Л.Энх-Амгалан ирсэн Ч Л.Цэдэвсүрэн явсангүй

2021-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

БШУ-ы сайд асан Л.ЦЭДЭВСҮРЭН

Уг нь Л.Цэдэвсүрэн яамандаа маш удаан ажилласан. Тэр утгаар нь харвал меритээр өгсөж сайд болсон гэж харагдана. Гэхдээ сайдаар ажилласан хагас жилийг Л.Цэдэвсүрэн ашиглаж чадаагүй. Салбар шигээ асуудалтай байсаар буулаа.  Л.Цэдэвсүрэн сайд их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс Монголын түүх, хэл бичгийн хичээлийг хасах шийдвэр гаргасан нь баахан шүүмжлэл дагуулсан. Өнгөрсөн намар Өвөрмонголд хос бичгийн төлөөх тэмцэл гарч, монголчууд дэмжсэн. Энэ асуудалд Боловсролын сайдын хувиар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Гэтэл дээрх шийдвэрийг гаргачихсан.  Мөн тэрээр хүүхэд харах үйлчилгээ хэрэгжихгүй хэмээн мэдэгдсэн. Гэтэл удалгүй Засгийн газраас хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлэхээр зарласан. Түүнчлэн Олон улсын хөтөлбөртэй сургуулиудын тоог үе шаттайгаар нэмэгдүүлнэ, ингэхдээ орон нутгийн зургаан сургуульд нэвтрүүлэх туршилтыг хийнэ гэчихэв. Гэвч Кембрижийн хөтөлбөртэй холбоотой асуудал парламент дээр нэлээд асуудал дагуулсан. Энэ мэт ороо бусгаа байсаар огцорсон доо.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын даацтайхан сайд нарын нэгээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг нэрлэж болно. Түүнийг БШУ-ы сайдаар томилсон. Мэдээллийн технологийн инженер-эдийн засагч мэргэжилтэй Л.Энх-Амгалан Монцамэ агентлаг, Ил товчоо сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Интерпресс” ХХК-ийн ерөнхий захирал, “Эм Си Эс” группын Тэргүүн дэд ерөнхийлөгч, “Юнител” группын Захирлуудын зөвлөлийн дарга, Ерөнхий сайдын зөвлөх, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд даргаар ажиллаж байв.

Түүний өмнө байгалийн баялагтаа өртөг шингээх шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийг хурдасгах ажил байна. Мөн Л.Энх-Амгалан сайд монгол хүн болж төлөвших сургалтын багц, монгол хэл, бичгийн төгс хэрэглээ, хот, хөдөөгийн сургалтын чанар,  их дээд сургуулийг нэгтгэж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, англи хэлийг хоёрдагч хэл болгож, дэлхийн иргэд бэлтгэх  зэрэг асуудлыг онцгой анхаарах ёстой. Түүнчлэн Боловсролын шинэчлэлийн багц хуулийг УИХ-ын  хаврын ээлжит чуулганаас өмнө өргөн барихад онцгой үүрэгтэй оролцоно.

Иргэн
Монголчууд дандаа өөрөөсөө бусдыг таалагдахгүй бол хужаа гэж байдгаа болих хэрэгтэйшдээ !? Наадуул чинь зүгээр ажлаа хийг л дээ?!
За да хятад хүн ч нэг их тэр монгол бичиг үсэг төлөвшил энэ тэрийг чинь ярих болуу даа. Харин хятад хэлийг албан ёсны 2догч хэл болгох санал оруулж л магадгүй дээ. Дунд сургуулийн программд заавал үзэх болгож энэ тэр.
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

35 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

58 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

59 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

59 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

2 цаг 11 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

2 цаг 45 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

3 цаг 7 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

3 цаг 28 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

3 цаг 45 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

4 цаг 1 мин