Петербургийг өөрчилж байгаа 5 залуу мэргэжилтэн

2021-02-18
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

З.БАТЦЭЦЭГ

“Собака.ru” сайтын редакц шинэ шинэ баатруудтай танилцуулдаг. Тун удахгүй олны танил болох архитектор, аялал зохион байгуулагч, хавдрын эмч, физикч, хөгжимчинтэй танилцана уу.

 

Лера Дроздецкая

@tut_lera

Урлаг судлаач, нийгмийн багш, угсаатан зүйн блогерчин тэрээр цар тахлын үеэр хотоор аялах формат зохиосон нь их эрэлттэй байна. Петербургээр аялж явахын оронд Telegram-бот танд мэдээлэлтэй богино хэмжээний аудио, карт, орчин үеийн болон архивын зургийг илгээх болно. Та өөртөө тохируулж аяллын хэмнэлээ сонгох бөгөөд дахин сонсож болно, хэрвээ завсарлага авмаар байгаа бол хамгийн ойр кафед орж болно. Одоо хоёр маршрут бэлэн байгаа, Литейный болон Петроград. Мөн түүний инстаграмыг санал болгож байна. @tut_lera. Тэндээс хотын талаар сонирхолтой баримтыг #тут_лерин _спб хэштэгээр үзэж болно.

“Telegram-аар хийх аудио аяллаа үргэлжлүүлэн, өргөжүүлнэ гэж бодож байгаа. Хоёр шинэ маршрут бэлдэж байгаа. Коломна, Васильевск гээд. Эдгээр нь жуулчдын сайн мэддэггүй бүс, Петербургийн өөр хэсэгт амьдардаг оршин суугчид хүртэл сайн мэддэггүй. Өөрийн гэсэн уур амьсгалтай газар. Тэднийгээ нээж таниулмаар байна. Оны сүүлч гэхэд Петербургийн түүхийн талаар видеокурс гаргахыг хүсэж байгаа”.

Евгений Решетов

@yougener

Архитектор, Rhizome-а үүсгэн байгуулагчдын нэг, багийнхаа хамтаар 2020 оны зуны хамгийн хит болсон поп арт “К-30” орон зайн гадаад, дотоод загвар дээр ажилласан. Мөн нэрд гараад байгаа “ФУТУРА” түргэн хоолны газар, “Точка на карте” зочид буудлын загварын гаргасан. Сүүлд хийсэн ажлуудын нэг нь Торжковскийн захыг шинэчлэн орчин үеийн орон зай болгохоор ажилласан.

“Цар тахал бидний амьдралыг өөрчилж байна. Интернэт бол бидний амьдрал болж хувирсан гэдгийг ойлгохыг биднээс шаардаж байна. Архитектурын хувьд онлайн талруугаа болсон нь мэдэгдэхүйц байна. Архитектур өөрөө биет, материаллаг, хил хязгаар, бүстэй. Азаар манай баг тухайн хэрэглэгчийн туршлага дээр тулгуурлан, дараа нь хэлбэр, дүрст оруулдаг. Бид хийж байгаа зүйлээ “газар” гэж нэрлэдэг. Барилга, тохижилт, интерьер гэж ангилдаггүй. Хүний харилцаа холбоог бүтээх орон зайг бий болгох нь бидэнд чухал”.

-2021 онд сонирхолтой зүйл их болно. Великий Новгородод драмын театрыг дахин сэргээх ажлын тендерт бид ялсан. Ленинградын бүс нутагт, Карелид зочид буудлууд дээр ажиллана. Ажлыхаа газар зүйг тэлж байна. Краснодарын бүс нутаг, Латвид ажил эхэлнэ. Петербургт эртнээс хамтран ажилласан “ФУТУРА”, “Roots United”, өөр бусад төсөл дээр ажиллана. Хамтрагчидтайгаа хотын захад хауз хороолол барина.

Антон Козубов

@itmoru

Санкт-Петербургийн мэдэлэл технологи, механик, отпикийн их сургуулийн тэргүүлэх судлаач, Петербургийн квант оптикийн шагналтан, квант процесс хэмжил зүйн лабораторийн онолын багийн удирдагч. Шившлэг шиг сонсогдож байгаа ч, Антоны багийн хийдэг ажлыг энгийн үгээр тайлбарлавал харин ч сонирхолтой. Гэрлийн янз бүрийн байдлын тусламжтайгаар мэдээллийг боловсруулж, хадгалдаг. Жишээ нь: хулгайд алдах боломжгүй түлхүүрийн шифр бүтээх. Энэ бол ахуй амьдрал дээрх жишээ. Томоор бол- квантан компьютер бүтээж, бүр биет квантан орон зайд шилжих. Антон өөрөө 2019 онд Канадад болсон QKD Security Workshop семинарт оролцсон цорын ганц орос хүн.

“Сүүлийн арваад жилд квантын оптик урагшаа ахицтай хөгжиж байгаа. Энэ ганц эрдэмтдийн гавьяа биш, ард иргэдийн бас оролцоо их. Тэд квантын мэдээллийн онол, квантан компьютер бүтээж, бүр биет квантан орон зайд шилжих талаар их уншдаг болж. Энэ тухай яриа бүр орчин үеийн томоохон IT компанийн хөрөнгө оруулагчдын үнэлгээнд хүртэл нөлөөлдөг болжээ. Одоо бид онолоосоо дадлага руу шилжиж байгаа. Квантан түлхүүр хуваарилалтын арга дээр ажиллаж байгаа, энэ нь мэдээллийн эрин зууны  ирээдүй юм. 2021 онд төлөвлөгөө их бий. Бүгдийг нь хэлж чадахгүй ч, квантын сувгаар мэдээлэл дамжуулах, квант имажинг, квант гироскоп (илүү нарийвчлалтай) энэ бүгдтэй холбоотой ажлууд байх болно.

Влад Майоров

@antontutryadom

 Аутизмтай хүмүүст дэмжлэг үзүүлдэг “Антон тут рядом” фондын гишүүн 19 настай тэрээр бараг л Петербургийн Борис Виан. Хүүхэд байхдаа АСЭ (аутизмын спектрийн эмгэг) гэсэн онош тавигдаж байсан түүнд жүжигчин, хөгжимчин болоход юу ч саад болоогүй юм. Влад 2 жил хөгжмийн сургуулийн бүрээ хөгжмийн ангид сурсан, дараа нь бие дааж блок-флейт дарж сурсан ба одоо фондын найрал хөгжмийн багт тоглодог.

Тэрээр “Яриа” жүжигт тоглож жүжигчний гараагаа эхэлсэн ба одоо Литейный театрт “Лавр” жүжигт тоглож байгаа юм. 2020 оны нэгдүгээр сард Германы Дрезденд “Байр. Яриа” жүжгээ тоглохоор явах гэж байтал онгоцонд бие нь муудаад, дараа нь түүнд булчирхайн хавдар гэсэн онош тавигдсан байна. “Адвита”,  “Антон тут рядом” фондын тусламжтайгаар шаардлагатай эмчилгээний зардлыг гарган эмчлүүлж байгаа юм. Тэрээр удахгүй дахин тайзнаа гарах мөрөөдөлтэй.

“Эхлээд миний амьдралд хөгжим, дараа нь театр бий болсон. Аль алинд нь амжилттай ажиллахыг хүсэж байна. Ихэнхдээ надаас манай найрал хөгжим ямар стилиэр тоглодог вэ гэж асуудаг, мэдэхгүй юм, фри-жааз юм болов уу. Шүтэж явдаг хүн гэвэл хүнийг дуурахгүй, өөрөө бүтээхийг хүсдэг. Мэдээж чиг баримжаа авдаг хүмүүс бий. Хөгжмөөр бол Высоцкий. Жааз хөгжмөөс Сергей Летов. Классик рокоос Beatles.  Жүжигчдээс Францын Пьер Ришар, Депардье, Кристиан Клавье. Одоо гол мөрөөдөл бол эрүүл болоод буцаад оркестр, театртаа очих. Мюзиклийн гол дүрд тоглож, дуулхыг их мөрөөдөж байна”.

Ростислав Павлов

@doctor.ros

29 настай мэс засалч, Н.И.Пироговын нэрэмжит анагаахын өндөр технологийн эмнэлгийн хавдрын чиглэлийн орлогч, Андрей Павленкогийн шавь, хавдрын их сургуулийн резидент, жил бүр хоол боловсруулах замын хавдартай хэдэн зуун хүнд хагалгаа хийдэг, мөн Петербургийн эрүүлийг хамгаалах салбарын дэвшилтэт менежментийн төлөө тэмцэгч. 2020 онд Сколковод удирдлагын чиглэлээр төгссөн. 2021 онд Харвардын анагаахын сургуульд The Surgical Leadership программаар суралцана. Хатуухан шалгалтаар дэлхийн улс бүрээс 50 мэс засалчийг сонгон шалгаруулж авдаг. Тэрээр удирдлагын чиглэлээр амбийцын төлөө бус, хавдартай хүмүүсийн эмчилгээг сайжруулах зорилготой. Өөрийн гараар жилд чи 500 амжилттай хагалгаа хийж болно. Ажлын нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл 5 мэс засалч 2500 хагалгаа хийнэ.

“2021 оны хамгийн чухал зүйл бол цар тахлыг үл харгалзан хавдартай хүмүүсийн эмчилгээг тасалдуулахгүй байх. Бид эмнэлэгтээ хагалгааны өдрөө нэгээр нэмсэн. Эмнэлгийн ажил хагалгаанаас гадна би Харвардын Их Сургуульд удирдлагын чиглэлээр сурах, Өмнөд Солонгост дурангийн, роботоор мэс засал хийх дадлагад явах төлөвлөгөөтэй байгаа”.

Эх сурвалж: www.sobaka.ru

 

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Өвөг дээдсээс монголчууд бидэнд үлдээсэн үүц болох Оюутолгойн зэс-алтны орд газар нь олон жил

6 цаг 11 мин
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхий дахинд зэсийн үнэ өсч, эрэлт ихэсч байгаа үед манай улстай хамтран Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч болох Р

6 цаг 11 мин
Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

УИХ-ын намрын чуулганы өчигдрийн хуралдаан төсвийн тодотгол тойрсон хэлэлцүүлгээр

6 цаг 11 мин
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ өргөмж

16 цаг 36 мин
Нийслэлийн данснаас алданги хасагдаагүй гэж хотын дарга мэдэгдэв

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Туулын хурдны замы

16 цаг 53 мин
АҮЭБ-ын сайд Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт аравдугаар сард харьцангуй тогтворжино гэж харж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа шатахууны хомсдолто

16 цаг 58 мин
Brent газрын тос 102 доллар орчимд хэлбэлзэж байна

Дэлхийн газрын тосны жишиг үнэ болох Brent өнгөрсөн баасан гаригт нэг баррель нь 102 доллар орчимд арилжаалагд

19 цаг 30 мин
2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

Өчигдөр 06 цаг 00 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

Өчигдөр 06 цаг 00 мин