10 их наядын цогц төлөвлөгөө: ХЭН, ЮУ ХЭЛЭВ?

2021-02-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг баталж, гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Мөн төлөвлөгөөг хэрэгжүүлэх баг байгуулж, Эдийн засгийн ажлын багийг Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн ажлын багийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд ахлахаар болов.  Засгийн газрын хэрэгжүүлэх цогц хөтөлбөрийн талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин,  “Tерра экспресс ” компанийн Ерөнхий захирал Ш.Алтанбагана, Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан нарын байр суурийг хүргэж байна.

 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд танхимын зүгээс хамтран ажиллахад бэлэн байна

 

-Шинээр байгуулагдсан Засгийн газарт танхимаас сар шинийн өмнө цар тахлын үед бизнес эрхлэгчдээ дэмжих, эдийн засгаа сэргээн сайжруулах асуудлаар долоон санал хүргүүлсэн. Тодруулбал, төсөвт тодотгол хийх, төрийн өмчит компаниудын зардлыг хэмнэх, танах, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулах зэргийг ерөнхийлөн тусгасан болно.   Дэлхийн банкнаас  2021 оны нэгдүгээр сард гаргасан тайланд Монгол Улсын эдийн засгийг 2020 онд 5.2 хувиар буурна. 2021 онд 4.3 хувь, 2022 онд 5.4 хувь өснө гэж таамагласан байна. Тиймээс Засгийн газар нэн яаралтай эдийн засгийн асуудалдаа анхаарч ажиллах нь зүйтэй байв.  Улмаар эдийн засаг, эрүүл мэндийн салбараа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрөө танилцууллаа.  МҮХАҮТ-ын зүгээс дэмжиж, эдийн засгийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байна.  Тэр дундаа залууст чиглэсэн ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого, бизнес эрхлэгчдэд зориулсан хоёр их наядын хөнгөлттэй зээл, барилгын салбарыг дэмжсэн бодлого зэргийг цаг үеэ олсон чухал шийдвэрүүд гэж үзэж байна. Одоо цаашид анхаарах зүйл нь хөтөлбөрөө ажил хэрэгчээр амжилттай хэрэгжүүлээсэй.   Аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид  маань ч ийм хүлээлттэй байна.   Мөн өмнөх “ЖДҮХС”, “888” хөтөлбөрүүд шиг асуудал замхрах вий гэсэн болгоомжлол ч байна.

 

“Tерра экспресс ” компанийн Ерөнхий захирал Ш.Алтанбагана: Төрөөс хамааралгүй салбарынхан дэмжлэгийн гадна үлдэх вий

 

-Шинээр байгуулагдсан Засгийн газраас бизнес эрхлэгчдээ дэмжих, эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлж байгаад талархаж байна.  Ялангуяа бизнес эрхлэгчдэд чиглэсэн бага хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсон нь эдийн засагт бодит дэмжлэг болох юм.  Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ анхаарах ёстой хэд хэдэн асуудал байна.  Цаашид мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ. Түүнчлэн дэлхийн эдийн засаг цар тахлын дараа эрчимтэй өсөх хандлага ажиглагдаж байгаа. Энэ нь мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхтэй давхцвал инфляцид  сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг тооцоолох хэрэгтэй.  Дараагийн нэг асуудал нь цар тахлын үед төрийн оролцоо аль ч салбарт нэмэгдэж байна. Гэтэл төр бүх салбарт оролцоод ирэхээр сөрөг нөлөө гарах гээд байдаг.  Тухайлбал ,  Төртэй ямар нэгэн байдлаар холбогддоггүй салбар гэж бий.  Тэд  дэмжлэгийн гадна үлдэнэ.  Мөн одоо төрийн тогтолцоо бүрэн төгөлдөршөөгүй байгаа энэ үед бүх асуудлыг төр 100 хувь хариуцна гэдэг эрсдэлтэй.  Тиймээс Засгийн газраас 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлэхдээ зөвхөн Засгийн газар гэлтгүй хувийн хэвшлийнхэн, эдийн засгийн экспертүүдтэйгээ ойлголцох хамтран ажиллах, улмаар олон нийтийг зөв мэдээллээр хангах нь чухал бөгөөд хөтөлбөр үр дүнтэй болоход нөлөөлнө.

 

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:  Эдийн засгаа зөв сувгаар дэмжих цаг болсон

 

-Цар тахлын үед улс орон бүр өөр өөрийн гэсэн эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.  Сая эмхлэн байгуулагдсан Засгийн газар эдийн засаг, эрүүл мэндийн салбарыг сэргээх 10 их наядын хөтөлбөрийг танилцууллаа.  Зарчмын хувьд дэмжиж үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна.  Эдийн засгаа зөв сувгаар, мөнгөөр сэлбэх цаг болсон.  Ялангуяа ЖДҮ-гийн зээл, бизнес эрхлэгчдийг, ажлын байрны дэмжлэг өрхийн санхүүгийн асуудлыг, томоохон төсөл  хөтөлбөр улс орны санхүүг дэмжинэ.  Тиймээс эдийн засагчийн хувьд дэмжиж, хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулах асуудалд анхаарч байна. 2021 оны эдийн засгийг өмнө таамаглаж байсантай адил өөдрөг харж байна. Гадаад орчин бидний эсрэг биш байх бололтой.  Бидний бодлого,  шийдвэр зөв байж цар тахлын эсрэг, эдийн засгийг дэмжих тал дээр зөв ажиллаж чадвал 4.5-5 хувийн эдийн засгийн өсөлт гарах боломж хангалттай бий. Үүн дээр төсвийн, хөрөнгө оруулалтын зөв бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Мөнгөний бодлогын хувьд Монголбанкны зүгээс боломжийг бүрэн ашигласан шийдвэрүүд гаргаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.18 ПҮРЭВ № 32 (6509)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21