Сагсан бөмбөгийн спортоос гурав дахь гавьяат төрнө

2021-02-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Дасгалжуулагч С. Тулгад Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол олгохоор боллоо. Тэрээр эх орондоо найман алт буюу Тивийн болон Дэлхийн Аварга цолыг найман удаа эх орондоо авчирчээ.  Мөн багийн спортоор анх удаа Монгол Улс Олимпийн наадамд оролцох эрх авч байжээ.  

Тэрээр тив, дэлхийн 27 медаль авчээ.

Дасгалжуулагч С. Тулгын амжилтуудыг тоон дүнгээр нэгтгэж онцлох амжилтуудыг дурьдвал:

FIBA 3x3 Дэлхийн гранпри хүрэл медаль х 6 хүрэл медаль (Мэргэжлийн 2 багаа медальд хүргэсэн)

FIBA 3x3 Дэлхийн гранпри алт x 1 алтан медаль

✔️FIBA 3x3 мэргэжлийн тэмцээнд түрүүлсэн Ази тивийн багуудын анхны бөгөөд цорын ганц алтан медаль

FIBA 3x3 Дэлхийн их дуулга х 2 хүрэл медаль

FIBA 3x3 Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга х 1 алт, 2 мөнгө.

✔️Монгол Улсын багийн спортын анхны тивийн аваргын алтан медаль. 3 жил дарааллан  Финалдсан анхны баг, Финалд Австрали, Шинэ Зеланд улсуудтай л өрсөлдсөн.

Азийн Олимпийн зөвлөлийн Вьетнамын Дананы Азийн Элсний наадам х 1 мөнгө

Азийн Олимпийн зөвлөлийн Ашгабатын Азийн танхимын наадам х 1 хүрэл

Олон Улсын Олимпийн хороодын Катарын Дохагийн Дэлхийн Анхдугаар Элсний наадам х 1 хүрэл

✔️97 улс оролцсон Дэлхийн Элсний анхдугаар наадамд Монгол Улс зөвхөн сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр эрхээ авч өрсөлдөн медальд хүрсэн.

FIBA 3x3 U18 Азийн аварга х 1 хүрэл

FIBA 3x3 Азийн клубүүдийн аварга x 1 алт, 1 хүрэл

FIBA 3x3 Азийн клубүүдийн аварга x 1 мөнгө (эмэгтэй)

FISU 3x3 Азийн Оюутны аварга x 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл

FISU 3x3 Дэлхийн Оюутны аварга х 1 алт, 1 мөнгө

FIBA 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 8 байр, 13 байр

✔️Монгол Улсын Олимпийн төрлийн багийн спортоор анх удаа 2018 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж шилдэг 8-д шалгарсан. Шилдэг 8-д Ази тивийн багуудаас шалгарсан цор ганц баг байсан.

✔️2019 онд эрэгтэй, эмэгтэй бүтэн шигшээ багаараа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улс анх удаа өрсөлдсөн.

FIBA 3x3 U23 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

✔️Эмэгтэй баг ХБНГУ-ыг нэмэлт цагт баззердан хожиж шилдэг 8-д шалгарах эрхээ авсан.

FIBA 3x3 U18 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 7 байр

2018 Буэнос Аэросын Залуучуудын Олимпод эрэгтэй баг эрхээ авч өрсөлдсөн.

2020 FIBA U17 Ур чадварын анхдугаар Дэлхийн аваргын алтан медаль

5х5 төрлөөр:

2013 Казаний Дэлхийн Универсиад их наадам- Япон,  Филиппинийг хожиж 16 байр

2015 БНСУ-ын Гванжугийн Дэлхийн Универсиад их наадам- Швейцарь, Мозамбек, Чили улсуудыг хожиж 17 байр

2016 Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээн-алтан медаль

🟢Токио 2021 Олимпийн наадмын эрхийг багийн спортоор анх удаа Монгол Улс авсан амжилт нэмэгдэнэ.

✔️ Монголын спортын түүхэн дэх хамгийн залуудаа Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртсэн хүн болно.

Зөвхөн тивийн болон Дэлхийн тэмцээнээс:

🥇 Алтан медаль-8

🥈 Мөнгөн медаль-6

🥉 Хүрэл медаль-13 тус тус эх орондоо авчиржээ.  Нийт тив, дэлхийн 27 медаль!

Эдгээр амжилтыг зөвхөн нэг багаараа бус U18, U23, насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудаа удирдан үзүүлсэн болно.

Эх сурвалж: www.polit.mn

Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

4 цаг 58 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

5 цаг 3 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

5 цаг 3 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

20 цаг 31 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

23 цаг 51 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин