С.Амарсайхан: Гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллэхгүй

2021-02-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 С.САРУУЛ

 Шадар сайд С.Амарсайхан ирэх сарын 1-нээс хичээл орох эсэх талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Зайнаас хичээллэх нь сурлагын чанарт сөргөөр нөлөөлж байгаа ч танхимаар хичээллэх боломж бүрдэх хүртэл хүүхдүүд цахим, теле хичээлээ тогтмол үзэж, багшийнхаа өгсөн гэрийн даалгавраа цаг тухай бүрт нь хийж, ээж аав, ах эгчээсээ тусламж зөвөлгөө авч, идэвх чармайлттай суралцахыг хичээнгүйлэн хүсье. Өдгөө цаг хугацаа орон зайн ялгаанаас үл хамааран цахим хичээлээ ухрааж, нөхөж, давтан үзэх,хүссэн үедээ анги хамт олон, багш нартайгаа цахимаар уулзах боломжтой технологийн дэвшилтэт сайхан цаг үед та бүхэн суралцаж байна.  Хүн өөрөө хичээж цагийг зөв ашиглаж чадвал энэ цаг үе хүн бүрт боломж юм. Халдварын голомтыг бүрэн хумьж, иргэдээ вакцинжуулалтад хамруулахын тулд төр, засгийн зүгээс хатуу хөл хорио тогтоож, айл өрх бүрээс шинжилгээ авч байна.  Энэ бүх бодлого шийдвэрийн үр дүнд дотооддоо цар тахлын халдварыг бууруулж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар төлөвлөж байгаа учраас 3-р сарын 1 нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан билээ. Сайхан цагийг ХАМТДАА авчирч хүүхэд шуугисан их өргөөний  хаалгыг нээцгээе" гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Зочин
Ядаж 12-р ангийн сурагчдыг шалгалтанд бэлтгэх давтлага хийхээр 7 хоногт 3 удаа танхимаар хичээллүүлэх шаардлагатай байна. Төгсөх ангийнхан цөөхөн тул зай барьж маскаа зүүгээд 1 ангид цөөн сурагчид суулган хичээллэх боломжтой. Төгсөх ангийн оюутнууд ч адилхан 7 хоногт 3 удаа танхимаар хичээллэх хэрэгцээ байгаа байх.
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

4 цаг 53 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

6 цаг 23 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

7 цаг 16 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

11 цаг 46 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

15 цаг 43 мин
“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2026” ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!!!

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, Мон

Өчигдөр 15 цаг 25 мин
Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Өчигдөр 13 цаг 14 мин
Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Өчигдөр 13 цаг 10 мин
Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Өчигдөр 13 цаг 06 мин