Шилээ дахин амьдруулж, эдийн засгийн эргэлтэд оруулъя

2021-02-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

Дотроо чихэрлэг, гашуун, исгэлэн, амтгүй гээд зүсэн зүйлийн шингэн агуулсан өнгө, өнгийн шилэн лонхнууд  үйлдвэрээс гарч агуулах, дэлгүүр, хөргөгч, уут, ширээ, бас дахин хөргөгч гэх зэргээр дамжин явсаар эцэстээ хэн нэгний гарт очиж хоосон лонх болон хувирна. Бид доторхыг нь уучихаад юу ч бодолгүй хогийн сав руу чулуудаж орхидог тэдгээр лонхны “хувь заяа” хэрхдэг вэ. Бүрэн задарч дуустлаа байгальд дор хаяж 1000 жил болно. Эсвэл дахин боловсруулагдаж эргээд хэрэглээнд шилжинэ.

Дэлхий дээр жилд дунджаар шингэн хүнсний хоёр их наяд сав үйлдвэрлэгддэг. Гэвч тэд хаашаа шингэдэг бол. 2019 оны Дэлхийн эдийн засгийн форумын үеэр энэ асуулт олны анхаарлыг хамгийн их татсан сэдвийн нэг байсан аж. Эдгээрийн ердөө 24 хувь нь л дахин ашиглагддаг гэсэн тооцоо бий. Сав баглаа бүрийн байгаль орчинд үзүүлэх нөлөө өөр. Энэ дундаас шилэн сав 100 хувь ашиглагдах боломжтой байдаг ба бид ямар их нөөц баялгийг хаягдал болгон газарт шингээж байгааг харуулж байна.

Дэлхий даяар Covid-19 цар тахалтай нүүр тулгарч аливаа бэрхшээл, сорилтуудыг хамтын хүчээр даван гарахаас өөр сонголтгүй болж байна. Цар тахлын дараа хүн төрөлхтний өмнө хамгийн чухлаар эрэмбэлэгдэн шийдэл хүлээж байгаа асуудал бол гарцаагүй байгаль экологийн тэнцвэрт байдал, уур амьсгалтын өөрчлөлт болоод байна.  Аливаа шилийг ангилан ялгаж, байгальд шууд хаяхгүйгээр дахин ашигласнаар түүхий эд, орц найрлагад орох байгалийн нөөц баялгийг хэмнэх, улмаар шил шинээр үйлдвэрлэхээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ингэснээр уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах зэрэг байгаль экологийн олон давуу талтай.

 

“1000 тонн шилийг дахин ангилах үйл явц тутамд найман ажлын байр шинээр бий болдог”

 

Тухайлбал, дахин ашиглаж буй шингэн хүнсний шил нь дунджаар 21 дахин байгаль орчинд ээлтэй байдаг. Нөгөө талаас шил нь 100 хувь дахин боловсруулах боломжтой бөгөөд чанар, цэвэршилт алдагдахгүй, ариутгалын өндөр стандартаар дахин ашиглаж болдог нь эдийн засгийн өгөөжийг тодорхойлж байна. Энэхүү төсөлд хэрэглэгч төдийгүй харилцагч дэлгүүр, бөөний болон жижиглэнгийн төв, тээврийн агентлагууд гээд олон талын төлөөлөл хамрагдах ба хэрэглэсэн шилийг дахин ашиглах нийлүүлэлтийн сүлжээ нь оролцогч тал бүрт нэмүү өртгийг бий болгож өгөөж хүртэх, ашиг олох боломжийг бүрдүүлж байгаа нь хамтын үнэ цэнийг бий болгож компанийн тогтвортой хөгжлийн бодлогын суурь болж байгаа юм. Дэлхийд дунджаар 1000 тонн шилийг дахин ангилах үйл явц тутамд найман ажлын байр шинээр бий болдог байна.  Мөн шилний импортыг бууруулж дотоод нөөц боломжоо дахин ашигласнаар валютын гадагш чиглэх урсгалыг бууруулж ханшид ч эергээр нөлөөлөх дам нөлөөтэй юм.

Шилийг дахин ашиглана гэдэг нь энгийн мэт уншигдах энэ өгүүлбэрийн үндсэн утга, үр дүнтэйгээ нийлэхээр байгаль, хүрээлэн буй орчинд ямар чухал үр дүн гарах вэ гэдгийг тодруулж үзвэл, зургаан тонн шил дахин ашигласнаар нэг тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулсантай тэнцэхүйц үр нөлөө гардаг. Дахин ашиглаж буй шингэн хүнсний шил нь байгаль орчинд 21 дахин ээлтэй байдаг. Мөн нэг тонн шил тутамд нэг тонн гаруй шил үйлдвэрлэлд шаардагдах байгалийн нөөцийг хэмнэдэг.Тэгэхээр энгийн мэт шийдвэрийн эх байгальд үзүүлэх сайн үр нөлөө ямар том байж болохыг та харж байгаа байх.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.18 ПҮРЭВ № 32 (6509)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин