 орчим мянган тонн тэжээл импортлох бодлогын гэрээ байгуулсан. Ингэснээр 2021 оны Мал аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдсэн юм. Өнөөдрийн байдлаар 20 гаруй мянган тонн бүх төрлийн тэжээл импортлоод байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 04-нд 25 кг савлагаатай хивэгний дундаж үнэ 19465 төгрөг байсан бол тэжээл импортолсноос хойш хивэгний үнэ 17965 төгрөг болж, өмнөхөөс найм орчим хувиар буурсан дүн гарсан. Сэлэнгэ аймагт 1200, Дорнодод 200, нийслэлд 300 тонн, нийт 1700 тонн өвсний нөөц байна. Зах зээл дээр  20 кг боодолтой өвс 8000-12000 төгрөгийн үнэтэй байна. 

Засгийн газрын  энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн “Цагааннуур”, Увс аймгийн “Боршоо” хилийн боомтоор малын тэжээл импортлох арга хэмжээ аваад байна. Ингэснээр баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх,  хаваржилтын эрсдэлийг буруулах  боломж бүрдэж байна. 

3.9 сая  толгой мал отроор өвөлжиж байна

Өнөөдрийн байдлаар мал хаваржилтын байдал хэвийн байна. Өвөлжилт хүндхэн байсан Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхөнгай, Дундговь, Архангай зэрэг аймагт  хаваржилт хүндхэн болох төлөвтэй байгаад яам анхаарч  холбогдох арга хэмжээнүүдийг авч  байна.  Эдгээр аймгуудад  малын зүй бус хорогдол өндөр байгаа юм.

2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 439 мянган толгой мал хорогдоод байна. Архангай аймагт 28 мянга,  Баянхонгорт 219 мянга, Говь-Алтайд 32 мянга, Өвөрхангайд  34 мянга, Төв аймагт 36 мянга буюу 365 мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 83 хувийг эзэлж байна.   Иймээс ХХААХҮ-ийн  сайд “Хаваржилтын болзошгүй хүндрэл, хүн, малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх, отор, нүүдлийн мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих” тухай  албан даалгавар  гаргаж аймгийн Засаг дарга нарт хүргүүлэхээр бэлтгэж байна.    

Энэ сарын 10-ны байдлаар 10 аймгийн 5637 малчин өрхийн 3.9 сая  толгой мал  бусад Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Говь-Сүмбэр, Сэлэнгэ аймгийн нутагт отроор өвөлжиж байна. Мөн улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 4640 малчин өрхийн 2.1 сая толгой, нийт 10277 малчин өрхийн 5.2  сая толгой мал отроор өвөлжөөд одоо хаваржиж байна.

Дөрвөн мянган тонн цагаан будаа импортоор орж ирнэ

Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ахалсан Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг байгуулж, улсын хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах чиглэлд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Нийслэл, аймгуудаас энэ сарын 16-нд авсан судалгаагаар улсын хэмжээнд 20 мянган тонн малын мах, 155 мянган тонн гурил, 1.6 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 13.8 мянган тонн төрөл бүрийн будааны нөөцтэй байна. Мөн  1.4 сая ширхэг өндөг, дөрвөн мянган тонн ургамлын тос, 82 мянган тонн төмс, 37 мянган тонн хүнсний ногоо, гурван мянган тонн элсэн чихэрний нөөцтэй байна.

Импортын хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хувьд, томоохон импортлогчдоос авсан судалгаагаар  энэ оны 2-3 дугаар сард дөрвөн мянган тонн цагаан будаа, зургаан мянган тонн элсэн чихэр, 175 тонн ургамлын тос импортоор орж ирэх захиалгатай байна. Гол нэрийн бүтээгдэхүүний одоо байгаа нөөц, мөн хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалтын арга хэмжээний дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байна.

Эх сурвалж:www.polit.mn

Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

2 цаг 13 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

2 цаг 18 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

2 цаг 28 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

2 цаг 33 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

2 цаг 38 мин
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт

СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2 цаг 43 мин
Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Ү

2 цаг 48 мин
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

17 цаг 40 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

18 цаг 40 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

18 цаг 41 мин