“КОВАКС”, “Спутник V” вакцин авах асуудлыг ярилцжээ

2021-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

“COVID-19”  цар тахлын эсрэг вакцин импортлох ажлыг зохион байгуулах үүрэгтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж, Шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллаж байна. Өчигдөр ажлын хэсгийн ээлжит хурал болж, ДЭМБ-ын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд авах вакциныг оруулж ирэх ажлыг яаралтай  зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ.   Мөн хуралдаанд  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, ДЭМБ болон COVID-19 халдварт цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэж буй бусад улс орнууд, томоохон үйлдвэрүүдтэй явуулж буй яриа хэлэлцээрийн талаар цаг үеийн мэдээлэл сонсож, үүрэг даалгаврыг өглөө.
Түүнчлэн өчигдөр үдээс хойш Шадар сайд С.Амарсайхан  ОХУ-аас Монгол Улсад суугаа  Элчин сайд И.К.Азизовыг хүлээн  авч уулзлаа.  Шадар сайд С.Амарсайхан Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв. 
Засгийн газраас  COVID-19 цар тахлын үед эдийн засаг, гадаад худалдаа, бүх салбар дахь хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг тэрээр тодотгоод, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд  хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллах болно гэдгээ илэрхийлэв. ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссийн  ахлагчаар Шадар сайд үргэлжлүүлэн ажиллах болсонд өндөр ач холбогдол өгч байгааг дуулгав. Тэрээр 2020 онд болох байсан Засгийн газар хоорондын 23 дугаар комиссын хурлыг ойрын хугацаанд цахимаар зохион байгуулах саналтай байгаагаа дуулгав. 
Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд УОК-оос шуурхай арга хэмжээ авч Алтанбулаг боомтын үйл ажиллагааг түр журмын хүрээнд тогтворжуулах, COVID-19-ийн эсрэг “Спутник V” вакциныг цаашид Монгол Улсын зорилтот бүлгүүдэд болон нийт хүн амд нийлүүлэх асуудлаар цаашид үргэлжлүүлэн ажил хэргийн хэлэлцээ хийнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов хэллээ. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газар хоорондын 23 дугаар комиссын хурлыг ойрын хугацаанд цахимаар зохион байгуулахаа илэрхийлээд цаашид бүхий л салбарт хамтран ажиллахаа илэрхийлжээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.2.5 БААСАН № 26 (6503)

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

11 цаг 47 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

12 цаг 47 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

12 цаг 48 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

12 цаг 52 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

13 цаг 24 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

14 цаг 28 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

17 цаг 37 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

20 цаг 25 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

20 цаг 30 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

20 цаг 35 мин