Шадар сайд С.Амарсайхан ХӨСҮТ-д ажиллаж, вакцинжуулах ажлын бэлтгэлтэй танилцав

2021-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Хөл хорио цуцалсны дараа вакцинжуулах ажил зохион байгуулна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. 

Вакцинжуулалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд ө ХӨСҮТ-д ажиллав.

Эхний ээлжинд орж ирэх вакцины хадгалалт, тээвэрлэлт, нөөцийг хэрхэн зохион байгуулах талаар эмнэлгийн удирдлагууд мэдээлэл өглөө. Вакцин хадгалах нөөцлөх гурван төрлийн хөргүүр, зөөврийн сав, хүйтэн хайрцаг, стандартын шаардлага хангасан тээвэрлэх машин ХӨСҮТ-д бэлэн байна. Вакцинжуулахтай холбогдуулан аймаг, сум, дүүргийн өрхийн Эрүүл мэндийн төвийн 300 гаруй эмнэлгийн албан хаагчийг сургалтад хамруулжээ.

Дархлаажуулсны дараа гарч болох хариу урвалыг хянах, учирч болох эрсдэлийг тооцсон бэлтгэлийг өндөр түвшинд хангах шаардлагатайг Шадар сайд С.Амарсайхан анхааруулсан юм.

Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, вакцины хадгалалт, нөөцлөлт, тээвэрлэлтэд анхаарах чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өгөв.

Эх сурвалж:www.polit.mn 

Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

2 цаг 16 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

2 цаг 26 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улс

2 цаг 31 мин
Б.Дэлгэрсайхан: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Хот, тосгоны эрхзүйн байдлын

2 цаг 36 мин
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.

2 цаг 46 мин
Р.Энхтайван: Экологийн коридор байгуулахаар судалгаа хийж байна

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайвантай ярилцлаа.

2 цаг 51 мин
50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Хоттой малаа авч үлдэхийн тулд халаасан дахь хамгаа барсан малчид “Ноолуурын үнэ өсөөсэй”

2 цаг 56 мин
Урсула фон дер Ляйений өвөө СС-ийн генерал байгаагүй

Европын комиссын даргын өвөө, эмээ нь нацистууд, Адольф Гитлерийг д

17 цаг 5 мин