Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Эмээлт товчоонд ажиллалаа

2021-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАМУУНТАМИР

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр нийслэлийн шалган нэвтрүүлэх “Эмээлт” товчоон дээр ажиллаж, хатуу хөл хорионы үеийн нөхцөл байдал болон тус товчоон дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажлын байрны орчинтой танилцан, санал хүсэлтийг нь сонслоо.

Товчоодоор зайлшгүй орж, гарах шаардлагатай иргэдээс PCR шинжилгээний хариу, иргэний үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт зэрэг дээр үндэслэн түргэн шуурхай нэвтрүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга тус товчоон дээр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад санууллаа.

Мөн “Эмээлт” товчооны цаана байрлах суурьшлын бүсийн иргэдийг ч мөн оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэх дээр үндэслэн чирэгдэлгүй нэвтрүүлэхийг үүрэг болгов.

“Эмээлт” нь нийслэлээс баруун чиглэл рүү гарах хамгийн ачаалалтай товчоо бөгөөд ямар нэгэн тодорхой бус байдал, байгууллага хоорондын уялдаа холбоогүй байдлаас болж иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, түвэг учруулж хэрхэвч болохгүйг Хотын дарга онцолсон юм. Мөн тус товчоон дээр үүрэг гүйцэтгэж байгаа дээрх байгууллагын алба хаагчдын ажлын байрны нөхцөл ялангуяа дулаацах байр, бие засах газар зэргийг ая тухтай байлгах чиглэлд холбогдох албаныханд үүрэг өгч, асуудлыг шийдвэрлүүлнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

25 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

3 цаг 34 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

6 цаг 22 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

6 цаг 27 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

6 цаг 32 мин
Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"

Иргэн Б “Би их сургуульд элсэхдээ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэй байлаа.

6 цаг 32 мин
Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар

6 цаг 37 мин
С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хон

6 цаг 42 мин
Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодроход “мухар” нэг сар үлд

6 цаг 47 мин
Э.Төмөрбаатар: Зүүн бүс нутаг Ази-Европыг холбох эдийн засгийн коридор болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Зам тээвэр, дэд бүтцийн

6 цаг 52 мин