Тайвань Бээжингээс тусгаарлавал Хятад дайн зарлана

2021-01-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын шинэ засаг захиргаа Тайвань улстай дотно харилцаатай байхаа мэдэгдсэний дараа Хятадын эрх баригчид Тайвань Бээжингийн харьяанаас гарч, тусгаар тогтнохыг оролдож байгаа  нь дайн зарлаж буйтай адил гэдгийг анхааруулсан хүчтэй мэдэгдэл хийлээ. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Үй Цянь “Тайвань улс тусгаар тогтнох талаар эрчимтэй ярьж эхэллээ. Галаар тоглосон хүн өөрийгөө шатаадаг гэсэн үг бий. Тайвань тусгаар тогтноно гэдэг нь дайн зарлаж буйтай адил” гэж өчигдөр хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Харин Тайванийн батлан хамгаалах салбарыг дэмжин ажиллахаа зарлаад байсан АНУ-ын Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жонн Кирби “Тайванийн харилцааны тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх бидний зорилготой нийцэхгүй мэдэгдэл хийсэнд харамсаж байна. Тайваньтай үүсгэсэн хурцадмал харилцаанд сөргөлдөх шалтгаан байхгүй” гэж өчигдөр мэдэгдсэн юм. Америкийн шинэ Засаг захиргааны зүгээс Хонгконг, Тайвань гэсэн улсуудтай холбоотой асуудал, хүний эрх, худалдааны дайнтай холбоотойгоор Хятадад үзүүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлж, хоёр орны харилцаа дордох төлөвтэй байна.

Мэдэгдлээс хэд хоногийн өмнө Бээжин арлын ойролцоо байлдааны онгоцуудаа илгээж, цэргийн үйл ажиллагаагаа эрчимжүүлээд байсан юм. Энэ тухай Үй Цянь “Тайванийн хоолойд үүссэн өнөөгийн аюулгүй байдлын нөхцөлийг шийдвэрлэх, үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхээ хангахад чиглэсэн залшгүй арга хэмжээг авна” гэсэн юм. Хятад ардчилсан засаглалтай Тайванийг өөрийн салан тусгаарласан муж гэж үздэг бол Тайвань улс өөрсдийгөө бүрэн эрхт улс хэмээн үздэг юм.

Шанхай дахь тусгай сурвалжлагч Робин Брантын дүн шинжилгээ

-Хятадын эрх баригчид дайны тухай ярианаас зайлсхийхийг хичээж, өөрсдийгөө энх тайвныг эрхэмлэгч орон хэмээн онцолдог. Орчин үеийн Тайвань иргэний дайны үр дүнд бүрэлдсэн. 1949 онд болсон Хятадын иргэний дайны дараа Хятад болон Тайванийн Засгийн газар хоёр хуваагдсан билээ. Гэсэн ч Бээжин урт хугацааны туршид Тайванийн олон улсын харилцааг хязгаарлахыг хичээсээр ирсэн. Ши Жиньпиний удирдаж буй Хятад улс  Тайванийг урвагч муж хэмээн нэрлэж, салан тусгаарлахаас нь урьдчилан сэргийлэхэд цэргийн хүчээ ашиглана гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. Харин дайнд заналхийлэх нь цэргийн хамгаалалтаас илүү аймаар зүйл юм. Гэхдээ цэргийн үйл ажиллагаагаар тухайн хоёр орон болон холбоотнуудын хооронд дайн гарах албагүй.

Тайванийн салан тусгаарласан муж гэсэн статус  нь Бээжингийн хувьд Хонгконгийг бодвол дотоод асуудал нь юм. Тайванийг цөөн хэдэн улс тусгаар тогтносон хэмээн хүлээн зөвшөөрдөг ч  ардчилсан Засгийн газар нь олон оронтой арилжааны болон албан бус харилцаатай байдаг. Үүний адил, АНУ ч Тайваньтай албан ёсны дипломат харилцаа тогтоогоогүй. Гэхдээ Тайванийн харилцааны тухай хуулиар Америк Тайванийг ямар нэгэн дайралтад өртсөн тохиолдолд батлан хамгаалахын зэвсгээр хангана гэдгээ амласан юм. Тиймээс Тайвань халдлагад өртвөл энэ нь Америкийн  ноцтой асуудал  болох юм.

Эх сурвалж:BBC

Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лун 20 жилийн дараа албан тушаалаасаа огцорлоо

Ерөнхий сайд Ли Сиен Лун ирэх сарын 15-нд албан тушаалаасаа огцрохоор болсон юм.

1 цаг 41 мин
Ж.Нарантунгалаг: Дасгалжуулагч тамирчинтай адилхан хэмжээнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаарын зочноор Гавьяат тамирч

5 цаг 44 мин
Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүс

Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэе.  

7 цаг 38 мин
Сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах талаар сургалт, мэдээлэл хийв

​​​​​​​Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

7 цаг 48 мин
Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

8 цаг 13 мин
“Мэдээллийг ил тод хуваалцах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлнэ”

Эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Дэлхийн банк хөрөнгө

8 цаг 23 мин
“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна

Канадад өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Фейсбүүк платформд мэдээний линк

8 цаг 28 мин
Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлж явсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхийн шийдвэрээр суллаад гурван жил

8 цаг 33 мин
“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!

ЭЦА-наас “Эрдэнэт”-ийн овоолгыг ашиглаж катодын зэс үйлдвэрлэдэг “Ачит Их

8 цаг 38 мин
"Маргаантай байрны эцсийн өмчлөгч биш"

Номын хишиг компанийн өмгөөлөгч Б.Будсүрэн "Ард санхүүгийн нэ

18 цаг 44 мин