Улаанбаатараас Дархан руу тээвэр хийсэн хүнээс халдвар илэрчээ

2021-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ
2021.01.28-ны 11:00 цаг

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Орхон аймгийн салбар лабораторид 15202 сорьцод шинжилгээ хийхэд 25 хүнээс СOVID-19 халдвар илэрлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Шинээр илэрсэн халдвар өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд, тусгаарлагдсан хүмүүс байгаа. X-Aпартмент байранд амьдардаг, ажилладаг 120 хүнээс шинжилгээ авахад СӨХ-ны дөрвөн хүнээс, "Mixx" пиццаны газрын гурван хүнээс илэрсэн. Мөн Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу тээвэрлэлт хийсэн хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотоос орон нутагт очиж буй хүмүүсийг аймгууд сайтар шалгаж, хэзээ шинжилгээ өгснийг тодорхойлох хэрэгтэй байна. Тагнуул, цагдаатай хамтарч тандалт судалгааг хийж байгаа. Ард иргэд маань янз бүрийн шалтгаанаас болж хавьтлуудаа хэлэхгүй байна. Биднээс өгч буй халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагах хэрэгтэй байна.” гэв.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан нийт тохиолдол 1692 болсон бол 1244 хүн эдгэрчээ. Харин эмчлэгдэж байгаа 435 хүний маш хүнд нэг, хүнд хоёр, хүндэвтэр 44, хөнгөн 388 эмчлүүлж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

10 цаг 21 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

10 цаг 48 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

10 цаг 51 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

10 цаг 54 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

10 цаг 58 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

11 цаг 15 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

17 цаг 23 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

17 цаг 28 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

17 цаг 34 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

17 цаг 44 мин