2021 онд эдийн засаг өсч 2019 оны төвшинд хүрнэ гэв

2021-02-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

Үндэсний хөгжлийн газраас эдийн засгийн цуврал судалгааг хийж олон нийтэд танилцуулж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засгийн түвшинд дэлхийн эдийн засаг,  БНХАУ түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар Үндэсний хөгжлийн газрын дэд дарга, эдийн засагч Б.Дөлгөөн мэдээлэл хийсэн юм. Түүний хэлснээр 2020 оны дэлхийн эдийн засгийг олон улсын санхүүгийн байгууллагууд     - 3.5-4 хувьтай  унана. Цаашид ч үргэлжилнэ хэмээн төсөөлж байсан. 2020 онд энэ хэрээр эдийн засаг агшсан. Харин энэ уналт 2021 онд үргэлжилнэ гэж байсан бол буцаад өсч 2019 оны түвшинд хүрч дөрвөн хувь буюу түүнээс дээш өснө хэмээн эхний таамаглалууд гарсан байна. Харин БНХАУ-ын эдийн засгийг 2020 онд ойролцоогоор хоёр хувиар өснө гэж төсөөлж байсан бол 2021 онд 7-8 хувиар өснө хэмээн өөдрөгөөр төсөөлсөн. Хятадын энэ өсөлт бусад улстай харьцуулахад өндөр байгаа нь дотооддоо COVID-ийг хумиж чадсан мөн капитал хөрөнгө оруулалтыг сайн хийсэнтэй холбоотой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, санхүүгийн нөөцтэй байсан учраас олон тооны төслүүдийг эхлүүлсэн. Энэ нь 2021 онд үргэлжлэхээр байгаатай холбоотойгоор ийнхүү өндөр төсөөлж байгаа гэлээ.

Монголын эдийн засгийг 2020 онд Сангийн яамнаас   -01 хувиар, Азийн хөгжлийн банкнаас -2.6, Олон улсын валютын сан -2 хувиар өснө гэж төсөөлж байсан. Гэхдээ энэ нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тогтоосон хөл хориог тооцоогүй өсөлтийн таамаг. Энэ өсөлтийн тооцооллыг одоогоор Үндэсний статистикийн хороо хийгээгүй байна. Харин Үндэсний хөгжлийн газрын захиалгаар манай эрдэмтдийн хийсэн судалгаагаар  COVID-19-ийг дотооддоо алдаж  хөл хорио тогтоож эхэлсэн арваннэгдүгээр сарын 12-ноос хойшх шокийн үеийн эдийн засгийн  үзүүлэлт  дээрх өсөлтийн таамгийг няцаасан юм. Энэ судалгаагаар 2020 оны эдийн засаг -9 хувиар унахаар байгааг гаргажээ.

 

2021 ОНЫ ӨСӨЛТИЙН ХҮЛЭЭЛТ

Эдийн засаг ирэх зургаан сарын дараагаар өснө гэсэн хувийн хэвшлийн хүлээлтийг  МакКензигийн судалгаа нотолсон байна. Гэхдээ вакцинаас шалтгаалан бага зэрэг унасан ч эргээд өснө гэдгийг хэлээд байна. Тус судалгаанд 2231 томоохон компаниудын захирлууд хамрагдсан аж. Тэдний дийлэнх нь  COVID-19-өөс шалтгаалж өсөлт А1 буюу V  хувилбараар удаашралтай өснө хэмээн хариулжээ.

Манай улсын эдийн засаг Хятадынхаас их хамааралтай. Дэлхийн зэсийн 52 хувийг импортлогч улс. Энэ утгаар тус улсын эдийн засаг энэ онд найман хувиар өснө гэдэг нь зөвхөн Монгол Улсын эдийн засагт сайнаар нөлөөлөөд зогсохгүй дэлхийн эдийн засагт ч эерэг нөлөөтэй. Гагцхүү энэ нөлөөллийг манайх хэрхэн өөрт ашигтайгаар эргүүлж чадах вэ гэдгээс манай эдийн засгийн өсөлт, хүлээлт шалтгаална.

Хятадын зэсийн хэрэгцээг хангадаг манай улсын хувьд  зэсийн үнэ өндөр байгаа нь энэ оны эдийн засгийн өсөлтийн таамгийг бататгана. 2016 онд зэсийн үнэ 4000 ам.доллар руу уруудсан хүнд үе байсан бол аажмаар өссөөр өнөөдөр буюу 2021 онд  найман мянган ам.долларт хүрч даруй дөрөв дахин өсөөд байгаа нь том завшаан. 2021 оны төсөвт зөвхөн зэсээс орж ирэх орлогыг тонн тутмыг 6000 орчим ам.доллараар бодож 1.7 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төсөвлөсөн. Гэвч зэсийн ханш найман мянган ам.доллар болж өссөн нь төсвийн орлогыг энэ хэрээр нэмэгдүүлэх ч яг өнөөдрийн байдлаар хэдэн төгрөг зэсийн үнийн өсөлтийн зөрүүгээс орж ирэхийг гаргасан албан ёсны судлагаа алга.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.8 ДАВАА № 27 (6504)

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

9 цаг 48 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

9 цаг 48 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

9 цаг 48 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

18 цаг 30 мин
Нүүрс тээврийн зогсонги байдалтай холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүслээ

Нүүрс тээврийн жолооч нар эрх нь зөрчигдөж буй асуудлаар мэдээлэл хийлээ.

23 цаг 20 мин
Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Голомт банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн олон улсын төлб

23 цаг 32 мин
Бие хамгаалагчдын мэргэжлийн хөгжил, эрх зүйн орчныг хэлэлцэнэ

Монголын Бие хамгаалагчдын Хүндэт академи, Монголын бие хамгаалагчдын Шадар хамгаалалтын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өчигдөр 15 цаг 40 мин
Ард нийтийн санал асуулаг хөдөлгөөнийг үүсгэн байгуулах их хурал арван нэгдүгээр сарын 26-нд  болно

Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс тавтын  зохион байгуулалт хийх,  ерөнхийлөгчийн  сонгуультай холбоотой асуудлаа

Өчигдөр 15 цаг 39 мин
Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй, өөрийн хүсэлтээр Төрийн тэргүүний албан

Өчигдөр 06 цаг 00 мин
Ч.Мөнхзул: Сэргээгдэх эрчим хүчээс эдийн засгийн үр өгөөж хүртэх боломжтой

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг сана

Өчигдөр 06 цаг 00 мин