Сар шинийн барилдааныг Алтай хотод зохион байгуулах санал хүргүүлжээ

2021-02-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

МҮБХ-ноос Сар шинийн барилдааныг үзэгчгүйгээр зохион байгуулах санал гаргаж, Битүүний өдөр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт Улаанбаатар хотоос гарч нисэх онгоцны буудлаас Говь-Алтай аймаг руу нисэх хөдөлгөөн, мөн өдрийн орой ирэх хөдөлгөөнийг цар тахлын үеийн дүрэм журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж албан бичиг явуулжээ.

Уг албан бичигт:

"Хүсэлт гаргах нь,

Монгол түмний уламжлалт сар шинийн бөхийн барилдаан цар тахлын улмаас Улаанбаатар хотод хөл хориог тогтоохтой холбогдуулан УОК-оос зохион байгуулагдах боломжгүйг зарлалаа. Дэлхий нийт энэхүү шинэ төрлийн цар тахлыг сөрж, түүнтэй зохицон амьдрах хэв маягт орж байгаа үед Монгол улс тодорхой оновчтой шийдэл огт үгүй байж хөл хориог олон сараар тогтоож, соёл урлаг, спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдахгүй болж байгаа нь нийгэмд эерэг уур амьсгал үгүй болж, бухимдал, архидалт, хүчирхийлэл улам ихсэж байгааг та бид бүхэн бүгд мэдэж байгаа.

Олон зуунаас уламжилж ирсэн Сар шинийн баяр нь Монгол түмний сайн сайхны эхлэлийн билэгдэл болж байдаг тул олон нийт, бөхчүүд энэхүү өдрийн барилдаанд ихээхэн ач холбогдол өгч байдаг. МҮБХ нь Сар шинийн барилдааны талаар 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын Шадар Сайд бөгөөд УОК-ын даргад албан ёсоор хандаж түүний дагуу УОК-ын Шуурхай штабаас зохих заавар, зөвлөгөөг аван хэрэгжүүлж ажилласан.Үүний дагуу барилдах бөхчүүд болон ажиллах жаяг дэгийн баг болох нийт 190 хүний тусгаарлагдах байр, хоол, бусад зардлыг шийдвэрлээд байлаа. Давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын голомт нь Улаанбаатар хотод тодорхойгүй шалтгааны улмаас нэмэгдсэнтэй холбогдуулан барилдаан зохион байгуулагдахгүй болсон тул энэхүү барилдааныг цар тахлын голомтгүй орон нутагт үзэгчгүйгээр зохион байгуулах санал гаргаж байна. Иймд НОК-оос МҮБХ-нд сар шинийн барилдаанд цахимаар барилдахаар бүртгүүлсэн 128 бөх, орон нутагт очиж ажиллах жаяг дэг, шууд дамжуулах ТВ-ийн ажилтан болох нийт 140 хүний шинжилгээг 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Монгол бөхийн өргөөнд авах, 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос гарч нисэх онгоцны буудлаас Говь-Алтай аймаг руу нисэх хөдөлгөөн, мөн өдрийн орой ирэх хөдөлгөөнийг цар тахлын үеийн дүрэм журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье.

Жич: Орон нутагт зохиогдох барилдааны бүх зардлыг МҮБХ бүрэн хариуцах бөгөөд нислэгийн хоёр онгоцны захиалгыг өгсөн байгаа болно. Таныг хүндэтгэсэн, Тэргүүний үүргийг гүйцэтгэгч Ц.Магалжав" гэсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

G7-ийн уулзалт өндөрлөж, хамтарсан мэдэгдэл гаргалаа

Францын Эвиан-ле-Бен хотод "Их долоо" (G7)-ийн дээд хэмжээний уулзалт болж өндөрлөлөө.

2 цаг 36 мин
Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

Байгаль орчны сайд байсан хүн яагаад байгальд халтай хууль санаачилсныг ойлгоход хүнд юм. Тодруулбал, Б

2 цаг 36 мин
“Уурхай биш, баялгаа удирдах шинэ үеийг эхлүүллээ”

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтцийн шинэчлэлийг баталж, төрийн

2 цаг 36 мин
Олон туйлт дэлхий ертөнц дэх Орос улс

/Үндэсний судалгааны их сургуулийн “Дэлхийн эдийн засаг ба дэлхийн улс төрийн” факультетын “Олон улсы

16 цаг 26 мин
Фото: Засгийн газрын хуралдаан /06.17/

Фото: Засгийн газрын хуралдаан /06.17/

17 цаг 58 мин
Швейцарьчууд хүн амын тоог хязгаарлахын эсрэг санал өгөв

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Швейцарийн оршин суугчид улсынхаа х

18 цаг 8 мин
"Вокруг света" сэтгүүл 165 жилийн ойгоо тэмдэглэж байна

Оросын шинжлэх ухаан, танин мэдэхүйн хамгийн ууган сэтгүүлүүдийн нэг болох "Вокруг света" сэтгүүл

21 цаг 9 мин
Сэрэмжлүүлэг: Туул голд гурван иргэн осолдож амиа алджээ

Сэрэмжлүүлэг: Туул голд гурван иргэн осолдож амиа алджээ

21 цаг 25 мин
Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

22 цаг 48 мин